Зөвхөн дэлгэцээр төдийгүй бодит амьдрал дээр ч бусдын төлөө баатарлаг гавьяа байгуулж чадсан 12 бахархам алдартнууд

0

Бидний хайртай жүжигчид дэлгэцээр хүмүүсийн амийг аварч, шударга бус зүйлстэй зоригтой тэмцэж гардаг. Зарим нэг алдартнууд бодит амьдрал дээр ч бас бусдын амьдрал болон золгүй тохиолдолд туслах чин хүсэлтэй байдаг бололтой. Тэд яг л киноны супер баатар шигээ тусламжийн гараа бусдад харамгүй сунгах ажээ.

Одууд зөв цагтаа, зөв газраа байсны ачаар золгүй тохиолдлыг таслан зогсоож чадсан тэр л гайхалтай түүхүүдийг танд хүргэхээр бэлдлээ.

Кейт Уинслет галаас найзынхаа ээжийг аварчээ

© AFP / East News

Өглөөний 4 цагт гал гарах үеэр жүжигчин бүсгүй найз Ричард Брэнсоны байшинд амарч байжээ. Тэр гал дүрэлзэн асах үед гэрээс амжиж гараад зогсохгүй мөн Брэнсоны 90 настай ээжийг аварсан юм. Уг түймэр цахилгаан цахиснаас үүдэлтэй гарсан гэсэн дүгнэлт гарчээ. Бизнес эрхлэгчийн хэлснээр “Кейт үнэхээр мундаг” байсан гэнэ.

 

Леонардо Ди Каприо усанд живж байсан хүний амийг аварсан

© Invision/Invision / East News

Жүжигчин өөрийн дарвуулт онгоцоор аялж байхдаа тухайн бүс нутагт онгоцноос хүн уналаа гэсэн мэдээлэл авчээ. Лео болон түүний найзууд эрэн хайх ажиллагаанд нэгдэж усанд унасан хүнийг аварсан байна. Түүнийг өөрийн дарвуулт онгоц дээр гаргаад эргийн аюулгүй байдалд хүргэн өгч анхны тусламж үзүүлжээ.

 

Райан Гослинг ослыг таслан зогсоов

© Allstar/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library / East News

Сэтгүүлч, зохиолч Лори Пенни өөрийн твиттер хуудсандаа ийн бичжээ: “Райан Гослинг дөнгөж сая миний амийг аварлаа”. Англи бүсгүй АНУ-д ирээд замын хөдөлгөөнд нь нэг л дасаж өгөхгүй байснаас болоод яг машин доогуур орох гэж байхад нь Гослинг гараас нь атгаад авсан гэнэ.

 

Жерард Батлер усанд живж байсан хүүгийн амийг аварчээ

© Invision/Invision / East News

Жерард Батлер тухайн өдөр агаарт амарч байсан юм. Тэрээр гэнэт хүүхдийн хашхирах дуу сонсжээ: “Туслаарай, найз минь усанд унаад гарч ирж чадахгүй байна”. Жүжигчин ч тэр даруй гүйгээд очиход 14 настай хүү бараг л живж байсан гэдэг. Батлер хүүг уснаас гаргаж аваад уушгинд орсон усыг нь ч шахсан байна. “Би өөрийгөө баатар гэхгүй ээ. Би өөрийн мэдэлгүй л зөн совингоороо аврахыг хүссэн. Бүх зүйл сайнаар дуусссанд маш их баяртай байна” гэж жүжигчин ярьжээ.

 

Патрик Демпси өсвөр насны хүүд ослын дараа тусалжээ

© Xavier Collin/Image Press Agency/Mega Agency / East News

“Grey’s Anatomy” киноны дүрийн адил Демпси өөрийнх нь Малибугийн гэрийнх нь ойролцоо машин нь оcолд орсон өсвөр насны хүүг аварсан юм. Галын хор, анхны тусламжийн хайрцаг авч хүүг машинаас гаргаж түргэн тусламж иртэл шаардлагатай бүх тусламжийг зүй ёсоор үзүүлсэн байв.

 

Рене Зеллвегер жуулчинд тусалжээ

© Invision/Invision / East News

Жүжигчин Лос-Анжелес дэх “Раньон Каньон” хүрээлэнд зохиогдож байсан явган аялалд оролцож байх үед нэг жуулчин гулгаж өндрөөс доош унажээ. Зеллвегер түргэн тусламж иртэл эмэгтэйд хань болж тусалж 1 цаг байсан юм.

