Гэрэл ойлгогчтой хантаазыг яагаад зайлшгүй өмсөх шаардлагатай байдаг вэ? Хариултыг нь маш тодорхой байдлаар зургаар тайлбарлав

3

Ийм хантаазтай хүнийг хэр хол зайнаас анзаарах вэ гэдгийг танд бодит жишээн дээр харуулж танилцуулахаар шийдлээ.

Харанхуй зам дээр явган зорчигчийг анзаарахад амаргүй гэдгийг жолооч нар сайн мэднэ. Ялангуяа зорчигч нь гэрэл ойлгогчгүй хувцастай яваа бол бүр ч анзаарагдахгүй. Тэр тусмаа хотоо зайдуу гэрэлтүүлэггүй замаар явж байгаа бол маш аюултай.

Оройн цагаар харанхуйд бас гэрэлтүүлэггүй замаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигч хэрхэн харагдахыг танд тодорхой жишээгээр харуулахаар бэлдлээ.

10 метрийн зайд хантаазгүй зорчигч харагдана, гэхдээ өндөр хурдтай явж байгаа үед цаг алдалгүй тормоз авч чадах эсэх нь баталгаагүй.

100 метрийн зайнд зүүн гар талд байгаа зорчигч харагдахгүй байна, харин хантааз өмссөн зорчигч харагдана.

Гэрэл ойлгогч материал 300 метрийн зайд ч мэдэгдэж байна, эргэн тойронд ямар ч гэрэлтүүлэггүй байхад шүү дээ.

Хэрвээ та оройн цагаар харанхуйд эсвэл замын гэрэлтүүлэггүй газраар явах шаардлага гардаг бол өөртөө гэрэл ойлгогчтой тусгай хантааз бэлдэж яваарай. Таны амь насыг аврах болно.

8
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *