Хүмүүс угаалгын өрөөндөө засвар хийхдээ гаргадаг эдгээр 10 алдаа нь тухайн өрөөний хамаг гоо үзэмжийг cүйтгэж орхидог

0

Угаалгын болон бие засах өрөө – засвар хийх үүднээс харахад хамгийн хэцүү хэсэг. Хязгаарлагдмал орон зайд суултуур, ванн, тосгуур, тэр бүү хэл угаалгын машин багтаах шаардлагатай болно. Үүний зэрэгцээ элдэв эдлэл хэрэглэл хадгалах зайг мартах ёсгүй – зөв бөгөөд гоёмсог байдлаар зохион байгуулах нь ур чадвар шаардана. Энэ нь мэргэжилтнүүдийн хувьд ч амаргүй, өөрөө бие дааж засвар хийх гэж байгаа бол алдаа гаргахгүй дуусгана гэсэн баталгаа бүр ч байхгүй юм.

Угаалгын өрөөний засварын үед ямар түгээмэл алдаа гаргадгийг олж мэдэхийг хичээлээ.

Халаалтанд холбогдсон алчуур хатаагч

© Depositphotos.com

Бараг бүх айлын алчуур хатаагч төв халаалтын системтэй холбогдсон байдаг. Энэ арга нь хамгийн энгийн бөгөөд хямд юм шиг санагдаж болох юм. Ийм л саналыг барилгынхан тавина, өөрөөр хэлбэл онцгой өөрчлөөд байх ч шаардлагагүй мэт. Тэртээ тэргүй халаалтын төлбөр нь паарны тоо ширхгээр тооцогддоггүйгээс хойш, яагаад болохгүй гэж. Гэхдээ энэ арга нь дутагдалтай: ийм алчуур хатаагч халаалт байгаа үед л ажиллана. Төвийн халаалт зогсохоор угаалгын өрөө чийгтэй, хүйтэн өрөө болж хувирдаг.

Мэргэжилтнүүд цахилгаан алчуур хатаагч сонгохыг зөвлөж байна, яагаад гэвэл энэ загвар нь байгальд ээлтэй бас аюулгүй хувилбар юм. Бүтэн жилийн турш ажиллана, цахилгааны хэмнэлттэй, бас ус алдах аюулгүй. Халаалттай холбогддог хатаагчаас бүрэн татгалзаж чадахгүй хүмүүст зориулсан хосолсон хувилбар ч бас бий, өвөл нь халаалтаас, харин зун нь цахилгаанаар ажилладаг алчуур хатаагч ашиглаж болно.

 

Ванны залгаас, тусгаарлагч

© Depositphotos.com

Угаалгын өрөөний төлөвлөлт хийж байхдаа, мөн засварын ажлын дэс дарааг алдагдуулснаас болж гаргасан алдааг засахын тулд ванны залгаас, тусгаарлагч хийхэд хүрдэг. Жишээ нь, угаалгын өрөө нь ваннаас бага зэрэг урт байсан болохоор тэр хоосон орон зайг залгаас зэргээр бөглөх шаардлага гарна. Эсвэл ванны өрөөнд сонгосон плита нь огцом хэмийн өөрчлөлтөд тэсвэргүй бол нэмэлт булан-плинтус зэрэг тавихад хүрдэг.

Ийм шийдэл нь доод айлд үнэхээр халгаатай. Ванны хөшиг булан бүрд хүрэхгүй. Ингээд хана, ванны завсар усны хуримтлал үүсэж эрт, орой хэзээ нэгэн цагт доод айл руу ус алдахад хүрнэ. Плинтусны тухайд бүр ч хорлонтой: халуун усанд эхний үедээ тэсвэртэй байна, дараа нь гэрийн эздэд мэдэгдэхгүйгээр ус алдаж эхэлдэг.

Энэ бүх таагүй байдлаас зaйлсхийхийн тулд угаалгын өрөөний төлөвлөлттийг суурилуулах гэж байгаа ванны уртдаа л тааруулна (хамгийн боломжтой урт нь 170-180 см хэмээгддэг). Юуны түрүүнд ванныг суурилуулж дараа нь л плитаг наах нь зөв. Өөрөөр хэлбэл наах плита нь ванныхаа дээгүүр гарах ёстой юм. Плитаны чигжээс нь халуунд тэсвэртэй байх ёстойг бүү мартаарай.

 

Тосгуур суурилуулалт

© Pixabay

Тосгуур суурилуулахад ихэнх засварчид сантехник, плитаны завсрыг резинэн тусгаарлагчаар бөглөдөг. Хэдэн жилийн дараа энэ резинэн шаргалтаж өнгөө алдана. Тэгээд ч анхны үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахаа больж ус нэвтэрч эхэлдэг.

Эдгээр асуудлуудаас зaйлсхийхийн тулд тосгуурыг хананд зайгүй бэхлэх хэрэгтэй юм. Энэ тохиолдолд плитаны өнгөтэй адил силикон түрхэхэд л хангалттай. Шарлаж өнгөө алдахгүй болохоор силикон байгаа нь бараг мэдэгдэхгүй, хэрвээ ус дуслаад эхэлбэл дээрээс нь давхарлаж болдог ажээ.

 

Агаар сорогчгүй байх

© Depositphotos.com

Төв агааржуулагч хэчнээн сайн ажиллаж байсан ч гэсэн угаалгын өрөөнд хангалттай байж чадахгүй. Агаарын солилцоо муу байснаас болоод угаалгын өрөө байнга чигтэй байх болно, энэ нь мөөгөнцөр, хөгц үүсэх шалтгаан болдог. Мөн шүүгээ, өрөөний хаалга нь хуулга наасан ДСП байх тул хэлбэрээ алдаж, хуулга нь ховхорч эхэлнэ. Тиймээс үндсэн агааржуулагч тусдаа ажиллах агааржуулагч зaйлшгүй суурилуулах хэрэгтэй.

 

Товгор гүдгэртэй ханын плита

© Depositphotos.com

Товгор гүдгэртэй ханын плита дэлгүүрийн лангуун дээр байхдаа л гоё харагдана. Угаалгын өрөөний хананд наасны дараа дутагдалтай талууд нь ил болж эхэлнэ дээ. Ийм плитаг угааж цэвэрлэх нь тэвчээр шалгасан хөдөлмөр, завсар болгонд хуримтлагдсан хир бохирдлыг арилгах ямар ч боломжгүй. Эцэс сүүлдээ цэвэрлэгээнд бууж өгнө, энэ нь ариун цэврийн үүднээс яав ч байж боломгүй зүйл. Яагаад гэвэл хуримтлагдсан хир бохир нь хөгц үүсэх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.

Тиймээс мөлгөр плита хананд наах нь зөв арга болно. Урсгал усаар угаахад амар, тэгээд ч гэрэл сайн ойлгож жижигхэн орон зайтай өрөөг ямар нэгэн хэмжээгээр том харагдуулдаг давуу талтай.

 

Шаланд гялгар плита сонгох

© Depositphotos.com

Харин угаалгын өрөөний шаланд эсрэгээрээ товгор гүдгэртэй плита сонгоно. Энэ хувилбар нь аюулгүй байдлын талаасаа илүү найдвартай. Яагаад гэвэл гялгар плита дээр ус дусвал жинхэнэ мөсөн гулгуурын талбай болно. Өөрийгөө бэртэл гэмтлээс хамгаалахын тулд угаахад багагүй төвөгтэй плита сонгосон нь дээр биз ээ.

Тэгээд ч угаалгын өрөөний шалыг ханаа бодвол байнга угааж цэвэрлэдэг, тиймээс хир бохир хуримтлагдах нь ч бага, нүдэнд тусах нь ч бага.

 

Зөвхөн таазны гэрэлтүүлэг хийх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нэмэлт гэрэлтүүлэг дутагдсанаас болоод хоёр ч асуудалтай тулгарч болзошгүй. Нэг талаасаа дээд таазны гэрэлтүүлэг дутагдаж болно, тиймээс угаалгын өрөөний хаа нэг буланд тавилга, сантехникийн сүүдэр гарч бүүдгэр мэдрэмж төрүүлнэ, толинд ч өөрийгөө сайн харж чадахгүйд хүрнэ.

Нөгөө талаасаа бүр эсрэгээрээ, хагас бүүдгэр гэрэлд ваннтай усанд тайван хэвтэхийг хүсэж байгаа үед таазны гэрэлтүүлэг хурц санагдаж болох юм. Мэдээж энэ үед лаа асааж болно л доо. Гэхдээ нэмэлт гэрэлтүүлэг суурилуулах нь аль ч утгаараа зөв шийдэл юм. Толины гэрэлтүүлэг эсвэл шүүгээний дээр тогтоосон туузан гэрэл нь угаалгын өрөөнд тав тухыг мэдрүүлнэ, бас сахал авах, нүүрээ будахад ч илүү тохиромжтой.

 

Ил харагдах сантехникийн хоолойнууд

Байрны эзэд аюулгүй байдлаа бодоод хоолой, холбоосуудыг ил үлдээхээр шийддэг. Юу ч болоо билээ, бүх зүйл нүдэн дээр харагдаад амар.

Үнэндээ ийм шийдвэр нь угаалгын өрөөний үзэмжийг гутаахад хүргэнэ. Орчин цагийн хоолой, мэргэжлийн төвшинд гүйцэтгэх материудын ажлын гүйцэтгэл – олон жилийн туршид юунд ч санаа зовохооргүй болжээ. Харин онцгой байдлын үед усны хоолой болон холбоосыг яаралтай засах зориулалттайгаар ашиглах ослын цонх үлдээх нь зөв.

 

Цагаан өнгийн таг

© Depositphotos.com

Усны хоолойг хананд эсвэл гипсэн хавтангийн цаана нуухаар зориглосон хүмүүс бас л айдастай хэвээр байдаг. Тиймээс усны хоолой, холбоост хүрэхээр хэмжээний цонхыг үлдээнэ. Энэ цонхыг ихэнхдээ төмөр эсвэл цагаан өнгийн хуванцар тагаар тагладаг. Энэ нь үнэндээ өрөөний засал чимэглэлтэй огт зохицдоггүй.

Орчин үеийн бас нэгэн үзэмжтэй шийдэл – угаалгын өрөөний хананд наасан тэр л плитагаар цонхыг таглах. Нүх байсан нь огт мэдэгдэхгүй, өрөөний үзэмжийг ч гутаахгүй, тэгээд бас усны хоолой, холбоосонд хүрэх зам чөлөөтэй хэвээр.

 

Нөөц плита авдаггүй

© Depositphotos.com

Ганц плита хагарч цуурахад л бүх угаалгын өрөөний өнгө үзэмж шууд мууддаг. Мэдээж ганц плитаны цууралтаас болоод шинэ засвар эхлүүлэлтэй биш дээ. Гэхдээ бас эхлүүлэхээс өөр аргагүйд ч хүрч мэднэ. Яагаад гэвэл тэр л дэлгүүрт, тэр л загварын плита байсан ч өнгө, туяа нь таарахгүй байж мэднэ.

Энэ тохиолдолд хамгийн зөв шийдэл – засвар хийхдээ л илүү хэдэн ширхэг плита худалдаж авч нөөцөнд хадгалах. Зүгээр нэг хаа таарсан газраа биш жишээ нь, тагт, зуслан эсвэл гаражид хадгалахгүй чухам ванны доод хоосон зайд хадгалахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хөл, хөдөлгөөнд өртөхгүй тул бүтнээрээ хадгалагдана, тэгээд ч гар дор бэлэн.

 

Ус алдалтын мэдрэгч ашиглахгүй байх

© Depositphotos.com

Угаалгын өрөөний засварт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа доод айлын засварт хөрөнгө оруулалт хийх хүсэл хэнд ч төрөхгүй. Ус алдалтын мэдрэгчийг бүгд мартаж орхино. Үнэндээ тийм ч өндөр үнэтэй зүйл биш шүү дээ, орчин үеийн төхөөрөмж нь ус алдаж байгаа үед таны ухаалаг утсанд дохио илгээж анхааруулдаг. Бүр усны хоолойг ч бие дааж хаадаг загварууд бас байдаг ажээ.

Мэдээж ийм системтэй болохын тулд хэд хэдэн мэдрэгч суурилуулах шаардлагатай, мөн нэмэлт хоолой, холбоосууд ч шаардагдаж болно. Гэхдээ ус алдах болов уу яах бол гэж хэзээ ч толгой өвдөхгүй, санаа амар гэрээсээ гарч болно.

Та угаалгын өрөөндөө засвар хийхдээ ямар алдаа гаргаж байв?

9
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Irmac Irmac

    Irmac Irmac

    2021/12/18 at 20:34

    Angel Muugii Angel

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *