Чи том болоод л ээжийгээ яагаад 30 жилийн турш нэг л цайны данх хэрэглэсээр байгааг ойлгоно. Шинэ жилээр түүнд хэн нэгний бэлэглэсэн шинэ данх нь шүүгээнд хадгалагдсаар л. Үнэндээ ахуйн зарим нэг эд зүйлсийг, жишээ нь тавилга, тэр бүү хэл хувцсыг ч гэсэн хэдэн арван жилээр эдэлж хэрэглэдэг. Чанартай болохоор л тэр шүү дээ. Бие сэтгэлд дассан ийм зүйлийг шинээр солих ямар ч хүсэл төрөхгүй.
Сошиал сүлжээ хэрэглэгчид үнэнч туслахуудынхаа зургуудаас хуваалцжээ. Туслахууд нь эцэж ядрахыг мэдэхгүй эздэдээ төдийгүй тэдний үе удамд нь ч хүчин зүтгэн, үндсэн үүргээ гүйцэтгэсээр байна. Танд ч гэсэн олон жилийн өмнөөс хэрэглэж байгаа эд зүйлс байж л таараа.
1910 оны Singer оёдлын машин, эмэг эмээгээс маань надад өвлөгдөж ирсэн эд. Одоо ч гэсэн ямар ч асуудалгүй оёсоор л байгаа

Энэ олон үйлдэлт будаа агшаагч бараг 50 жилийн настай, өнөөдөр ч гэсэн амттай шөлөө хийсээр л байна

50-иад оны үеийн хөргөгч

Гаднаас нь харахад өнгө үзэмж муухан болсон ч дотроо бүх зүйл хэвийн, гайхалтай хөргөнө шүү дээ. Манай гэр бүлийн анхны хөргөгч юм гэсэн, худалдаж авснаас хойш бараг салгаж үзээгүй. Бас хэзээ ч засварт өгч байгаагүй эд дээ.
Энэ зуух бараг 70 жил болж байна, гэхдээ тэтгэвэрт гарах бодолгүй л байна

60 жилийн настай гоёмсог шилийг өнөөдөр зүүсэн ч загварлаг харагдаж байна

Вафельны машин 50 гаруй жил ямар ч асуудалгүй ажиллаж байна. Нэг насны худалдан авалт гэж энэ байх даа

1939 оны гутал – 83 жилийн настай гэж бодохоор л …

L.L.Bean гутлыг эмээ маань 1939 онд худалдаж авч байжээ. Дараа нь ээжид өвлүүлж өгсөн гэдэг. Ээж одоо ч тайлахгүй өмсдөг юм.
Өглөөний хоолны савыг 30 гаруй жил хэрэглэж байна

Энэ талх шарагч 50 жилийн настай, манай гэрийнхэн одоо ч байнга хэрэглэдэг

1951 оны кофе бутлагч

80-иад оны үеийн миксер ямар ч асуудалгүй ажилласаар л…

Dooney & Bourke цүнхний цуглуулга – 80-90-ээд оны үеийнх

Аав, ээж хоёрын Kirby тоос сорогч өдгөө 45 нас хүрчээ

122 жилийн нас хүрсэн халаасны цаг

Энэ цагийг өвөө маань бэлэглэсэн юм. Өөрийн эд ангиараа ямар ч асуудалгүй явсаар л байна.
1985 оны Spirit of St. Louis радио тоглуулагч. Өвөөгөөсөө бэлгэнд авсан

122 жилийн настай чийдэн

Манай зуслангийн байрны нэг өрөөний гэрэл 1990-ээд оных. Шатаагүй л байна.
Бонус: 1994 оны халаасны компьютер

Эндээс өнгөрсөн үеийн сонирхолтой гэрэл зургуудыг сонирхож болно. Бидний одоо үеийнхээс тэс өөр харагдах эд зүйлс байгаа юм.
Хөөрхөн
Гайхмаар
Ха Ха
Гоё
Тэнэглэл
Буруу
Бахархмаар
Харамсалтай




sdf
2022/12/23 at 18:06
sdfsdf