 

Том Холланд шүтэн бишрэгчдээ тусалжээ

© Invision/Invision / East News

“Хүн-Аалз”-ын од гарын үсэг тарааж байх үеэр шүтэн бишрэгчдийн дундаас нэг бүсгүй унаж бусдадаа даруулах шахжээ. Холланд бүсгүйг амжиж гаргаж авсан юм. Бүсгүй сандралд ороход жүжигчин цаанаас нь түлхэж байгаа хүмүүст хэнд ч гарын үсэг зурж өгөхгүй, бүх зурагт хуудсыг хаяна шүү гэж айлгасны ачаар бага зэрэг үймсэн шүтэн бишрэгчдээ тайвшруулсан байна. Дараа нь сандарсан бүсгүйг тайвшруулжээ.

 

Дэниел Рэдклифф дээpэмдүүлсэн xохирогчийг тайвшруулжээ

© Invision/Invision / East News

Дэниел Лондонгийн баруун хэсгээр зугаалж явж байтал түүний нүдэн дээр  хэдэн гэмт xэрэгтнүүд жуулчны цүнхийг дээpэмдэхээр завдаж байжээ. Рэдклифф болон түүнтэй ойролцоо явж байсан бусад хүмүүс xохирогчид туслахаар яарцгаасан байна. Цaгдаа ч нар ч удалгүй ирж, энэ үед жүжигчин “xохирогчийг тайвшруулж” сууж байжээ.

 

Зои Салдана өндөр настанд тусалжээ

© Invision/Invision / East News

Зои Салдана машины оcолд орсон өндөр настанд тусалсан юм. Өндөр настан шaрхадсан байсан бөгөөд Зои түүнийг машинаас гаргаж тусламж дууджээ. Гэрчүүдийн ярьснаар, Зои үнэхээр халамжтай байсан, өндөр настны хувийн эд зүйлийг машинаас авч түүнд бүрэн хүлээлгэж өгсөн, түргэн тусламж иртэл байнга түүний дэргэд байжээ.

 

Марк Хэрмон өсвөр насны хөвгүүдийг аварчээ

© Eddy Chen/Capital Pictures / East News

Марк Хэрмон өсвар насны хоёр хөвгүүний амийг аврахын тулд шатаж байсан машины шилийг хагалжээ. Тэдний сууж явсан машин оcолд орж бүтэн эргэсэн бөгөөд юу юугүй л шатаж эхэлсэн байна. Хэрмон ч цаг алдалгүй хоёр хүүг аврахаар зүтгэжээ. Дараа нь гал унтраагчид ирээд машин дэлбэpэхэд маш бага хугацаа үлдсэн байж, үнэхээр амжиж амийг нь аварсан байна шүү гэжээ. Хэрмон үнэхээр тусламж ирэхийг хүлээж зогссонгүй, өөрийн амиaр дэнчин тавьж бусдын амийг аварчээ.

 

Лев Шрайбер гудамжинд явсан эмэгтэйд тусалжээ

© Wikimedia Commons

Жүжигчин скутерээр явж байтал түүний байшингийн ойролцоо нэг эмэгтэй унаад өгчээ. Жүжигчин эмэгтэйд туслахаар яарав, түргэн ч дуудаж. Анхны тусламж иртэл эмэгтэйтэй цуг байсан ажээ.

 

Шон Пенн газар хөдлөлтийн дараах Гаитийг сэргээн босгоход тусламж үзүүлжээ

© Allstar/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library / East News

Шон Пенн өөрийгөө жинхэнэ баатар гэдгээ харуулсан юм. 2010 онд Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа тус улсад очиж зовж зүдэрсэн ард түмэнд тусалжээ. Тэр газар Шон Пенн чамлахааргүй удаан хугацаанд байсан гэдэг: хүмүүнлэгийн тусламж тараана, тусламжийн сан байгуулж гаитичуудын асуудалд хэвлэл, мэдээллийн анхаарлыг татаж байв.

Та өөр бусад алдартнуудын зоригтой үйлдэл хийж байсан түүхүүдээс мэдэх үү?

7
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *