Шинэ жилийн гацуур модоо өөрийн бүтээлч сэтгэлгээгээр засаж чимэглэх 20 шинэлэг санаа. Заавал үнэтэй ёолк худалдаж авах хэрэг ч алга

2

Гоёмсог чимэглэсэн гацуур мод нь олон зуун жилийн туршид шинэ жилийн баярын салшгүй нэг хэсэг болсоор ирсэн. Цаг хугацаа өөрчлөмтгий зүйл, тогтсон уламжлал байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг хүн төрөлхтөн ухамсарлан ойлгож байна. Гацуур мод – зөвхөн анхилуун үнэр, дурсамжит мөч төдийгүй байгальд үзүүлэх хор хохирол юм. Үүнд зөвхөн мод тайрах тухай яригдахгүй, дагалдах сав баглаа боодол, тээвэр, уг модыг ургуулж буй хөрсний эвдрэл гээд олон асуудлын үр дагавартай.

Бид уламжлалаа дагаж тансаг “гацуур мод”-оо чимэглэсэн хүмүүсийг дэмжиж байна, гэхдээ ганц ч мод тайрч гэмтээлгүйгээр шүү дээ. Бид хэдэн сая блогуудыг үзэж сонирхон зөвхөн шилдэг санаануудыг түүвэрлэн авлаа. Нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж буй – манай уншигчдын өөрийн гараар урласан гацуур моднууд.

1. Гайхамшиг бүтээх шат

© Kaye Rachelle Designs © westwing

Шинэ жилийн гацуур модны уг хувилбарыг амархан хэн ч гэсэн амархан хийж чадна. Мод болон шат чимэглэхийн ялгаа юунд байгааг бодох юм бол – шат нь унахгүй түшүүртэй юм даа.

 

2. Үл үзэгдэх гацуур мод буюу хөнгөн мод

© Confetti Pop

Энэ санаа олон жилийн нүүр үзэж байгаа хэдий ч агаарт хөвөх бөмбөлөг шиг гацуур мод одоо ч биднийг баярлуулсаар л байна. Илүү даруухан байхыг хүсэж байгаа бол тоглоомноос татгалзаад будагтай савхан мод дүүжилсэн ч болж байна.

 

3. Хундага дарсанд дурлагчдад зориулсан гацуур мод

© LCrowco / twitter © Kristin Mansky / Modish & Main

Дарсны бөглөөгөөр гацуур мод урлах – цагийг хөгжилтэй өнгөрөөх нэг боломж. Бөглөөг хооронд нь нааж болно, бөглөө болгон өөрийн дурсамжтай байгаа. Бөглөөнөөс үнэртэх тэр л тааламжтай үнэрийг үнэртэн сайхан дурсамжаа санаарай.

 

4. Васи-гацуур мод

© NallesHouse © ZiggityZoom

Японы бичиг хэргийн бүтээгдэхүүн сайн мэддэг хүмүүст өнгө өнгийн цавуутай васи тууз маш их таалагддаг. Энэ чамин цаасан туузаар дуртай модоо урлаж урлаж болно – ханан дээр, картонон цаасан дээр.

 

5. Оригамид дурлагчдад

© Meg Allan Cole

3D – гацуур мод зөвхөн геометрийн дүрсэнд дурлагчдыг баярлуулаад зогсохгүй ээ. Энэ гацуур модыг хийхэд багагүй зууралдах хэрэг гарна, гэхдээ сэтгэл зүрхээ шингээсэн оригами дүрс болгон баяр хөөр, сэтгэлийн тайтгарал авчрах нь ойлгомжтой.

 

6. Скочоор наахад л болно

© Katja Rahtjen

Угааж болдог ханатай азтануудад бараг юу ч хийх хэрэг байхгүй – тоглоомуудаар гацуур модны дүрс л гарга, илүү гоёмсог харагдуулахын тулд өнгө өнгийн скоч хэрэглээрэй.

 

7. Өлгүүрээр хийсэн гацуур мод

© The Cofran Home

Үгүй ээ, энэ дэлгүүрийн хиймэл гацуур мод биш. Хэдхэн ширхэг нарийхан төмөр өлгүүр, гацуур модны чимэглэл, бөмбөлөг, багахан хичээл зүтгэл – тэгээд л та гоёмсог гацуур модтой болно.

 

8. Макраме гацуур мод

staysee.bb35 / instagram

Бараг мартагдах шахсан гар урлал сэргэж байгаа юм, иймэрхүү байдлаар урласан гацуур мод сэтгэл сэргээнэ.

 

9. Ном уншдаг хүний гацуур мод

© Rebekah Dempsey

Номонд дурлагчдын гэрт иймэрхүү гацуур модыг өдөр болгон ч хийсэн болж байна. Шинэ жилийн уур амьсгал оруулахын тулд хэдхэн бөмбөлөг л нэмээд тавьчихна.

 

10. Боодлын цаасаар хийсэн гацуур мод

© Linda B / hometalk

Энэ гацуур мод гоё харагдаж байгаа биз? Үнэндээ хамгийн хямдхан боодлын цаас болон хуучин, хэрэггүй болсон савх модоор урласан юм.

 

11. Гарын алгаараа зурсан гацуур мод

© fivewhites

Бидний бодлоор хамгийн хөөрхөн, өхөөрдөм санаа санагдсан – гэр бүлийн гишүүдийн гарын алгаар ийм гацуур урлаарай.

 

12. Этгээд материалаар хийсэн ид ишидийн гацуур мод

© HomeDepot

Энэ санааг хэрэгжүүлэхэд танд ямар “материал” хэрэгтэй гэж бодож байна? Сантехникийн хоолой гэж та гадарласан уу?

 

13. Оффисын ажилтны гацуур мод

© Geneva Vanderzeil

12 дугаар сарыг бүхэлд нь ажил дээрээ өнгөрөөж байгаа бол, бас гэрт тань наадаг цааснаас өөр зүйл байхгүй бол өөртөө зориулаад ийм гацуур мод бариарай.

 

14. Картонон цаасаар хийсэн гацуур мод

© TanneNboing.com

Хэдэн жилийн тэртээ дизайнер Микеле Вайнигеист спираль хэлбэртэй минималист гацуур модны санааг гаргаж ирсэн юм. Тэр үедээ ч нилээдгүй шуугиан тарьсан. Өнөө цагт ч түүний санааг хэрэглэсээр – картон гэх хамгийн хямд материал ашиглаж болжээ.

 

15. Хөвсгөр даавуугаар хийсэн гацуур мод

© Joann

Нэхэж чаддагүй хүн ч гэсэн хөвсгөр гацуур мод хийж чадна. Хамгийн гол нь – ахиухан утас бэлдээрэй.

 

16. Тюлиэр хийсэн гацуур мод

© makeityourselfgirl

Тюлиэр хийсэн гялалзсан, хөнгөн шингэн гацуур мод яг л үлгэрийн юм шиг харагдана, дунд нь гэрэлтэх чимэглэл заавал хийнэ шүү.

 

17. Цаасан дээр зурсан гацуур мод

© IKEA

2012 онд IKEA дэлгүүр цөөн тоогоор MARGARETA гацуур мод худалдаалж байсан юм – цаасан дээр хэвлэсэн гацуур мод. Одоо ч худалдаанд байхгүй л дээ, гэхдээ та дурын гэрэл зургийн студид захиалгаар хэвлүүлж болно, тэгээд л жил болгон шинээр чимэглээд байна.

 

18. Гофре цаасаар хийсэн гацуур мод

© Casa de Valentina

Гацуур модыг бид нарийхан хайчилсан гофре цаасаар хийхийг санал болгож байна. Гоёмсог бас сэтгэлд дулаахан харагдана.

 

Бонус: Манай уншигчдын урласан гацуур моднууд

© Аня Смородина © Olga Boukiia
© Olga Gorencova © Iryna Polonska
© Irina Yurievna © Anastasiya Zaytseva

Өнгөрсөн жил манай уншигчид ийм л гацуур модоор гэрээ чимжээ. Та энэ жил ямар гацуур мод засах гэж байна?

16
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mglubmgl Smgl

    Mglubmgl Smgl

    2019/12/13 at 22:10

    Ubmgl Roza

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *