“Бяцхан гоо үзэсгэлэн минь намайг ээжийгээ болгон сонгосон юм” – 50 настайдаа анхныхаа хүүхдийг өлгийдөн авч ээж болсон Наоми Кэмпбеллийн түүх

0

Өдгөө 50 настай загвар өмсөгч Наоми Кэмпбелл саяхан өөрийн цахим хуудастаа бяцхан үрээ тэвэрсэн зургаа нийтэлж, ээж болсноо олон нийтэд зарлажээ. Үүнийг харсан олон нийт түүнд халуун баяр хүргэж, сэтгэгдлүүдээ үлдээсээр байна.

© face to face/FaceToFace/REPORTER

5-р сарын 18-ны өдөр Наоми Кэмпбелл өөрийн цахим хуудастаа бяцхан үрийнхээ хөлийг атгасан зургийг нийтэлж, зургийнхаа тайлбарт, “Бяцхан гоо үзэсгэлэн минь намайг ээжийгээ болгон сонгосон юм. Түүний тухай үгээр илэрхийлэхийн ч аргагүй. Энэ бяцхан гүнжтэй бүхий л амьдралынхаа туршид үүрд холбогдсон минь энэ. Хайраас илүү хүчтэй зүйл гэж хаана ч үгүй” хэмээжээ.

© Naomi Campbell / Instagram

Тэрбээр охинтой болох хүсэл мөрөөдөлтэй явдаг тухайгаа одоогоос 4 жилийн өмнө Evening Standard хэвлэлд, “Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед би хүссэн үедээ л хүүхэдтэй болох боломжтой гэж бодож байна” хэмээж байжээ.

Түүнчлэн тэрээр 40 хол гарсан ч гэсэн ээж болох талаар би цаг үргэлж боддог, бас хүүхэдтэй болно гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй гэж дурьдаж байв.

© Jonas Gustavsson/Sipa USA/East News

Ийнхүү түүнийг ээж болсноо олон нийтэд зарласнаар олон олон хүмүүс эерэг сэтгэгдэл үлдээж байгаа бөгөөд түүний ээж Валери Моррис Кэмпбелл түүний зургийн доор, “Хайрт охин Наомидоо ээж болсонд нь, түүний бяцхан охинд энэ хорвоод мэндэлсэнд нь баяр хүргэе. Эмээ болохыг их удаан хүлээлээ” хэмээжээ.

(Photo by David M. Benett/Dave Benett/Getty Images for Burberry)
© Darla Khazei/PacificCoastNews/BWP Media/East News

Харин тэрээр охиндоо ямар нэр өгснөө одоогоор зарлаагүй байгаа юм.

© face to face/FaceToFace/REPORTER
8
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *