Гадаадын брэндүүд бидний амьдралд нэвтрэн орсноос хойш дуудах нэр нь бидний чихэнд хоногшин үлджээ. Гэхдээ тухайн брэнд үүссэн улсын хэл ярианы онцлогоос хамаарч бид брэндийн нэрийг тэр болгон зөв дууддаггүй нь харамсалтай. Жакузи, фотошоп гэх нэршлийн цаана өөрийн гэсэн түүх байдаг нь сонирхолтой.
Алдартай компаниудын нэрийг хэрхэн зөв дуудахыг танд танилцуулахаар шийдсэн юм. Өнөөдрийн цуглуулганд – дуудлагын хувьд маш эргэлзээтэй хэд хэдэн алдартай брэндүүдийг сонголоо. Нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж буй, нэгэн алдартай интернет – үзэгдэлтэй холбоотой зүйл.
1. Pierre Cardin
Моодны брэндийг нэрлэх алдартай дизайнерын нэрийг франц хэлний дуудлагын дүрмээр: энэ тохиолдолд “i” үсэг нь “а” гэж уншигдана.
2. Huawei
Хятадын алдартай брэндийн нэрийг эхнээсээ л буруу хэлж заншжээ. Уг үгэнд орсон эхний “h” үсгийг дууддаггүй юм байна.
3. Xiaomi
Чанартай, хэмнэлттэй ухаалаг утасны нэрийг “кс”-ээр хэлэхгүй. Уг үгэнд орсон эхний “икс” үсгийг “ш” үсэг шиг хэлнэ. Энэхүү дуудлагыг компанийн дэд ерөнхийлөгч Хьюго Барра баталсан. Мөн нэршлийг хэрхэн зөв дуудахыг англи хэлтэй хүртэл зүйрлэж байсан “Show me” (Надад үзүүл).
4. Balmain
1980-аад оны сүүлээр дизайнер Пьер Альмоны үндэслэсэн францын загварын компанид швейцарын цаг үйлдвэрлэгч концерн нэгдсэн түүхтэй. Энэ тохиолдолд “l” үсэг зөөлөрнө, харин нээлттэй “а” нь угийн “н” үсгийн өмнө ороохоороо франц хэлэнд “аm” гэж уншигддаг. Мөн үгийн төгсгөлд орсон “n” үсэг бараг хэлэгдэхгүй.
5. Chopard
Алдартай цаг болон гоёл чимэглэл үйлдвэрлэгчийн нэрийг дуудахад бас л бөөн будлиан. Бидний хувьд яаж бичигдсэн түүгээр нь уншина гэдэг дүрэм мөрдөгддөг, харин франц хэлний хувьд “ch”-г “ш” үсэг шиг хэлнэ, харин үгийн төгсгөлд орсон “d” үсгийг хэлэхгүй.
6. Evian
Цэвэр ус үйлдвэрлэгчийг мэдэхгүй хүн гэж үгүй болов уу. Гэхдээ цэвэр усны нэрийг хэлэхэд амаргүй: бидний хувьд “Эвиан” нэрээрээ түгсэн, харин франц хэлний зөв дуудах дүрмээр бол “ia” үсгийн өмнө орсон “v” үсэг нь зөөлрөхийн зэрэгцээ “ia” нь “е” шиг хэлэгдэнэ.
7. Jacuzzi
Усан иллэг хийдэг ванн үйлдвэрлэгчийн нэршил бас л их будлиантай. Нэгдүгээрт, уг брэндийн нэршил иллэг хийдэг бүх төрлийн ванны ерөнхий нэршил болж хувирсан. Нөгөөтэйгүүр, брэндийн нэршил нь угтаа компанийн үндэслэгчийн овгоор нэрлэгддэг юм – Якуцци гэх итали хүний нэр, даанч америкаар буруу уншигдаад байгаа ажээ.
8. Adobe
Алдартай график программын нэршлийг бид олноороо буруу хэлж заншсан. Учир юунд байна вэ гэвэл, Adobe – испани үг бөгөөд “шавар, өвсөөр хийсэн туйпуу” гэсэн утгатай юм. “Эдоуби” – энэ бол зөв хэллэг, бусад хэллэг нь буруу. Программ хангамжийн компанитай энэ нэршил яагаад холбоотой болсон юм бэ? Жон Уорнок – уг брэндийг үндэслэгч Калифорнид байрлах Adobe Creek (Шавран горхи) нэртэй газар амьдран суудаг байжээ.
9. Hennessy
Олон зуун жилийн түүхтэй алдарт коньякны үйлдвэрийг ирланд гаралтай Ричард Хеннесси үүсгэн байгуулсан, түүний нэрийг франц хэлний дүрэм ёсоор “Энси” гэж хэлэх жамтай.
10. Burberry
Шулуун хээтэй цайвар шаргал өнгийн даавуу дэлхийн олон загвар сонирхогчдын зүрх сэтгэлийг эзэмдсэн. Энэ алдартай брэндийн нэрийг буруу хэлэх хүн цөөнгүй. Англи хэлний дүрэм ёсоор Бёрберри гэж хэлэх нь зөв – компанийн үүсгэн байгуулагчийн овгоор нэрлэгджээ.
11. Clarins
Гоо сайхны алдартай брэндийн нэрийг бид шууд үсэгчлэн уншдаг “Кларинс” – буруу дуудлага юм шүү. Брэндийн нэрэнд орсон “а” үсгийг “э” гэж уншина, харин “i” үсгийг “а” гэж дуудна.
12. Diesel
Италийн алдартай брэнд, загварын хувцас, цаг зэргийг үйлдвэрлэдэг. Бид энэ брэндийн нэрийг бас л буруу хэлж заншсан, үнэн хэрэгтээ “е” үсгийг “а” гэж дуудна, харин үгийн төгсгөлд орсон “l” үсэг зөөлрөхгүй.
13. UGG
2000-аад оноос эхлэн алдаршиж эхэлсэн гутлын брэндийн нэрийг нийтээрээ буруу хэлдэг. “U” үсгийг “у” гээд л уншиж сурчээ. Дулаан Австралиас гаралтай өвлийн гутлыг “агг” гэж хэлнэ, бусад дуудлага буруу шүү.
14. Hublot
Дэлхийд алдартай люкс зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч Швейцариас гаралтай, харин нэршлийг нь франц хэлний дүрмээр хэлэх ёстой ажээ. Энэ тохиолдолд үгийн эхний болон сүүлийн гийгүүлэгчийг хэлэхгүй, харин “u” үсгийг зөөлнөөр хэлнэ.
15. Miu Miu
Италийн хувцас, гоёл чимэглэл, үнэртний брэндийн нэрийг зөөлөн богиноор “Мью Мью” гэж хэлэх ёстой авч бид “Миу Миу” гэж уртаар хэлж заншжээ. Компанийн нэрийг үндэслэгч Миуччи Прадын нэрийг товчилж өгчээ.
Бонус: GIF
Бид үе үе найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хөөрхөн бас инээдтэй хөдөлгөөнт зураг солилцдог. Гэхдээ дүрслэлийн энэхүү форматын зөв дуудлага нь “Жиф”. GIF – гэдэг үг нь Graphics Interchange Format (дүрс солилцох формат) гэдэг үгийн товчлол юм. Үгийг товчлол болгон хэлэхээр “гиф” болж байгаа юм, ингээд л бидний буруу дуудлага тархжээ.
Эдгээр брэндүүдийн ямар нэрийг та буруу хэлж байсан байна вэ?