
Алдартнууд ихэвчлэн нэг салбарт ажилладаг, бие биенээ илүү сайн ойлгодог, зураг авалтын үеэр танилцсан гэдгээрээ болзож эхлэхэд илүү хялбар байдаг гэх мэт шалтгаануудаар алдартнуудтайгаа холбоо тогтоодог. Гэхдээ мэдээж хүний амьдрал баян, хорвоо дэлхий уужим учраас энгийн хүмүүстэй амьдралаа холбосон алдартнууд ч цөөнгүй байдаг. Магадгүй ийм гэрлэлтүүд нь алдартантай гэрлэсэн алдартнуудынхаас илүү бат бөх байдаг ч байж болох юм. Дараах 10 алдартан эгэл жирийн бидний адил хүмүүстэй гэрлэсэн юм байна.
1. Drew Barrymore
Америкийн тайз дэлгэцийн алдартай жүжигчдийн гэр бүл Barrymore-ын гэр бүлээс гаралтай жүжигчин Drew Barrymore 1994 онд 19 настайдаа анхныхаа нөхөртэй гэрлэсэн. Гэвч баарны эзэн Jeremy Thomas-тай батлуулсан гэрлэлт нь 2 сарын настай байсан. 2011 онд Barrymore урлагийн зөвлөх Will Kopelman-тай болзож эхэлсэн ба тэд 2012 оны 1-р сард сүй тавьснаа албан ёсоор зарласан. 2012 оны 6-р сард тэд Olive Barrymore Kopelman, Frankie Barrymore Kopelman нэртэй хоёр охинтой.
2. Julia Roberts
Жүжигчин Jason Patric, Dylan McDermott, Kiefer Sutherland, Liam Neeson, Matthew Perry нартай романтик харилцаатай байсан Julia Roberts 1993 онд кантри дуучин Lyle Lovett-тай гэрлэсэн ч 2 жилийн дараа салсан. The Mexican киноны зураг авалтын үеэр зураглаач Daniel Moder-той танилцсан ч тухайн үед жүжигчин бүсгүй жүжигчин Benjamin Bratt-тай болздог, харин Moder гэрлэсэн байсан. Гэвч 2002 онд Moder гэр бүлээ цуцлуулсны дараа тэд гэрлэсэн ба 3 хүүхдийн эцэг эх болсон.
3. Matt Damon
Matt Damon 2003 оны 4-р сард Маяамид баарны үйлчлэгч аргентин бүсгүй Luciana Bozán Barroso-той танилцсан. Тэд 2005 онд хувийн байдлаар гэрлэлтээ хийсэн ба жүжигчин эрхэм сүйт бүсгүйнхээ өмнөх харилцаанаас төрсөн Alexia охины хойд эцэг болсон. Тэд мөн Isabella, Gia Zavala, Stella Zavala нэртэй гурван охинтой болсон.
4. Marcia Cross
Desperate Housewives-ын од энэ эмэгтэй уг киноныхоо амжилтын дараагаас хувийн амьдралдаа анхаарах болсон. 2004 онд Лос Анжелесын цэцгийн дэлгүүрт биржийн ажилтан Tom Mahoney-тай танилцсан тэд 2 жилийн дараа гэрлэсэн бөгөөд Eden and Savannah нэртэй ихэр охидтой болжээ.
5. Vince Vaughn
2005 онд The Break-Up киноныхоо хамтрагч Jennifer Aniston-той болзож байсан тэрээр жилийн дараа харилцаагаа дуусгавар болгосон. 2009 онд Канадын үл хөдлөх хөрөнгийн агент Kyla Weber-тэй болзож, удалгүй гэрлэсэн тэд одоо 2 хүүхдийн хамт амьдарч байна.
6. Lisa Kudrow
Friends цувралын Phoebe Buffay-гийн дүрээрээ Эмми болон Screen Actors Guild Awards шагналыг хоёр удаа хүртсэн жүжигчин хатагтай 1995 онд Францын зар сурталчилгааны гүйцэтгэгч Michel Stern-тэй ба тэд Julian Murray нэртэй хүүтэй.
7. Nicolas Cage
Гурван удаа гэрлэж байсан түүний анхны эхнэр нь жүжигчин Patricia Arquette. Хоёр дахь эхнэр нь дуучин Elvis Presley-гийн охин Lisa Marie Presley байсан. 2004 онд тэрээр одоогийн эхнэр Alice Kim-тэйгээ танилцсан ба тухайн үед Alice Kim Лос Анжелес дахь суши зоогийн газар болон Лос Анжелес дахь солонгос шөнийн клубт зөөгч хийдэг байжээ. Тэр жилдээ гэрлэлтээ батлуулсан тэд одоо нэг хүүтэй.
8. Reese Witherspoon
Жүжигчин Ryan Phillippe-ээс салсныхаа дараа Witherspoon 2010 оны 2-р сард Jim Toth гэгч эртэй танилцсан. Jim Toth нь Creative Artists Agency-д кинонд тоглох залуу жүжигчдийг хайх зуучлагчийн ажил хийдэг байсан ба Witherspoon үйлчлүүлэгч байдлаар очиж байжээ. Тэд удалгүй сүй тавьж, 2011 онд гэрлэсэн бөгөөд одоо Tennessee хүүгийн хамт амьдардаг байна.
9. Meryl Streep
Гурван удаагийн Академийн шагналт жүжигчин эмэгтэй 1978 онд уран барималч Don Gummer-тай гэрлэсэн. Gummer-тай найз байсан ах Harry-гаараа дамжуулан нөхөртэйгээ танилцсан тэд дөрвөн хүүхэдтэй ба тэдний хүүхдүүд нь хөгжимчин Henry, жүжигчин Mamie ба Grace, загвар өмсөгч Louisa нар юм.
10. Paul Rudd
Paul Rudd 2003 онд Julie Yaeger-тэй гэрлэсэн ба хосууд хүү Jack Sullivan, охин Darby нарын хамт амьдарч байгаа. Paul-тай танилцах үедээ эрхзүйн мэргэжилтэн байсан Julie одоо хүүхдүүдээ харан гэртээ сууж байгаа аж.








Гүндэгмаа Лхагважав
2015/01/04 at 20:13
марааряа
Гүндэгмаа Лхагважав
2015/01/04 at 20:13
марааряа