Амьдралыг ямар нэгэн хачиргүйгээр яг л байгаагаар нь хэлсэн, жүжигчин Сэмюэл Л.Жексоны 20 ишлэл

2

Сэмюэл Лерой Жексон — 100 гаруй кинонд дүр бүтээсэн америкийн алдартай жүжигчин. Амьдрал түүнд багадахааргүй ачаа үрүүлжээ, гэхдээ тэр сөхөрдөг нэгэн биш тулдаа л өдий зэрэгтэй яваа. Залуу байхдаа ээрүү гажигтайгаа тэмцсэн – эс бөгөөс түүнийг хэзээ ч жүжигчнээр авахгүй. Арьс өнгөөр гадуурхах явдалтай нүүр учирна, гэхдээ энэ нь түүнийг улам хүчтэй болгож чадсан юм. Бас архи, мансууруулах бодист донтов – гэхдээ тэвчээр гаргаж муу зуршлаасаа салж чаджээ. Одоо 70 настайдаа ч гайхалтай харагдаж байна. Жексон гэргийтэйгээ 30 гаруй жил ханилсан, тэдний охин том болжээ.

Энэ хүний амьдралын хатыг шүтэн бишрэхийн зэрэгцээ түүний амьдралын тухай хэлсэн ишлэлүүдийг танилцуулж байна. Ямар ч тохиолдолд хэнбугайд ч боломж бий гэдгийг түүний үг, үйлдэл нотолно.

© East News
  • Би кино од биш ээ – би жүжигчин. Яах вэ дээ, тодорхой хэмжээний мөнгө олсон, хэд хэдэн кинонд тоглосон.
  • Бага байхад намайг толгойгоо гозолзуулахгүй байхыг сургадаг байсан. Миний өвөө цэвэрлэгчийн ажил хийдэг байв, заримдаа ажил руугаа намайг авч явна. Түүнтэй 20 орчим насны цагаан арьс залуу цуг ажилладаг. Өвөөг минь Эд гэдэг байв, өвөө тэр залууг “мистер” гэж дуудна. Өвөө тэр залуугийн нүд рүү хэзээ ч эгцэлж хардаггүй байлаа, тэгээд надад байнга сануулж хэлэхдээ: “Толгойгоо буулга. Цагаан арьстнуудын нүд рүү бүү эгцэлж харж бай, эс бөгөөс тэд чамайг хэтэрхий бүдүүлэг гэж бодно шүү”. Тийм учраас би кино компанидаа “Бүдүүлэг” гэдэг нэр өгсөн юм.
  • Би энэ амьдралдаа ганц зүйлээс бусдаар хэнээс ч, юу ч гуйж байсангүй. Надаа ягаан өнгийн гэрэлт сэлэм өгөөч гэж Лукасаас гуйсан юм, даанч тэр надад: “Сонс доо, манай гэрлийн сэлэм нэг бол улаан нэг бол ногоон л байдаг”. “Тэрийг чинь ойлгож байна аа, гэхдээ би ягаантай болмоор байна ш дээ” гэж би хэлсэн юм.
  • Би онгоцоор нисэхээсээ хэзээ ч айдаггүй байлаа. Эхнэртээ: “Онгоц унаад эхэлбэл намайг сэрээгээрэй” гэж хэлдэг юм.
  • Би одоо болтол бааранд орж нөхдүүдтэй элдвийг шуугиулах дуртай. Гэхдээ архи уухаа болиод удаж байна, тийм учраас тоник ч юм уу эсвэл архитай төстэй зүйл захиалж авна. Магадгүй элдэв зүйл уухгүй байсан ч болно л доо, гэхдээ би бааранд намайг өөрийн хүн байна хэмээн хүлээж аваасай гэж хүсэх байна.
© Kingsman: The Secret Service / Marv Films
  • Хэрвээ дуу хоолойгоо илэрхийлэх багахан ч гэсэн эрх байгаа бол тэр эрхээ бүрэн ашиглаарай.
  • Амьдралаа өөрчлөхийн тулд кино үздэг хүн ховор болов уу.
  • Би хөгшрөхөөс айдаг. Манай гэр бүлийн тал хувь нь Альцгеймерээр өвдөж байсан. Нэг тасалгаанд орж ирээд би яах гэж орж ирлээ гэж гайхан зогсдог, яг энэ үед дотор айдас буцалж эхэлнэ. Тийм учраас би байнга үгийн сүлжээ таадаг – миний ой санамжийг сайжруулахад тусалдаг юм.
  • Хэн нэгэн эрт цэцэглэнэ, нөгөө нь хожуу цэцэглэнэ. Хамгийн гол нь цэцэглэх л ёстой.
  • Хэрвээ бид орчин үеийн рэперүүдэд бага мөнгө төлж, харин ихийг – багш нарт төлөх юм бол ирээдүйд илүү их ухаантай хүн амтай болох байх. Тэгээд энэ заваан хөгжим багасна даа.
  • Надад өгсөн хамгийн шилдэг зөвлөгөө: “Чи бусадтай адилхан эрх тэгш байхын тулд 100 дахин илүү ухаантай, зоригтой бас эелдэг байх ёстой”. Би яг л тэгж хийсэн.
  • Би эцэггүй өссөн, миний охин аав, ээжийнхээ дунд өсөх нь ямар чухал болохыг би сайн мэднэ. Тийм ч учраас би 30 гаруй жил гэр бүлтэйгээ амьдарч байгаа болов уу?
© East News
  • Хүмүүс ямар нэгэн зүйл бүтээхгүйгээр яаж амьдарч чадаж байгааг би ойлгодоггүй юм.
  • Зураачид барьж аваад л зурна. Зохиолчид барьж аваад л бичнэ. Би ч гэсэн ямар нэгэн зүйл барьж аваад үр дүнтэй зүйл болгож хийхийг хүсдэг, үүндээ ч дуртай. Намайг аз жаргалтай болгодог юм.
  • Хэрвээ танд эр зориг байхгүй бол ямар ч сайхан боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ.
  • Би амьдралдаа зөв зүйл хийж байсангүй. Надаас маш их ухаан шаарддаг юм.
  • Мөнгөөр аз жаргал худалдаж авч болохгүй гэж хүмүүс ярьцгаадаг. Үнэндээ тэдэнд мөнгө байхгүй л дээ.
  • Би гэртээ суугаад л байнга ном уншина, кино үзнэ, гольф тоглоно. Шөнийн клубээр явахгүй. Би зугаа цэнгэл хөөдөг хүн биш. Тийм ээ, надад миний хувцас таалагддаг, надад тансаг машин бий, би машинаа ч унадаг. Гэхдээ ихэнх хүмүүс миний тухай ярихдаа: “Ямар уйтгартай юм бэ. Чи ер нь баярлаж цэнгэдэг юм уу?” гэж асуудаг юм.
  • Танд ганцхан амьдрал бий. Тэгэхээр хүссэнээрээ амьдрах ёстой.

Жүжигчний аль ишлэлтэй та 100 хувь санал нийлэх вэ?

12
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *