Гадил жимсийг ихээр идэх нь аюултай болохыг илэрхийлэх 12 шалтгаан. Хэтрүүлж хэрэглэвэл эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй!

3

Дэлхий даяараа гадил жимсэнд дуртай байдаг бөгөөд сайхан, зөөлөн амтыг нь бүгд л сайшаадаг. Nutrition Explained-д бичсэнээр бол гадил жимс нь хүний хамгийн их хэрэглэдэг хүнсний нэг гэжээ. Зөвхөн гадил төдийгүй түүний хальс ч бас хүний үс, арьсанд, бүр гэр ахуйн хэрэгцээнд ч тустай. Энэ шар жимсний ач холбогдлын тухай яриад дуусахгүй мэт. Гэтэл энэ жимс нь бас сөрөг талтай гэдгийг мартаж болохгүй бөгөөд ялангуяа ихээр хэрэглэх үед энэ аюултай юм.

Хэрвээ та гадил жимсийг өглөө, өдөр, оройн хоолондоо тогтмол хэрэглэх юм бол юу болж болохыг танд сонирхуулъя:

1. Жин нэмэгдэх

Гадил жимсний агуулах калори нь жигнэмэг, чипс, чихэрнээс бага боловч бас л хангалттай их учир аажмаар жин нэмэгдүүлж байдаг байна. Гадилын 75%-ийг ус эзэлдэг, цадаж ханасан мэт сэтгэгдэл төрүүлдэг хэдий ч ер нь гадилд хэт дурлах хэрэггүй. Цадсан мэдрэмж авахын тулд өдөрт нэгээс хоёр гадил жимс идэх нь хангалттай.

2. Толгойн өвчин

Тирамин болон гистамин хэмээх бодисын эзлэх хувиас болж гадил жимс нь толгойн өвчний нэг шалтгаан болдог. Гэхдээ ингэлээ гээд та гадил жимс идэхээ болих ёстой гэсэн үг биш бөгөөд гадил нь биед их тустай жимс. Хэрвээ таны толгой өвддөг бол гадил жимсний хэмжээгээ тааруулаарай гэж л анхааруулж байгаа юм.

3. Калийн илүүдэл (гипергликемия)

Гадил жимс нь калийг ихээр агуулдаг учир хэт ихээр идэх нь эрүүл мэндэд аюултай юм. Хэт их идсэнээр калийн илүүдэл бий болох нөхцөл болдог. Ийм үед дотор муухайрах, зүрхний цохилт багасах, хэм алдагдах зэрэг шинж тэмдэг бий болно. Бүр зүрх зогсож ч болно.

4. Сэтгэл мэдрэлийн хямрал

Гадил нь В6 витамин ихээр агуулдаг учир ихээр хэрэглэвэл сэтгэл зүйн хямралд орох магадлалтай. Гэхдээ өдөрт 100 гадил идэж байж л В6 ийм хэмжээнд хүртэл хуримтлагдах билээ. Энэ ховор тохиолдож болох бөгөөд жишээ нь та гадил жимс хэн нь их идэх вэ зэрэг уралдаанд оролцох юм уу гадил жимс ихээр иддэг бодибилдингийн тамирчин бол анхаарах л хэрэгтэй.

5. Унтаа байдал

Та гадил жимсээр өглөөг угтах нь сайн зүйл гэж боддог уу? Гэтэл гадил нь хүнийг унтаа байдалд оруулах нөлөөтэй байна. Триптофан хэмээх антиоксидант нь хүний оюун ухааны сэргэг байдлыг сулруулж байдаг, нойр дутуугаас хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх нөлөөг муу мэдрэх зэрэгт хүргэнэ. Мөн гадил нь их хэмжээний магни буюу булчин сулруулах эрдэс агуулна. Чухам ийм учраас гадилыг унтахын өмнөх сайн хүнс гэж үздэг билээ.

6. Харшил

Хэдийгээр ховор боловч бие организмын дархлааны систем хэт их гадил идсэний дараа харшил байдлаар нөлөөлж болно. Харшлын шинж нь уруул, хэл хавдах, хоолой хорсож загатнах зэргээр илэрдэг. Угаасаа иймэрхүү харшилтай хүмүүс ганц гадил идсэний дараа ч бас харшилж болно.

7. Гэдэс өвдөх

Гүйцэд болоогүй гадил нь ходоод гэдсийг хямрааж өвтгөнө. Мөн давхар бөөлжих шинж ч бас илрэх магадлалтай. Учир нь ногоон гадил их хэмжээний цардуул агуулдаг бөгөөд үүнийг боловсруулахад бие организм их хэмжээний цаг зарцуулдаг байна. Ийм учраас гэдэс өвдөхөөс гадна гүйлгэх, бөөлжих зэрэг шинж илэрч болно.

8. Мэдрэх эрхтний хямрал

Гадил жимснээс болж хоолой үрэвсэх, амьсгалын замын янз бүрийн бэрхшээл бий болох ба үүнээс шалтгаалж залгих үйл ажиллагаа бэрхшээлтэй болох зэрэг харшлын шинжүүд илэрч болно.

9. Шүд хэврэгших

Шүдний эрүүл мэндийг сайн сахиагүй үед их гадил идсэнээр түүнд байх цардуулын нөлөөгөөр шүд ихээхэн гэмтэж болзошгүй юм.

Зарим судалгаагаар амны хөндийд үзүүлэх муу нөлөөгөөрөө гадил нь янз бүрийн чихэр, бохь зэргээс илүү хор хөнөөлтэй гэнэ. Учир нь сахар аманд цардуулаас хамаагүй хурдан уусдагт байгаа юм.

Гадил жимс идэх үед хэлтэрхий нь шүдний завсар үлдэж хоёр цаг орчим болно. Ийм зүйл нь бактери ихээр цуглуулж, улмаар амны хөндийн бохирдол ихсэх байдлаар шүдийг гэмтэнэ.

10. Анафилаксийн шок

Гадил жимсний харшилтай зарим хүмүүс ийм жимс идээд гэв гэнэт цусны даралт нь багасах тохиолдол бий. Тиймээс гадил идэхдээ зүрхний цохилт ихсэх багасах, биеийн ерөнхий байдал, бие сулрах эсэхийг анхаарч байх хэрэгтэй.

Шинжлэх ухааны мэдээллээр бол иймэрхүү харшлын шок нь бага насны хүүхдэд тохиолдох нь их гэнэ.

11. Өтгөн хатах

Цардуул ихтэй ногоон гадил нь өтгөн хатах нэг шалтгаан болдог. Ийм гадил нь дубилын хүчил ихээр агуулдаг бөгөөд ходоод гэдэсний замын үйл ажиллагааг хямраадаг байна.

Дубилын хүчил нь хоол боловсруулах үйл ажиллагааг доголдуулдаг бол харин бүрэн боловсорсон гадил нь өтгөн хатахаас сэргийлж, хатсан өтгөнг зөөллөж гаргахад тустай.

12. Чихрийн шижин бий болох эрсдэл

Өндөр гликемикийн индекс бүхий хүнс ихээр хэрэглэх нь чихрийн шижин өвчний 2 дугаар төрөл бий болох, зүрх судасны өвчтэй болох эрсдэлтэй учир хэрэглээгээ хянах хэрэгтэй.

Ялангуяа бүрэн болсон гадил нь илүү их сахар агуулдаг байна. Чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг бий болгохгүйн тулд өдөрт хэдэн ширхэг гадил идэж байгаагаа хянаарай.

Та гадил жимсэнд дуртай юу? Та энэ жимсийг хэр их иддэг вэ?

14
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tseren Ulzii Bat

    Tseren Ulzii Bat

    2019/07/06 at 20:49

    хятад угшлын нарийн бүдүүн ногоо жимс жимсгэнэ бүү ид мах махан бүтээгдхүүн бүү ид идэж уух үе гарвал араас сайн чанарын ганзай миглүү цагаан архи уух нь онцгой сайн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *