
Өөрийн сэтгэл хөдлөлийг, хэлэх гэсэн үгсийг бараг нэг ч үг оролцуулалгүй дан emoji-гоор илэрхийлж чаддаг хүмүүс олон. Хүний хэлэх гэсэн санааг үг өгүүлбэрийн тусламжгүйгээр илэрхийлэн харуулж чаддаг төрөл бүрийн emoji-г өөрийнхөө selfie зургуудаар орлуулна гэвэл ямар сонсогдож байна? Тийм ээ, мэдээж гайхалтай. Шинэ Imoji апп энэ боломжийг iPhone гар утас хэрэглэгчдэд олгож байна.
Өөрийнхөө хөгжилтэй selfie эсвэл хайртай муур, нохойныхоо зургийг аваад чаталж байгаа найздаа emoji-гийн оронд илгээнэ гээд төсөөл л дөө. Үнэхээр янзтай биш гэж үү? Өөрийн selfie-нүүдээс бүрдсэн догь бүтээлийг зөвхөн хувьдаа эсвэл нийтэд зориулан бүтээх боломжийг олгосон Imoji апп үнэ төлбөргүй гэдгээрээ хэрэглэгчдэд бүр ч таалагдана.








Зочин
2014/07/26 at 15:47
Ontsguim bn