Цээжинд их хэмжээний цэр үүсэхэд хүргэдэг 6 xүчин зүйл. Одооноос эхлэн эдгээрт анхаарлаа хандуулаарай!

2

Таны амьсгалын зам цэр ялгаруулдаг салстын эсүүдтэй холбогдсон байдаг бөгөөд энэхүү өтгөвтөр шингэн нь таны биеийг бактери, вирус болон тоосонцор, тоос шороноос хамгаалж, биеэр тархан хор хөнөөл учруулахаас сэргийлдэг байна.

Гэвч их хэмжээний цэр ялгарснаас болж зарим нэг нөхцөл байдал болон цочрол үүсэх боломжтой. Энэ үед ханиалгах, тогтмол хоолойгоо засах шаардлага гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүдийг хэвийн болгоход юунаас болж, ингэж байдаг. Их хэмжээний цэрнээс үүдэлтэй тав тухгүй зовиурыг хэвийн болгох аргууд байдаг ажээ.

Тэгэхээр юунаас болж их хэмжээний цэр ялгараад байгаа шалтгааныг эхлээд олж мэдэх хэрэгтэй байх нь. Дараах хэд хэдэн шалтгаантай холбоотой байж мэднэ:

1. Ханиад

Ихэнх нөхцөлд их хэмцээний цэр ханиаднаас болж үүснэ. Ханиад бол вирус болон риновирусын нэгдлээс болдог. Та ханиад хүрэх үед таны бие вирустэй тэмцэж эхэлнэ. Заримдаа ханиад тусах үеийн шинж тэмдэг харшлынхтай адилхан илрэх тохиолдол бий. Хамгийн түгээмэл илрэх шинж тэмдгүүдийн нэг бол их хэмжээний цэр ялгарах явдал юм.

2. Тамхи татах

Тамхинд агуулагдах бодисууд амьсгалын замыг цочроож, их хэмжээний цэр ялгарах болон хуримтлагдахад хүргэдэг. Мөн тамхи татсанаар цэрний чанарт өөрчлөлт орж, гүйцэтгэх үүрэг нь доголддог байна.

3. Бронхит

Цочмог бронхит ихэнхдээ ханиаднаас болж хүндэрдэг. Архаг бронхитын хувьд урт хугацааны тамхи таталтаас болдог. Архаг болон цочмог бронхитын үед их хэмжээний цэр ялгарахаас гадна ханиалгах, амьсгаа давчдах гэх мэт бусад амьсгалын замын шинж тэмдгүүд илэрнэ.

4. Хүрээлэн буй орчны өдөөгч

Машины утаа, үйлдвэрийн хог хаягдал болон бусад өдөөгчийн (харшил үүсгэгч, хөгц, тэжээвэр амьтны хаг болон тоос гэх мэт) хорт бодисууд агаарыг бохирдуулж, улмаар цэр ялгарах үйл явцыг идэвхжүүлдэг.

5. Астма

Астма бол архаг нөхцөл байдал бөгөөд амьсгалын замын түгжрэл болон их хэмжээний цэр ялгарахтай холбоотой байдаг. Астмын дайралтад харшил үүсгэгч, ханиад, агаар, стресс болон бусад xүчин зүйлс нөлөөлнө.

6. Цистик фиброз

Удамшдаг эмгэг бөгөөд өтгөн цэр уушги болон бусад эрхтнүүдэд хуримтлагдаж, бүрэлдэх үед бий болдог өвчин юм. Цистик фиброзтой хүмүүс ихэнхдээ агаарын замаар халдвар авсан байдаг.

Их хэмжээний цэр ялгарахаас сэргийлэхийн тулд та ханиад томуу тусахаас сэргийлж, хүйтэн сэрүүний улиралд дулаахан хувцаслаж явах хэрэгтэй бөгөөд тамхи татахаас эрс татгалзах хэрэгтэй анхаарна уу.

14
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Duger Jargalsaikhan

    Duger Jargalsaikhan

    2020/01/21 at 19:32

    Энэ үед нь ямар арга хэмжээ авдаг вэ

  2. Ymar arga hemjee avdag ym be

  3. Д. Балжмаа

    Д. Балжмаа

    2020/01/21 at 22:05

    Зийдэгмаа Балжинням

  4. Г. Баярмаа

    Г. Баярмаа

    2020/01/21 at 22:16

    Nomin Batsaikhan

  5. Suvdanchimeg Bayarsaikhan

    Suvdanchimeg Bayarsaikhan

    2020/01/22 at 00:43

    Ch Agar

  6. Enkhjargal Gunreg

    Enkhjargal Gunreg

    2020/01/22 at 09:47

    ymar arga hemjee awah we hamar betvvred untaj chadahgvi harshil hudluud zuwulguu uguj tuslaach

  7. Moogii Dorjgotov

    Moogii Dorjgotov

    2020/01/22 at 12:35

    Art Art

  8. Degine Enkhbaatar

    Degine Enkhbaatar

    2020/01/22 at 19:43

    М. Даваажаргал

  9. Ж. Насанбат

    Ж. Насанбат

    2020/01/23 at 11:29

    Ushaga yj owdod eu bol xeleed ogooch

  10. Баяр Төгс

    Баяр Төгс

    2020/01/23 at 17:17

    Peljee Tulga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *