ХХБанк “Комплайнс форум – 2019”-г амжилттай зохион байгууллаа

Comments Off on ХХБанк “Комплайнс форум – 2019”-г амжилттай зохион байгууллаа
0
2,251

Олон улсын корреспондент банкнуудын харилцаа болон комплайнсын стандартуудын хэрэгжилтээр тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк Монголын Банкны Холбоо болон Монголбанктай хамтран 7 дахь удаагийн “Комплайнс Форум 2019” арга хэмжээг 11 -р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн форумд арилжааны банкнууд, холбогдох төрийн байгууллагуудын удирдлагууд болон олон улсын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болох ОУВС, хуулийн LimNexus фирмийн зөвлөхүүд урилгаар хүрэлцэн ирж банкнуудын корреспондент харилцаа болон комплайнстай холбоотойгоор үүсэх эрсдэлээс зайлсхийх арга замуудын талаар өөрсдийн тэргүүн туршлагуудаас хуваалцсанаас гадна комплайнсын чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

Комплайнс нь банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хууль тогтоомж, эрх бүхий төрийн байгууллагын баталсан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа эрсдэлгүй хуулийн хүрээнд явуулах, дотоодын бодлого журмыг тэдгээртэй хянан нийцүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улмаар нийт харилцагчдын эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг чухал үүргүүдийг хамардаг ойлголт юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.