Хуурайшиж хагарсан гарыг тань дээд зэргээр чийгшүүлж, булбарай зөөлөн болгоход туслах 6 арга

0

Их ажлын дараа эсвэл өдөр тутамдаа гараа угаасаар гарны арьс хуурайшиж эхлэх нь хэвийн л үзэгдэл. Харин нэгэнт хуурайшсан арьсандаа орой унтахын өмнө чийгшүүлэгч түрхэх нь хангалттай гэж та бодож байна уу? Нэг шөнийн дотор чийгшүүлэгч тос арьсанд бүрэн шингэж чаддаггүй тул арьс хуурай, ширүүн хэвээр байх нь олон тохиолддог. Манай сайт уншигч танд арьс чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүдээс гадна гарын арьсаа чийглэг байлгах нэмэлт аргуудаас хуваалцаж байна.

1. Наранцэцгийн үрний тостой овьёосоор арьсаа чийгшүүлэх

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Daria Shevtsova / Pexels

Хуурайшиж, ширүүн болсон арьсыг наранцэцгийн үрийн тос сайтар чийгшүүлж, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү тосыг агуулсан чийгшүүлэгчийг эсвэл дангаар нь хэрэглэсэн ч маш сайн үр дүнг танд үзүүлж чадах бөгөөд овьёостой хамтатган хэрэглэвэл төгс үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Ингэхийн тулд танд түүхий эсвэл болсон овьёос, наранцэцгийн үрийн тос байхад л хангалттай. Тосондоо бага зэрэг овьёосоо хийж хутгаад арьсандаа түрхсэнээр хуурайшсан арьсыг гайхалтай чийгшүүлэх болно. Наранцэцгийн үрийн тос байхгүй бол өөр төрлийн тостой овьёос хольж хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Тухайлбал, оливийн тос нь хуурайшсан арьсыг улам бүр гэмтээдэг тул хэрэглэхэд тохиромжгүй байдаг аж.

 

2. Маш бага хэмжээний супер цавуу хагарсан арьсанд түрхэх

© dylan-la / reddit

Аюултай сонсогдож магадгүй ч супер цавуу нь хуурайшиж, өнгөц хагарсан арьсанд маш сайн нөлөө үзүүлдэг гэдгийг арьсны эмч нар хэлдэг. Хэрэглэхдээ арьсаа сайтар цэвэрлэж, хуурайшиж хагарсан арьсаа ангайлгахгүйгээр цавуугаа маш бага хэмжээтэй түрхэж, хаттал нь арьсаа нэг байрлалд нь хадгалах хэрэгтэй. Түүнчлэн энэхүү аргыг ашиглахдаа тун болгоомжтой байж, олон удаагийн давтамжтай хийхгүй байхыг зөвлөж байна.

 

3. Цэвэр зөгийн бал түрхэх

© SideChickFilA / reddit, © The-Adster / reddit

Цэвэр найрлагатай зөгийн баланд үл исэлдүүлэгч болон бактерийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүд ихээр агуулагддаг тул хуурайшиж хатуурсан арьсанд түрхэж хэрэглэвэл зөөлрүүлж, чийгшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээтэй байдаг ажээ. Иймээс ч түлэгдсэн арьсанд зөгийн бал хэрэглэдэг байна. Зөгийн балаа түрхэхээс өмнө гараа сайтар цэвэрлэж, ариутгасны дараа түрхэж хэрэглэх нь зүйтэй.

 

4. Вазелин түрхээд бээлий өмсөж унтах

© halfnhash / reddit, © Depositphotos.com

Хуурайшсан арьсанд хамгийн тохиромжтой чийгшүүлэгч бол вазелин тос билээ. Вазелин тосыг гэмтсэн, хуурайшсан арьсандаа унтахын өмнө түрхээд, даавуун бээлий өмсөөд унтаарай. Бээлий өмсөх нь арьс арчилгааны нөлөөгүй ч тос шөнийн турш гарны арьсанд тань байж, ор хөнжлийн хэрэглэлд тань наалдахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

 

5. Авокадо жимсийг гарны маск болгон хэрэглэх

© Depositphotos.com, © InternationalWar4914 / reddit, © Pixabay.com

Амин дэмээр баялаг авокадо жимс бол гайхалтай чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг ажээ. Боловсорч гүйцсэн авокадо жимсний талыг 1 цайны халбага наргил модны самрын тос, 1 цайны халбага жожоба том, хагас цайны халбага нимбэгний шүүстэй хольж гартаа маск тавьснаар хуурайшсан арьснаасаа салах боломжтой байдаг байна. Түүнчлэн дээрх орц дээр овьёос ч нэмж хэрэглэх бүрэн боломжтой.

© Shutterstock.com

Энэхүү гарны маскыг та 10-15 минутын турш тавиад бүлээн усаар зайлж угаагаад цэвэрлэгч шингэн түрхэж хэрэглээрэй.

 

6. В3 амин дэм агуулсан бүтээгдэхүүн сонгон хэрэглэх

© Shutterstock.com

В3 амин дэм агуулсан хүнс, ниацинамид агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг чийглэг, гэрэлтсэн өнгөлөг байлгахад нэн тустай. Арьсны эмч нарын зөвлөж буйгаар В3 амин дэм нь арьсыг бэхжүүлж, чийгшүүлэх эерэг нөлөөтэй байдаг хэмээжээ. Хэрэв таны гарны арьс хэт хуурайшсан бол тусгай зориулалтын кремийг хэдэн долоо хоногийн турш түрхэж байж мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу.

Таны хувьд хуурайшсан гарын арьсаа чийгшүүлэх ямар арга хэмжээ авдаг вэ? Мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг үү эсвэл гарын доорх бүтээгдэхүүн хэрэглэдэг үү?

5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *