Аз жаргалыг мэдрэхэд юу ч саад болж чадахгүй гэдгийг баталж, бидэнд үлгэр жишээ болж чадсан тэргэнцэртэй мундаг бүсгүй

0
1
5,881

Өсвөр насандаа хүн бүрт тохиолдоод байхгүй хүнд сорилттой нүүр тулсан ч Челси Хилл бууж өгөлгүй тэмцсээр өнөөг хүрсэн ажээ. Тэрээр үндэсний хэмжээнд шилдэг залуу бүжигчдийн нэг хэмээн нэрлэгдэж байсан ч 17 насандаа эмчээс ахин хөл дээрээ босч чадахгүй гэсэн онош сонссон цагаас хойш нэгэнтээ 12 жил өнгөрчээ. Өдгөө 29 настай тэрбээр саяхан гэр бүл зохиож, өөрийн Инстаграм хуудсаар хувийн амьдралаа бусадтай хуваалцаж, бусдад үлгэр дуурайлал болон яваа ажээ.

Челси хөгжлийн бэрхшээлтэй болсон ч амьдралд бууж өгөөгүй.

© chelsiehill / Instagram

Хүнд гэмтэж, ахин хөл дээрээ босч чадахгүй гэдгээ мэдэх тэр үедээ тэрээр цаашид хэрхэн амьдрах талаараа төсөөлж ч чадахгүй байсан гэдэг. Түүний эргэн тойронд ч хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн байгаагүй тул өөрт тохиолдож байгаа хүндрэлтэй зүйлсээ ч бусадтай хуваалцаж чадахгүй шаналах тохиолдол олон байжээ.

© chelsiehill / Instagram

Гэсэн ч тэрээр төд удалгүй тэргэнцэр дээр амьдарч дассан бөгөөд ахин өөрийгөө эрх чөлөөтэйгөөр мэдрэх үнэхээр сайхан байсан талаараа хожим дурсчээ.

 

Тэр өөрөө өөрийнхөө аз жаргалыг өөрөө бүтээж, ямар ч хүнд нөхцөлд эерэг байхыг эрхэмлэдэг.

© chelsiehill / Instagram

Тэрээр бүжигт ахин дурласан явдал нь түүнийг амьдралынхаа утга учрыг эргэн олоход нь тусалсан хэмээгээд, “Бие маань ийм болсны дараа ахин бүжигт дурлана гэж төсөөлж ч байгаагүй. Эцэг, эх маань ч цаг ямагт надад эерэг байхыг сануулж, сургадаг байсан” гэжээ.

© chelsiehill / Instagram

 

Өөртэйгөө ижил хөгжлийн бэрхшээлтэй охидыг хайж явахдаа тэрээр тэргэнцэртэй охидын бүжгийн баг байгуулжээ.

© chelsiehill / Instagram

Челси өөртэйгөө ижил охидтой танилцаж, цагийг зугаатай өнгөрүүлэх зорилготой АНУ-ын Лос Анжелес хотод Роллетас нэртэй тэргэнцэртэй охидын бүжгийн байгуулжээ. Гэсэн ч цаг хугацааны эрхээр тус бүжгийн хамтлаг найзуудын хүрээллээс тэлж, чамгүй алдартай болжээ.

© chelsiehill / Instagram

Тэрээр Роллетас бvлгэмийнхээ талаар ярихдаа, “Бид Rollettes Experience нэртэй эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжилд түлхэц өгөх зорилготой үйл ажиллагааг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Тус үйл ажиллагаанд бид дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн охид, бүсгүйчүүдэд зориулж бүжгийн хичээл, нүүр будалтын хичээл зэргийг орж, үдэшлэг ч зохион байгуулж байна. Бидний туйлын зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй охид, бүсгүйчүүдэд нийгэмд хөлөө олоход нь туслах явдал юм” хэмээжээ.

 

Осолд орсныхоо дараа тэрээр өөрийг нь сэтгэлээсээ хайрлах хэн нэгэнтэй учирч чадахгүй байх вий хэмээн айж байсан аж.

© chelsiehill / Instagram

Гэсэн ч Челси өөрөө өөрийнхөө амьдралаар хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг хүний сэтгэл татам байдлыг үгүй хийх шалтгаан болохгүй гэдгийг баталж 7 жил үерхсэн найз залуутайгаа гэр бүл зохиожээ.

© chelsiehill / Instagram

 

Хэдий хөгжлийн бэрхшээлтэй болсон ч тэрээр хуримын өдрөө нөхрийнхөө нүд рүү эгц ширтэн зогсох мөрөөдлөө биелүүлжээ.

© chelsiehill / Instagram

Хуримын ёслол дээрээ тэрээр нөхөр болон ар гэрийнхэндээ гэнэтийн бэлэг барьж хөл дээрээ босч, улаан хивс дээгүүр алхаж, нөхрийнхөө өмнө зогсож, нүд рүү нь ширтээд үүрд хамт амьдрахаа амлажээ.

Челси хурим дээрээ хэдхэн мөч алхахын тулд олон сарын турш бэлтгэл хийсэн нь энэ байсан бөгөөд “Алхана гэдэг хөлнөөс илүү цээжин биеийн хүч их шаарддаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хоёр гараа чангалаад алхам нэг бүрээ цэгнэж алхсан” хэмээн ярьжээ.

© chelsiehill / Instagram

Ийнхүү өдөр бүр биеэ хүчлэн бэлтгэл хийх тун хүндрэлтэй байсан ч тэрээр найз залуудаа хэлэлгүй байсаар ийнхүү гэнэтийн бэлэг барьсан аж. Эр нөхрийнхөө талаар тэрбээр, “Алхаж чаддаггүй ч намайг сэтгэлээсээ хайрладаг залуутай учирсан би туйлын азтай хүн” хэмээжээ.

5
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.