Дуг хийх төрлүүд болон тэдгээрээс аль нь эрч хүчтэй сэрэхэд нөлөөлдөг тухай. Өдрийн цайгаа уучихаад гялс дуг хийгээд аваарай!

2

Дуг хийхгүй байхын тулд боломжтой бүх зүйлийг хичээнгүйлэн хийх үе байдаг бөгөөд үүнээс болж эцэг эхчүүд уурладаг. Эсрэгээрээ, насанд хүрэгчдийн хувьд дуг хийхийн тулд боломжтой бүгдийг хийхээр оролддог! Дуг хийх нь тухайн өдрийг сэргэсэн оюун ухаан болон бие организмтойгоор үргэлжлүүлэн өнгөрөөх боломжийг олгодог – тэр тусмаа 13:00 болон 14:00 цагт хамгийн тохиромжтой. Хэдий тийм боловч, дуг хийх нь хугацаа болон учир шалтгаанаас хамаараад хоорондоо өөр хэд хэдэн төрлүүдтэй байдаг.

Шинжлэх ухаан дуг хийх төрлүүд болон тэдгээрийн үр нөлөөний хоорондын холбооны талаар бидэнд харуулсан байна. Бид та бүхэнд хамгийн хэрэгтэй, тохиромжтой дуг хийх төрлийн талаар мэдэж авахад чинь туслахаар шийдлээ.

Ямар хүчин зүйл нөлөөлж байгаагаас шалтгаалж, дуг хийх 3 төрөл байна

1. Төлөвлөсөн эсвэл бэлтгэсэн дуг хийлт

Эдгээр дуг хийлт нь ядрахаас сэргийлж, наана нь энергиэ хадгалах зорилгоор дуг хийхээр гаргасан шийдвэр юм. Хэрэв та шөнө олон цагаар сэрүүн байх хэрэгтэй бол, өдрийн цагаар дуг хийх нь тохиромжтой байдаг.

© Friends / Warner Bros.

 

2. Яаралтай дуг хийлт

Танд нүдээ аних шаардлагатай юм шиг мэдрэмж төрнө, энэ нь яаралтай дуг хийлт хэрэгтэй байна гэсэн үг юм. Таны бие организм танд ядарч байгааг энэ шинж тэмдгээр илэрхийлж байгаа учраас та нүдээ аньж, амрах хэрэгтэй. Жишээ нь машин барьж байх үед энэ мэдрэмжийг мэдэрвэл, та машинаа аюулгүй газар зогсоож, хэсэг хугацаанд дуг хийх нь чухал.

© Sharp Objects / HBO

 

3. Жирийн дуг хийлт

Энэ төрлийн дуг хийлт бол өдөр бүр тодорхой цагт унтаж хэвшсэнээс хойш хүүхдэд гол төлөв ажиглагддаг. Гэхдээ насан хүрэгчид бас үүнийг оролдож үзэх боломжтой. Гэсэн хэдий ч нэгэнт та жирийн дуг хийлтийг амьдралдаа хэвшүүлсэн бол, таны бие тогтмол нэг цагт унтдаг болох учир та үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

elsapatakyconfidential / Instagram

 

Таныг хэдэн цаг унтахаас шалтгаалж, дуг хийлт өөр өөр үр нөлөө үзүүлнэ

1. Эрч хүчээ сэлбэх завсарлага: 10-20 минутын дуг хийлт, өөрөөр хүчээ сэлбэх дуг хийлт гэж нэрлэдэг

Өдрийн турш та сэргэг байх хэрэгтэй болоход, хурдан дуг хийснээр ядралтыг үгүй хийж, хэд хэдэн цагийн хоорондох зайд анхааралтай байх чадварыг нэмэгдүүлэх хүчийг өгнө. “National Sleep Foundation”-ы хийсэн судалгаанаас харахад, 20 минут дуг хийснээр ажлын гүйцэтгэл болон ааш зан сайжирдаг гэж үзжээ. Хүч сэлбэх дуг хийлт хэзээ ч бүтэлгүйтэхгүй, тэгэхээр хэрэв танд боломж олдвол дуг хийгээд аваарай!

© Totoro / Studio Ghibli

 

2. Хамгийн сайхан унтдаг цаг биш: 30 минутын дуг хийлт

30 минутын дуг хийлт бол 10 минут гэдэг ямар чухал хугацаа болохын тод жишээ юм. Дуг хийлт 20 хүртэлх минут үргэлжлэх нь эрүүл, 30 хүртэлх минут үргэлжлэх нь тогтворгүй байдал буюу өөрөөр “унталтын шарталт” гэж үздэг. Таны тархи болон бие организм 20 минутаас хойш гүн нойрсохыг шаардах бөгөөд 30 минут дуг хийсний дараа сэрснээр дуг хийхийн өмнөх ядралтаас ч илүү их ядарна гэсэн үг юм. Хэрэв танд яаралтай дуг хийх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрж, хангалттай амрах хугацаа хомс байгаа нөхцөлд, оронд нь хүч сэлбэх дуг хийлтийг сонгоорой гэж зөвлөе.

© Frozen / Disney

 

3. Нүдээ аньж, тархиа сэргэг байлгах: 60 минутын дуг хийлт

Хэдийгээр унталтын инерцээс хамаарч, 60 минутын дуг хийлтийн бие физиологид үзүүлэх нөлөөг зохицуулах зохицуулалт гэж байхгүй боловч, 40 минут дуг хийх нь богино хугацааны ой санамжийг сэргээдэг болох нь батлагдсан байна. Судалгаагаар мөн хүмүүсийн 85% нь багц хөзрийг цээжилж, 40 минут дуг хийсний дараагаар хөзрүүдийг зөв санаж байсан бол, дуг хийгээгүй хүмүүсийн 60% нь санаж байжээ.

60 минут дуг хийсэн үеэс хойш, та магадгүй тогтворгүй нойртойгоор сэрж мэднэ. Гэсэн хэдий ч хүмүүсийн бие физиологийн ялгаанаас хамаарч, та өөрийн бие организмдоо тохирох хугацаагаар дуг хийж болно. Та тухайн өдрийн жижиг зүйлс болох нэр, царай, эсвэл газар зэргийг санаж байхыг хүсэж байгаа бол 60 минут биш, 40 минут дуг хийгээрэй.

kimkardashian / Instagram

 

4. Таны оюун санаанд хэрэгтэй чанартай хугацаа: 90 минутын дуг хийлт

Шөнө 8 цаг унтах нь тус нэмэртэй байдаг шиг 90 минут дуг хийвэл тохиромжтой – хэдийгээр “NASA” үгүй гэж хэлсэн ч гэсэн! Яагаад гэвэл бид 90 минут унтсанаар унталтын инерцийг үгүй хийх боломжтой бөгөөд энэ нь ихэнхдээ 30 эсвэл 60 минутын дуг хийлтийн дараа илэрдэг үйл явц аж. Асуудал шийдэх болон ой санамжийг сайжруулах, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх ач тустай.

Хэрэв та шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурах эсвэл шинэ хэл сурах, нэг бол машин жолоодох бол 90 минут дуг хийх нь тохиромжтой байдаг. Дуг хийхийн өмнө бэлтгэж, сэрэхдээ юу хийсэн байх ёстой гэдгээ сайтар санаарай!

© The Simpsons / FOX

Хэр зэрэг чанартай унтахаас дуг хийлтийн үр нөлөө шууд хамаардаг гэдгийг бүү мартаарай. Таны бие физиологийн тэсвэр тэвчээр болон сэтгэл санааны байдал ч бас нөлөөлнө. Хүн бүхэн дуг хийх дуртай биш байдаг, тэгэхээр та ядраагүй үедээ заавал дуг хийх гэж хүчилсний хэрэггүй.

Ямар ч зүйл шөнө унтах нойрыг орлож чадахгүй. Тийм учраас мэргэжилтнүүд 16:00 цагаас хойш дуг хийх хэрэггүй гэж зөвлөдөг. Мөн орноосоо өөр газрыг сонгож, дуг хийснээр тархиа хуурч, шөнө унтах нойроо хадгалж үлдэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Тэгэхээр та өөрт хэрэгтэй дуг хийх төрлийг сонгочихсон уу? Энэхүү унтаж амрахад ач тустай зөвлөгөөг SHARE хийхээ мартуузай!

4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mglubmgl Smgl

    Mglubmgl Smgl

    2019/11/06 at 12:32

    Ubmgl Roza

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *