
Хятадын Ханжоу хотын нэгэн хувийн байшингийн хашаанд байрлуулсан хяналтын камерт эмээгээ аварч байгаа бяцхан хүүгийн бичлэг үлджээ. Дөрвөн настай хүү, эмээ хоёр агаарын теннис тоглож байгаад бөмбөгөө хашааны дээвэр дээр унагачихаж л дээ. Эмээ нь бөмбөгөө авахаар эвхэгддэг модон шатаар дээш авирч байхдаа санамсаргүй шатаа унагаасан байна.
Эмээгийн туслагч
Хүү сандарч гүйсэнгүй, харин ч эмээдээ тусалжээ.







