Цусан дахь сахар багасах үед илрэх аюултай 7 шинж тэмдэг. Нойрмоглож, сэтгэл түгшиж, толгой нь өвдөж байгаа хүмүүс үүнийг заавал уншаарай!

2

“Цусан дахь сахарын багасалт” бол бидний урьд өмнө нь хэд хэдэн удаа сонсож байсан зүйл боловч, үүний талаар төдийлөн ихийг мэддэггүй.

Цусан дахь сахарын багасалт (Гипогликеми) нь таны цусан дахь сахар (глюкоз) хэвийн хэмжээнээс буурах үед тохиолддог нөхцөл байдал юм. Энэ нь магадгүй инсулин эсвэл өвчнөө хяналтанд байлгах зорилгоор өөр бусад тодорхой төрлийн эм хэрэглэдэг чихрийн шижин өвчтэй хүмүүст илэрч болно.

ESB Professional / Shutterstock.com

Бусад ховор нөхцөл байдлуудад дааврын дутагдал, элэг болон бөөрний эмгэг, бас нойр булчирхайн хавдар багтана. Эрүүл насанд хүрэгчдэд ч бас цусан дахь сахарын багасалт өөр шинж тэмдгүүдээр илрэх боломжтой байдаг!

Montri Thipsorn / Shutterstock.com

 

Тэгвэл цусан дахь сахарын багасалт яг яаж мэдрэгддэг вэ?

Хэдийгээр эхэн үед илрэх аюултай шинж тэмгүүд нь тодорхой бус байдаг ч, хэрэв дараах шинж тэмдгүүд илрэх юм бол эмчид үзүүлээрэй.

Eviart / Shutterstock.com
  1. Ганхах эсвэл сульдах мэдрэмж төрөх
  2. Ядрах
  3. Зүрхний хэмнэл хүчтэй эсвэл хурдан цохилох
  4. Давхар эсвэл жирэлзэж харах
  5. Сэтгэл түгших
  6. Толгой өвдөх
  7. Хөлрөх
Africa Studio / Shutterstock.com

Хэрэв эмчлэгдэхгүй бол танд магадгүй өөр ноцтой шинж тэмдгүүд илэрч байж болох юм. Тухайлбал: саажилт явагдах, хэл ярианы асуудал үүсэж, бувтнах гэх мэт.

Syda Productions / Shutterstock.com

 

Цусан дахь сахарын багасалтын үед яах ёстой вэ?

  • Үргэлж хурдан нөлөө үзүүлдэг сахарын нөөцтэй байх хэрэгтэй бөгөөд гипогликеми сахарыг шингээж авснаар эмчлэгдэнэ. Сахарын нөөцөдн ундаа, жүүс эсвэл сахар агуулсан хоол хүнс багтана.
  • Хэрэв та чихрийн шижин өвчинтэй бол үргэлж эмнэлгийн анхааруулах бугуйвч эсвэл зүүлт зүүх хэрэгтэй. Ингэснээр эмнэлгийн ажилчид танд чихрийн шижин өвчин илрэх үед яаралтай туслах юм.
  • Гэхдээ бүтэн бие нь эрүүл, бага зэрэг энерги алдсан хүмүүсийн хувьд, бага хэмжээгээр нүүрс ус хэрэглэж, цусан дахь сахарыг нэмэгдүүлж болно. Алим, газрын самрын тос зэрэг уургийг хүнсэндээ нэмснээр цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах ач тустай байдаг.
  • Хоолоо сайн идэж байх (нүүрс ус агуулсан)
  • Цусан дахь сахараа 10-15 минутын зайтай шалгаж байх
chittakorn59 / Shutterstock.com

Хэрэв цусан дахь сахарын багасалтын шинж тэмдэг таныг сахар агуулсан амттан, хөнгөн зууш идсэний дараа хэвийн болохгүй байвал, яаралтай түргэн тусламж дуудах эсвэл хэн нэгэнд хандаж эмнэлэгт хүргүүлээрэй.

WAYHOME studio / Shutterstock.com

Цусан дахь сахарын багасалт бол аюултай зүйл учраас та эрүүл мэндийн энэхүү нөхцөл байдалд анхааралтай хандах ёстойг санаарай. Биедээ илэрч буй шинж тэмдгүүдийг сайтар хянаж, өөрийгөө болон гэр бүлийнхнээ эрүүл байлгаарай!

21
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Chuluuntsetseg Nina

    Chuluuntsetseg Nina

    2019/12/13 at 20:15

    Sahar ih bagig yaj shalgaj medeh ve

  2. Rita Rita

    Rita Rita

    2019/12/14 at 21:56

    Bi uhaan aldaj emnelegt ochij bilee tgd shinjilgeenii hariy sahar bagdalt gej bsan. Glukoz tariylj chiherleg yum ih ideh heregtei gej yabuulj bsan gehdee iim notstoi gej heleeguishdee unshaad gaihaj bn.

  3. Э. Номин- Эрдэнэ

    Э. Номин- Эрдэнэ

    2019/12/14 at 23:20

    З. Мөнхжаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *