Аз жаргалгүй гэрлэлтээс илүүтэй хоёр тийш болох нь хамаагүй дээр гэдгийг илтгэх 7 шалтгаан

11
1
16,301

Бид гэр бүл болж амьдрал зохиох үед яах аргагүй заяаны ханиа олжээ гэж боддог. Гэвч харамсалтай нь, статистик тоо баримтаар өөр үр дүн гарсан байдаг – 4 гэрлэлт тутмын нэг нь салалтаар төгсдөг. Хэрэв зарим тохиолдолд, гэр бүл салалт таны аз жаргалыг үгүй хийх юм шиг санагдвал, та заавал уурлаж, бухимдах хэрэггүй, яагаад гэвэл гэр бүл салалт таны амьдралд сайн зүйлсийг ч авчирж болно.

Бид өнөөдөр та бүхэндээ эрүүл бус гэрлэлтээс илүү өөр өөрийнхөө замыг хөөх нь дээр санаа гэдгийг илтгэх 7 шалтгааныг хүргэхээр бэлдлээ.

7. Танд жинхэнэ заяаны ханьтайгаа учрах боломж олдоно

Та гэр бүл болох үед хүссэн хүсээгүй эсрэг хүйсийн хүмүүсээс зайгаа барих болно, учир нь хажуу дахь хүнээ хардуулахгүй байх нь чухал санагдана. Энэ нөхцөлд та маш олон боломжуудыг үгүй хийх ба таны сайн найз болж чадах хүмүүсээс холуур тойрч явна гэсэн үг. Гэхдээ таны гэрлэлт аз жаргалтай байгаа нөхцөлд энэ нь тийм ч муу зүйл биш. Харин эсрэгээрээ, хэрэв таны гэрлэлт нэг л тиймэрхүү санагддаг болсон бол гэр бүл салалт танд жинхэнэ заяаны ханьтайгаа учрах боломжийг бий болгоно.

Амжилтгүй гэрлэлтийн дараа та асар их туршлагатай болсон байх ба энэ нь танд дахин хайрлаж дурлах, тэр тусмаа үлдсэн амьдралаа хамтдаа туулах жинхэнэ заяаны ханьтайгаа учрах үүд хаалгыг нээж өгнө. Үнэн хэрэгтээ, зарим судалгаагаар дахин гэр бүл зохиосон хүмүүс салах нь ховор байдаг болох нь батлагджээ, яагаад гэвэл тухайн хүн энэ удаа өөрийгөө илүү сайн таньж мэдсэн байдгаас гадна хажуу дахь хүнтэйгээ хэрхэн харьцах ёстойгоо хүртэл ухамсарлаж, ойлгосон байдаг гэнэ.

 

6. Та эрч хүчээ өөрийнхөө хөгжил дэвшилд зориулна

Хэрэв та эрүүл бус гэрлэлтийн золиос болж, урт хугацаанд ийм байдалтай байсаар байвал, таны амьдралын хэв маяг нэгэн хэвийн болох болно. Энэ мэдрэмж эцэстээ танд өөрөө өөрийгөө алдаж байгаа юм шиг санагдана.

Та өөрийнхөө хуучин хобби эсвэл танд баяр баясал авчирдаг байсан зүйлсийг одоо санаж байна уу? Эхнэр чинь таны шийдвэр болон ертөнцийг үзэх үзлийг чинь хүндэтгэдэг үү? Та амьдралаас баяр хөөр мэдэрч байна уу? Хэрэв та “үгүй” гэж хариулах юм бол магадгүй хувийн амьдралдаа өөрчлөлт хийх цаг нь иржээ.

Аз жаргалгүй гэрлэлт таны хийх дуртай зүйлсийг хорьж цагдах эсвэл хүртэх ёстой зүйлийг чинь хүртээхгүй. Тэгэхээр салсны дараа та эцэст нь эрч хүчээ хайр дурлалын харилцаандаа зориулахаа зогсоож, өөрийнхөө хөгжил дэвшил, хувь хүний аз жаргалтай байдалдаа анхаарч эхэлнэ.

 

5. Та илүү их аз жаргалыг мэдэрнэ

Аз жаргалгүй гэрлэлтээс ангижрах үед, та магадгүй гэр бүлийн хүнээ алдах байх, гэхдээ оронд нь аз жаргалыг олж авна. Эрүүл бус хайр дурлалын харилцаа болон танд хэрэггүй хүмүүст зориулахад амьдрал хэтэрхий богинохон шүү дээ. Хэрэв гэрлэлт чинь танд аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг авчрахгүй байгаа бол та цааш ганцаараа явах хэрэгтэй гэж ойлгож болно.

Мэдээж хэрэг, гэр бүл салалт эхлээд танд хүнд тусаж мэднэ, гэхдээ удахгүй та энэ хуудсыг хааж, амьдралынхаа шинэ хуудсыг нээнэ, тэр нээгдэж буй хуудас өмнөх хуудаснаас чинь илүү адал явдалтай, гайхалтай байна гэж төсөөлөөрэй. Үнэн хэрэгтээ зарим судалгаагаар 5 болон түүнээс дээш жил хамт амьдарсан хосууд салсныхаа дараа илүү аз жаргалтай байдаг ба яагаад гэвэл тэдний амьдралыг харах өнцөг нь өөрчлөгдсөн байдагтай холбоотой гэнэ.

yaoyaomva/Instagram

 

4. Таны хүүхдүүд ч бас аз жаргалтай байна

Олон хосууд аз жаргалгүй байдаг боловч, үр хүүхдийнхээ төлөө гэрлэлтээ цуцлуулалгүй, хамтдаа байсаар байдаг. Гэхдээ энэ нь маш муу санаа юм. Хүүхдүүд эцэг эхийнхээ хэрүүл маргаан болон тэмцлийг тогтмол харж, сонсох ба энэ нь тэдний зан чанар, хувийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө.

Өөрөөр хэлбэл эрүүл бус гэрлэлтийн үр дагавар хүүхдэд нөлөөлж, тэдний зан чанар ирээдүйд асуудалтай байхад хүргэж болзошгүй. Иймээс хэрэв та хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг үгүй хийхийг хүсэхгүй байвал, бие биенийгээ хүндэтгэж, зөв арга замыг сонгох хэрэгтэй. Алтан дүрмийг бүү март – аз жаргалтай эцэг эх бол хүүхэд аз жаргалтай байх үндэс юм.

© depositphotos.com

 

3. Таны эрүүл мэнд магадгүй сайжирна

Ихэнх хүмүүс гэрлэлт эрүүл мэндийг сайжруулдаг гэдэгт итгэдэг, гэхдээ аз жаргалгүй гэрлэлт эсрэгээрээ эрүүл мэндийг муудахад хүргэнэ. Ерөнхийдөө аз жаргалгүй, хэрүүл маргаантай гэрлэлт нь ганц бие эсвэл аз жаргалтай гэрлэлтээс илүү эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Судалгаагаар аз жаргалгүй гэрлэлтийн золиос болж буй хүмүүс сэтгэл санаагаар байнга унах, хэтэрхий их согтууруулах ундаа хэрэглэх эсвэл архаг стрессээс болж зовж шаналахад хүрдэг болохыг олж тогтоожээ. Иймээс хэрэв та эхнэр эсвэл нөхрөөсөө салахгүй, аз жаргалгүй гэрлэлтээ цааш үргэлжлүүлсээр байх юм бол зүрх судасны өвчин, хорт хавдар, ясны сийрэгжилт, чихрийн шижингээр өвчлөх болон дархлаа муудах эрсдэлтэй нүүр тулгарах болно. Түүгээр ч зогсохгүй жижиг хэмжээний шарх, сорви хүртэл арилахгүй удах ба эдгэрэх үйл явц энгийн үетэй харьцуулахад 40%-иар удаан байдаг байна.

© depositphotos.com

 

2. Та илүү сайхан харагдаж эхэлнэ

Гэр бүл салалтын дараа, та хоолны дэглэм баримтлах эсвэл ботоксын тарилга хийлгүүлээгүй ч гэсэн, магадгүй таны гадаад төрхөнд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарч байгааг анзаарах болно. Олон хүн дотроосоо хувьсаж өөрчлөгддөг яагаад гэвэл, сэтгэл санаа нь тогтворжино. Ингэснээр үр дүнд нь таны гадаад төрх илүү сэтгэл татам, гоо үзэсгэлэнтэй харагдах юм.

Мөн гэр бүл салалтын дараа, хүмүүс өөрийгөө тодорхой зорилгууд дээр үндэслэн өөрчилдөг – дасгал хөдөлгөөн хийх, шинэ хувцас худалдаж авах, нүүрээ будах гэх мэт. Эдгээр өөрчлөлтүүд нь өөртөө итгэх итгэл болон сайн сайхан байхад нь эерэг нөлөө үзүүлнэ.

© depositphotos.com

 

1. Та санаа амар тэтгэвэртээ гарна

Би гэрлэлтээс эрх чөлөөг ховор мэдэрдэг. Харин гэр бүл салалт санхүүгийн хувьд, танд урт хугацаанд асуудал үүсгэхгүй – зарим судалгаагаар салсан эмэгтэчүүд дахин гэр бүл зохиодоггүй ба энэ нь нас нэмэх үед нь ач тустай байдаг.

Салалтын дараа тэд карьер болон ажилдаа урьд өмнөхөөсөө ч илүү их анхаардаг байна. Ингэснээр тэтгэвэрт гарах үедээ санхүүгийн хувьд эрсдэлгүй, нийгмийн төрөл бүрийн үйлчилгээг хүртэх бүрэн боломжтой байдаг гэнэ.

© depositphotos.com

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар танд бусдад өгөх зөвлөгөө бий юу? Бидэнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

9
ГоёГоё
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

11 Сэтгэгдэл

  1. Ariunaa Sumiya

    Ariunaa Sumiya

    2019/07/06 at 19:41

    Yutai vnen

  2. Мөрөөдлийн Аялал

    Мөрөөдлийн Аялал

    2019/07/06 at 19:49

    Мандухай Л.

  3. Namjil Guai

    Namjil Guai

    2019/07/07 at 00:46

    хэл бичиг 0 байж битгий юм оруулж байгаач гэж гуйж бна.

  4. Туяа Дамчигбал

    Туяа Дамчигбал

    2019/07/07 at 03:40

    ✔ 3% -ийн зээлийн бууралт ✔ 🇲🇳️
    ☎Whatsapp : +33 7 56 97 43 16
    Шууд холбоо барих: E-Mail: odettgayet@gmail.com
    Зээлийн өргөдөл, санхүүжилт, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын зээл, авто зээл, өрийн нэгтгэл, зээлийн шугам, хоёрдох ипотек, эргэн төлөгдөх зээл, хувийн зээл.
    🇲🇳️ Бид 3,000- $ 850,000 хүртэлх зээлийг олгодог
    📧Шууд холбоо барих: E-Mail: odettgayet@gmail.com
    📧Шууд холбоо барих: E-Mail: odettgayet@gmail.com
    ☎Whatsapp : +33 7 56 97 43 16
    ☎Whatsapp : +33 7 56 97 43 16

    Өдөрт 24 цаг нээлттэй

  5. Basansvren Baska

    Basansvren Baska

    2019/07/07 at 12:50

    Jj

  6. Destin Fortune

    Destin Fortune

    2019/07/07 at 15:31

    Zooz ymar ih share ve?

  7. Louisa Bron

    Louisa Bron

    2019/07/07 at 20:28

    Сайн өглөө.

    Бид танай оронд хөрөнгө оруулах найдвартай түнш хайж байгаа “VITAL FINANCE” компани юм. Төслийг санхүүжүүлэхийн тулд бид ил тод байдлаар ажиллана гэдэгт итгэлтэй төслийн удирдагчидтай хамтран ажиллахыг хүсч байна. . Бид 3 хувийн хүүтэй зээлийн 2,000- $ 80,000,000 хувийн кредитийг олгодог. Хэрэв танд төсөл эсвэл бусад шалтгаанаар мөнгө хэрэгтэй бол илүү мэдээлэл, ноцтой, үнэнч шударга хүмүүстэй бидэнтэй холбоо бариарай. Бид Францад байрладаг.
    Хэрэв та сонирхож байгаа бол түргэн зээл авахаар надтай холбоо бариарай.

    Чамд сайхан өдөр.

  8. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2019/07/07 at 20:31

    4 hvvhdtei bi nuhrusu cald yah bol amifrj chdh blhuu

  9. Nomino Naraa

    Nomino Naraa

    2019/07/08 at 09:36

    Aaw eej 2r baihd amjij shv de

  10. Бат Хуяг

    Бат Хуяг

    2019/07/08 at 12:36

    Яг зөв өөрөө эргүү тэнгэрээсээ болж хаягдаж байсан хүн байна мал

  11. Зочин

    2019/07/09 at 11:51

    Гэрлэлт бол хариуцлага. Хариуцлагаас зайлах гэсэн хүний л бичсэн нийтлэл байна даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.