Спортын түүхэн дэх хамгийн том биетэй, хамгийн алдартай тамирчид

2

Тамирчдын дунд жинхэнэ үлэмж биетэн олон бий. Эдгээр том биетэй тамирчид спортын өндөр амжилтад хүрч байсан төдийгүй тэд өөрсдийн гадаад төрх байдлын хүчээр олон кино, нэвтрүүлгийн баатар болдог билээ.

Том бие, их жин нь ихэнхдээ удам дамждаг. Эдгээр залуучуудын удам судар нь ёстой л үлэмж биетнүүд байсан байж таарах ба энэ хүмүүс бүгд 2 метрээс дээш өндөр юм шүү!

Шакил ОНил

Сагсан бөмбөгийн ертөнц дэх хамгийн булиа эрээр эхлэе. Шакил О’Нил 6-р ангид байхдаа л үеийнхнээсээ толгой өндөр байсан бөгөөд үүнээсээ болж ихээхэн дооглуулж доромжлуулдаг байжээ. Гэсэн хэдий ч хүү шантралгүйгээр өөрийнхөө өндрийг их спортод ашигласан юм.

Гэхдээ бүх зүйл тийм ч амар байсангүй. Тэрээр эхний жилүүдэд дэндүү муу тоглож байсан учир дасгалжуулагч бүр багаасаа хөөхөөр шийдэж байсан гэдэг. Шакил эв дүй муутай болохоороо багийнхаа бусдад тээг саад болох нь их байв. Дасгалжуулагч хэсэг хугацааны дараа тэсгэл алдаж мань эрийг багаасаа хөөжээ. Харин Шакил гудамжинд бэлтгэл хийж сайжирснаар баг нь түүнийг эргэн авсан байна. Ингээд 216 см өндөр эр маань сагсны талбайд эрвээхий мэт эргэлдэх болсон билээ.

 

Хавтар Бьернссон

Бид түүнийг Game of Thrones киноны “Уулын” дүрээр нь мэдэх бөгөөд энэ залуу маань пауэрлифтингийн тамирчин хүн. Хафтор багадаа сагсчин болохыг хүсдэг байсан боловч гэмтлийн улмаас энэ спортыг орхиход хүрсэн гэдэг.

Ингээд исланд залуу маань өөрийн хүчийг пауэрлифтингд сорихоор шийдэж амжилтад хүрсэн юм. Тэрээр 650 кг жинтэй дүнзийг өргөж байснаас гадна Game of Thrones кинонд тоглосноороо алдаршсан байна.

Харахад энэ эр маань ихээхэн дайчин догшин дүртэй боловч саяхан эхнэр нь түүнийг чихэрлэг зүйл идэх, хүүхэлдэйн кино үзэх дуртай гэдгийг нь хэлж билээ.

 

Николай Валуев

“Коля-лантуу”, “Оросын үлэмж биетэн”, “Дорнодын араатан”, “Питерийн Николай” эдгээр нь Николай Валуевыг ид тоглож байх үед нь өгч байсан хочнуудын нэг хэсэг. 213 см өндөр Николай мэргэжлийн боксчин байхаа больсны дараа депутат болсон билээ.

WBA-ийн хүнд жингийн дэлхийн аварга, мөн энэ ангиллын түр зуурын дэлхийн аварга, Пан азийн боксын холбооны хүнд жингийн дэлхийн аварга, Оросын мэргэжлийн боксчдын хүнд жингийн аварга зэрэг нь түүний эзэмшиж байсан цолнуудын нэг хэсэг юм.

 

Далип Сингх рана

221 см өндөртэй, 157 кг жинтэй энэ Энэтхэг залуу улс орондоо маш их алдартай нэгэн. Тэрээр Энэтхэгийн хамгийн хүчтэй хүнээс гадна бас кино од юм. Нутагт нь түүнийг “их Кали” хэмээн нэрлэх ба Болливудын кинонд муу залуусыг шийтгэж, шударга ёсыг тогтоох баатрын дүрийг бүтээдэг байна.

Хэдийгээр аймшигтай дүр төрхтэй боловч маш сайхан сэтгэлтэй хүн.

“Хэрвээ болдог бол би хэзээ ч зодоон цохионд оролцохгүй байхсан. Би үнэндээ их зөөлөн хүн бөгөөд ном унших, жижиг өгүүллэг бичих дуртай“ гэж тэрээр нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.

 

Андре Русимав

Тэрээр дөнгөж төрөөд л олныг гайхуулсан гэхэд болох байх. Урьд өмнө ийм том хүүхдийг хэн ч хараагүй бөгөөд бүх л зүйл акромегали хэмээх зүйлтэй холбоотой юм. Ийм үед хүний бие организм нь өсөлтийн дааврыг хэт ихээр ялгаруулж байдаг байна.

Францын энэ алдартай бөх 224 см өндөр, 240 кг жинтэй ба олон түмнийг хүнд баймааргүй их чадал хүчээрээ олон удаа гайхуулж байсан юм.

 

Жефф Льюис

Жефф Льюис нь дэлхий дээрх хамгийн хүчтэй пауэрлифтер. Суугаа байдлаас тэр 545 кг-ыг өргөх ба өөрөө 250 кг жинтэй хүн юм.

Тэрээр өөрийн хэвийн жинг барихын тулд асар их хөдөлмөрлөнө. Учир нь энэ аюултай спорт нь хүний тулгуур эрхтэнд ихээхэн нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл тэрээр нас ахих үедээ өөрийн хичээллэж байсан спортдоо ихээхэн харамсах болов уу.

 

Эммануэль Ярборо

Эммануэль нэгэн үе ММА-аар хичээллэж байсан гэдэг. Тэрээр анх хичээллэж эхэлж байхдаа 270 кг жинтэй байсан бол сүүлдээ бүр 400 кг хүрчээ. Тэрээр өөрийн өрсөлдөгч нараас хэд дахин хүнд жинтэй болж ирэх үед уг спортоос түүнийг явахыг гуйсан байна. Хүслээр нь болсон залуу маань сумогоор хичээллэж эхэлсэн боловч түүнийгээ ч бас удалгүй орхисон юм.

Харин Эммануэль сурталчилгааны бизнест өөрийгөө олсон гэж хэлж болно. Шинэ жүжигчинд маань рекламны видео, кинонд тоглох урилга ирэх болж энэ хэрээр ч алдар хүнд олж авсан байдаг.

17
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Angarag Angarag

    Angarag Angarag

    2019/11/07 at 21:17

    Xaipa eniig vzde tasarhai Дэлгэрцэцэг Г.

  2. Unenbatman Nyambayr

    Unenbatman Nyambayr

    2019/11/08 at 06:31

    Za bolioroi Shaq muu bsn chg shg. Ehnii togloltdoo 12onoo 18sambar avsan bdg tuhain jildee 23onoo dundchilsan huniig yasan gej hasah ym.????!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *