Японы нэгэн тэрбумтан аз жаргал мөнгөнд оршдог эсэхийг шалгаж үзэхээр сонирхолтой туршилт явуулжээ

3

44 настай японы тэрбумтан Юсаку Маэзава твиттер хуудасныхаа 1000 дагагчид тус бүр 1 сая йен тараана гэж амласан. 4 сая гаруй хэрэглэгчид түүний жиргээг репост хийжээ, азтай тасалбар сугалахыг ямар ч хүн хүснэ биз дээ? Маэзава өөрөө энэхүү үйлдлээ “нийгмийн чухал туршилт” хэмээжээ.

Японы тэрбумтан өөрийн твиттер хуудсыг дагагчдад 10 сая орчим доллар тараана. 44 настай Юсаку Маэзавагийн хэлснээр энэ нь “нийгмийн чухал туршилт” бөгөөд хүмүүсийг мөнгө аз жаргалтай болгож байгаа эсэхийг тогтоох зорилготой ажээ. Маэзава сая сая йенийг (ойролцоогоор 10,000 доллар) мянган хүнд тараана. Азтанг түүний туршилтын тухай постыг репост хийсэн хүмүүс дундаас санамсаргүй байдлаар сонгох ажээ. Мөн мөнгө хожсон хэрэглэгчийн амьдралыг байнга шалгах ажээ.

Өнөөдрийн байдлаар 4 гаруй сая хүн түүний постыг репост хийжээ. Азтанг тусгайлан зохион байгуулсан сугалаагаар шалгаруулна. Маэзава өөрийн зохион байгуулж байгаа туршилт нь дэлхий дахины эрдэмтэн, эдийн засагчдын анхаарлыг татна гэж найдаж байгаа ажээ.

Маэзава туршилт хийх дуртай нэгэн. Тэр Илон Маскийн SpaceX сансрын хөлгөөр Сар руу нисэх анхны жирийн зорчигч болно. Тэрээр урлагт хөрөнгө оруулалт хийдэг, спортын машины цуглуулгатай, мөн нийгмийн онолуудын тухай үзэл бодлоо солилцоход бэлэн – жишээ нь гэхэд л дэлхийд мөнгө гэдэг зүйл байхгүй байсан бол яах байсан бэ? Өөрийн зохион байгуулж байгаа туршилтаар тэрээр олон улсад хэрэгжиж буй нийгмийн төлбөрийн үндсэн санаа хэр үр дүнтэй болохыг шалгахаар шийдсэн байна.

dailymail.co.uk

Мэргэжилтнүүд харин Маэзавагийн туршилтыг буруу гэж үзэж байна. “Нийгмийн үндсэн төлбөр – энэ бол тогтмол орлого бөгөөд юунаас үл хамааран орж ирэх орлого, хүнд аюулгүй мэдрэмжийг төрүүлэх зүйл. Маэзава тэс хөндлөн зүйл санал болгож байгаа юм шүү” гэж Дай-ичи нийгэм судлалын институтийн ахлах эдийн засагч Тосихиро Нагахама хэлжээ.

Харин Маэзава өөрийн туршилтаа хамгийн тохиромжтой нь гэж хэлээд “Нэгэнт би мөнгө, чөлөөт цагтай учраас” нийгмийн үндсэн орлогын онол Японы ажил эрхлэлтэд хэрхэн нөлөөлж болохыг шалгах үүрэгтэй гэж үзэж байгаагаа ил тодоор илэрхийлжээ. Магадгүй түүний хэлсэн үнэний ортой ч байж болох юм: яагаад гэвэл хиймэл оюун ухаан өнөө цагт олон салбарт хөгжиж байна, үүнээс улбаалаад ажлын байр ихээр цомхогдох магадлалтай. Японы хувьд хөдөлмөрийн зах зээл хязгаарлагдмал тул энэ асуудал маш хурцаар тавигдаж байгаа юм.

dailymail.co.uk

Энэ бол Маэзавгийн интернет хэрэглэгчид дунд мөнгө тарааж байгаа хоёр дахь тохиолдол. Тэрээр 2019 оны 11 дүгээр сард Zozo хувцасны интернет худалдааны SoftBank Group корпорациа тэрбум гаруй доллараар зарсан. Өнгөрсөн 1 дүгээр сард тэрээр өөрийн постыг репост хийсэн твиттер хэрэглэгчдэд 100 сая йен тараахаар амлаж байсан удаатай. Энэ ажлын үр дүнд тэрээр дэлхийн рекорд тогтоосон буюу түүний постыг 4,68 сая удаа репост хийжээ.

dailymail.co.uk

Маэзава саяхан японы сонинуудын эхний нүүрнээс салахаа больсон. Найз бүсгүй болох Японы жүжигчин бүсгүй Аями Горикигоос салжээ. Энэ дуулиан тэрбумтныг твиттерт дахин алдаршихад тусалсан буюу өнөөдрийн байдлаар твиттер хуудсандаа 7 сая гаруй дагагчтай болжээ. Мөн YouTube дээр ч алдаршаад авсан, өөрийн амьдралаас дэлгэнэ – жишээ нь үсээ засуулах эсвэл хувийн онгоцоороо хаашаа ч юм нисэж байгаа бичлэгээ бусадтай хуваалцдаг. 2017 онд дуудлага худалдаагаар орчин үеийн зураач Жана-Мишель Баскиягийн уран зургийг 100 сая доллараар худалдаж авч байжээ – дуудлага худалдааны түүхэнд америк зураачийн уран бүтээлд төлсөн хамгийн өндөр дүн юм.

17
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. nakula

    2020/01/21 at 12:31

    hussenee hiih geheer unetei. mongogui bol yu ch chadahgui baina

  2. Mijiddorj

    Mijiddorj

    2020/01/22 at 09:47

    Монструуд.сонирхолтой.вуав.

  3. Mijiddorj

    Mijiddorj

    2020/01/22 at 09:49

    Яадгийн.ок

  4. Azzaya Sanjmyataw

    Azzaya Sanjmyataw

    2020/01/22 at 10:46

    Manai terbumtanguud iim turshilt xiigeesei

  5. Jadambaa Otgondelger

    Jadambaa Otgondelger

    2020/01/22 at 11:00

    ганц прусны л мөнгө байна

  6. З. Хонгорзул

    З. Хонгорзул

    2020/01/22 at 12:42

    Цэ Ги ngu terbumtan cn bna heleed bhd’

  7. Bymbaochir Naraa

    Bymbaochir Naraa

    2020/01/22 at 23:38

    Bie n uwduj bga uwdsun hvmvvst tusldag bl zvger bna mungig awad vheh bish tom tus blno doo

  8. Eznee Eznee

    Eznee Eznee

    2020/01/23 at 01:40

    Insta n yuin be xD

  9. Одноо Гэрэлээ

    Одноо Гэрэлээ

    2020/01/23 at 09:19

    Tsarai muutai yum

  10. Batmunh Batmunh

    Batmunh Batmunh

    2020/01/24 at 13:09

    Az jargal mungund orshdoggvi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *