
Эргээд залуу нас руугаа очмоор үе байдаг л биз дээ? Залуудаа гаргасан алдаагаа засах гэж.
TheQuestion сайтад насанд хүрэгчид өөрсдийн амьдралаас олж авсан туршлага, мэдлэгтээ тулгуурлан бичсэн шилдэг гэсэн зөвлөгөөнүүдийг түүвэрлэн залуус дүү нартаа хүргэж байна.
- Чи бүгдийг зөв хийж байна, мундаг! Өөртөө эргэлзэх хэрэггүй. Амьдрал гэдэг хэрцгий зүйл, чамд хэн ч хайргүй. Үнэн хэрэгтээ бүх зүйл сайхан байна.
- Тамхи татаж хэрэггүй гээд өөртөө нэг зөвлөөдхөөч.
- Шөнө унтах боломж олго, 7 цагийн нойроо ав. Туршилт хийж эр зориг гаргах хэрэггүй.
- Өөртөө анхаарал тавь, өөрийн хүсэл, зорилго, мөрөөдлөө бод. Хамгаас түрүүнд өөрийгөө бодож бай. Өсвөр наснаасаа эхлээд өөрийнхөө хүслийг хойш тавьсаар байгаад өөрийнхөө хүсэл зорилгыг мэдэхээ больсон. Надад ямар нэгэн зүйл таалагдахгүй байна гэж хэлэхээсээ ичдэг байж дээ.
- Илүү их зүйлд шамдан суралцахыг зөвлөмөөр байна. Өтөл насанд сурсан эрдэм хэрэг болох цаг ирнэ. Бүгдийг цаг тухайд нь хийж байх хэрэгтэй. Гадаад хэлийг 30 гарсан хойноо сурч байхаар багадаа сурч байхгүй дээ. Боловсрол хүний амьдралд их зүйл шийддэг юм байна шүү.
- Элсэлтийн шалгалтандаа эртнээс бэлд. Тэгвэл хүссэн газраа суралцаж чадна.
- Хэрэггүй зүйлд мөнгө бүү үр.
- Залуу насаа хайрлаж яв – дахиж хэзээ ч эргэж ирэхгүй чиний хамгийн сайхан үе. Эрх чөлөөг мэдэр, тогло, зугаал, амьдралыг мэдэр. Энэ цагийг дурсаж яв: өтөл насандаа тэр дурсамжаа санаад хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, тэднийгээ ойлгох болно.
- Сургууль, курсын ажил, шалгалтанд хүчтэй санаа зовох хэрэггүй. Мэргэжил хэрэгтэй ч өөрт илүү таалагдаж байгаа зүйлдээ анхаарал хандуул. Тэтгэлэг, илтгэл тавих гээд төрөл бүрийн уралдаанд оролцож өөрийгөө сорь. Бүх зүйл бодит. Ажилла, бусдаас суралц.
- Малгай өмс, халуун дулаан хувцаслаж бай. Бөгсөө дааруулбал олон өвчин тусна.
- Эцэг эхээ сонс, тэднийгээ бүү гомдоо.
- Гэр бүлд ярьж байгаа болгоныг хүндээр тусгаж авах хэрэггүй: хүн болгон өөрийн гэсэн гомдол тээж яваа, амьдралыг тэд өөр өөрсдийн өнцгөөс хардаг. Томчууд гэдэг чинь өсвөр насныхнаас ялгараад байх зүйл тун бага.
- Хувийн мэдээлэлдээ болгоомжтой ханд. Зарим нэг файлыг шууд устгах эсвэл эхнээсээ үүсгэхгүй байсан дээр. Компьютер, утсандаа нууц үг хий.
- Түүнээс яг одоо салаад. Үүрд март.
- Өөртөө ганц л зөвлөгөө өгье: өөрөөрөө бай, мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн замаар яв. Энэ бол чиний амьдрал, чиний эцэг эх, найз нөхдийн амьдрал биш. Энэ амьдралаар чи л амьдарна. Тэр үед багахан ч гэсэн санаачлагатай, зоригтой байсансан бол би шал өөр амьдралаар амьдарч байх байлаа.








Dovdon Enchbold
2017/07/21 at 11:39
hudlaa uym taraagaad l
Novator Nova
2017/07/21 at 11:41
Ganbolor Gantulga
Анхбаяр Мичидсаран
2017/07/21 at 12:13
xaxa nerteegeer ni uheh hurtel ni husnegt gargaach ho.
Jandos Sadel
2017/07/21 at 12:38
Ene tegehleer manaihanaar bol 25 hurtel bolovsrol, 35 hurtel ajil deeree amjilt, 40 hurtel hair, 40 garsan hoino ger bul yum bn doo ho. Shal utgagui yum. Ene ni setgelgeenii programmchlald orson baruunihand l tohirno biz
Oyunnaran Jamsranjaw
2017/07/21 at 20:52
Yag ynen zurag bna
Unurbayar Bayardulam
2017/07/21 at 21:39
zuv
Dagima Tserendorj
2017/07/21 at 22:17
Odoo eniig bas buruu l gej uzeed bga yalanguya ger bul sudlaach nar emegtei hun zaawal huuhed ger bul tegeed career huuh ni zuw gej uzeed bga huuhed toruulhed het oroitno
Tuyan Tuya
2017/07/21 at 22:19
Өндөр хөгжилтэй улс орны хүн амын наслалт уртсаж дунджаар 90 насалж бна. Манайх бас аажим ч гэсэн нэмэгдэж л бна. 21-24 насыг насны ангилалаар өсвөр үе хэмээн үздэг болж байгаа шүү. Өсвөр үедээ гэрлэж хүүхэд гаргах биш сурч боловсорч амьдралынхаа суурийг зөв тавь гэсэн санаа бна.
Damdinjamts Tegshjargal
2017/07/22 at 00:32
Beka Bella
Zaya Zaya
2017/07/22 at 00:41
Ajiliin amjilt gargaaguu hun ger bultei bolj boldogguu bolson horvoo yu haha… esvel emegtei hund uuriiguu tejeeh chadvarguu bolson horvoo yuu ? Haha..
Zaya Zaya
2017/07/22 at 00:44
Shaaal uruusgul bolobsrolguu hun bas hairlah erhguu bolson horvoo ym bnaldaa hahaha… niigmiin hog shaar met uzehnee ene humuus chin buur hahaha…
Oyunzaya Enkhsaihan
2017/07/22 at 03:49
Zoloo Jimi chamd heregtei yum bndaa BOLOVSROL
Adilbish Tungalag
2017/07/22 at 08:23
Ene vnen shv bolowsrol xair lu orj xairan saixan nas ali xediin archigdana
admin XopoM.com cs
2017/08/04 at 21:03
Surguuli zarimdaa hudlaa yridag ghdee video togloom heregtei shuu dee. uuriiguu
zugaatsuulah heregtei. zugaatsahgui bol bolovsrol amjilt. ger bul hair ym aar amidrahgui