
Сошиал сүлжээнд Том Крузтэй нэгэн бичлэг шуугиулж байна. Холливудын од уг бичлэгийг “Mission: Impossible” киноны шинэ ангийн зураг авалтын үеэр шүхрээр үсрэхдээ кино сонирхогчдод зориулан хийжээ.
Жүжигчин элдэв үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхшруулсаар
60 настай жүжигчин “Top Gun: Maverick” киног нь сонирхон үзэж байгаад үзэгчдэд талархаад, ирж буй шинэ оны мэндчилгээг давхар хүргэжээ. “Та бүхнийг хөгжөөх боломж олгож байгаад талархаж байна. Энэ бол нэр хүндийн хэрэг. Бид их азтай улс… Өөрийгөө хайрлаж яваарай, баярын мэнд хүргэе” гэсэн байна.
12 дугаар сарын 22-ны өдөр Paramount+ онлайн кино театрт “Top Gun: Maverick” нэмэгдэж байгаа бөгөөд үүний хүрээнд хийгдсэн сурталчилгаа ажээ.







