Алдартнуудын өмссөн хувцасны хямд хувилбарыг олж авах боломжийг танд олгох аппликейшн. Дэлгүүр хэсэх ажлыг цоо шинэ түвшинд гаргажээ

0

Та хэн нэгэн алдартны өмссөн гайхалтай чамин өндөр өсгийтийг хараад яг үүнийг л авах юмсан бодож байсан удаа бий юу? Хэрэв тийм бол таны хүслийг хормын төдийд гүйцэлдүүлж өгөх нэгэн аппликейшныг танилцуулж байна.

ScreenShop аппликейшн таны хүссэн хувцас, хэрэглэлийг худалдан авахад тань тусална

© Richard Shotwell/Invision/AP/East News, © Nikitabyniki.com

Дэлгүүрч хэсч, хүссэн хувцсаа олох гэж цагаа бардаг үе нэгэнт өнгөрчээ. ScreenShop хэмээх энэхүү аппликейшн нь зураг дээрх хувцас хэрэглэлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар таньж, зарагдаж буй дэлгүүрүүдийг санал болгодог ажээ. Уг аппликейшныг хөгжүүлэгчид, “Бид компьютер танин мэдэхүйн салбарт том дэвшил гаргаж, илүү үнэлэмж бүхий шинэ алгоритм, систем зохиохоор ажиллаж байна” хэмээжээ.

 

Алдартнуудын өмссөн хээнцэр хувцаснуудыг маш хямд үнээр авах боломж

© Eric Kowalsky, PacificCoastNews/EAST NEWS, © Tobi.com

ScreenShop аппликейшнд олохыг хүссэн хувцасныхаа зургийг оруулснаар хиймэл оюун ухаан танд хамгийн боломжит хувилбарууд болон тэднийг хамгийн хямд үнээр зарж буй дэлгүүрүүдийн хаяг байршил зэрэг мэдээллийг өгдөг аж. Түүнчлэн зөвхөн алдартнуудын гоёлыг ч бус жирийн худалдаж авахыг хүссэн бүх төрлийн хувцаснуудаа оруулж хайх бүрэн боломжтой.

 

Уг аппликейшнтэй Ким Кардашиан хамтран ажиллажээ

© AUG/FaceToFace/REPORTER/East News, © Prettylittlething.com

Ким Кардашиан уг аппликейшнтэй хамтран ажиллах болсон шалтгаанаа ямагт хүмүүсийн дэлгүүр хэсэх цагийг хэмнэх эрмэлзэлтэй явдаг байсан хэмээгээд, “Өмнө нь харж байгаагүй ийм шинэлэг зүйлд цагаа зарцуулах сонирхолтой байсан” гэжээ. Түүнчлэн тэрбээр дурын зургаа оруулаад л цахим дэлгүүрүүдээс хүссэн хувцсаа худалдаж авах боломжтой болж байгаа нь гайхалтай хэрэг хэмээн бодож байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн тус аппликейшн олон байгууллагатай хамтран ажиллаж байгаа ч цаашдаа наcанд xүрэгчдийн болон хүүхдийн хувцасны олон төрлийн дэлгүүрүүдтэй хамтарч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дуулгажээ.

 

Хэрэглэгчийн хүсэл, тaaшаалд бүрэн нийцэнэ

© Evan Agostini/Invision/AP/East News, © Uniqlo.com

Ийм аппликейшн гараасай гэж цаг ямагт хүсдэг байлаа. Манай нэг найз маш загварлаг өмдтэй. Гэхдээ хаанаас авсан гэдгээ үргэлж нууцалдаг байлаа. Харин энэ аппликейшны тусламжтайгаар хормын төдийд л олоод авчисан шүү. Дахиад ч авах маш олон зүйлс байна. ©Dr Batta / Justuseapp.com

Би анх энэ аппликейшны талаар Ким Кардашианы Snapchat-аас олж мэдсэн. Хэрэглэж үзээд тун таалагдсан шүү. Үйлчилгээний ажилтнуудад хүссэн хувцаснуудаа дүрсэлж ярьсан ч хүссэн хувцаснаас тань тэс өөр хувцас ирдэг хэцүүхэн байдлыг үгүй хийж, стресстэхгүйгээр хүссэн хувцсаа олж авах боломжийг бүрдүүлжээ. Зүгээр л аппликейшнээ татаж аваад, цагаа хэмнэ, стрессгүй амьдар. ©Abbey&brandi / Justuseapp.com

Таны хувьд хэний өмссөн хувцсыг худалдаж авахыг хүсч байна вэ?

2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *