50 настайдаа яг л 30-тай юм шиг харагддаг, үзэсгэлэнт Хайди Клумын 3 нууц

1

Саяхан Калифорнид нэгэн томоохон арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд үүнд Германы алдартай загвар өмсөгч Хайди Клум хүрэлцэн ирсэн байсан юм. Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэхэд галбираа хадгалж чадсан түүнийг олон хүн хараад ихэд гайхсан байна. Мэдээж асуултаар булах нь ойлгомжтой: өтөл насандаа яаж ингэж залуухан бас үзэсгэлэнтэй харагдаж чадаж байна вэ?

Нэгдүгээрт, загвар өмсөгчийн өмссөн гоёл олны нүдийг хужирлаж анхаарлыг татсан – бариу хурц улбар шар өнгөтэй даашинз, урт бээлий байлаа. Сонирхуулж хэлэхэд, 2023 оны тренд болж буй гоёл.

Клумын өөрийн хэлснээр галбираа хадгалж үлдэхэд маш стандарт, үндсэн аргууд тусалдаг ажээ: зөв хооллолт, амьдралын идэвхтэй хэв маяг. Тэрээр онцгойлон хоолны дэглэм барьдаггүй, хоолны тавгаа шинэхэн ногоо, жимж түүнчлэн тослогийн агууламжтай уургаар дүүргэдэг байна.

Олон хүүхэдтэй болохоор тэр болгон фитнес заал яваад байх цаг өөртөө гаргаж чаддаггүй болохоор хүүхдүүдтэйгээ агаар салхинд алхаж зугаалдаг ажээ. Тэдэнтэйгээ унадаг дугуй ч унаж зугаацах нь их.

Хайдигийн дүр төрхийг залуу харагдуулах бас нэг зүйлийг бид ажиглаж харсан юм: загвар өмсөгчийг олны өмнө гарч ирэхэд илүү залуу бас сэргэлэн төрхтэй болгодог бяцхан арга. Жирийн хүмүүс үүнийг өдөр тутмын амьдралдаа ашиглахад болохгүй зүйлгүй:

  1. Нүүр орчмын үсийг цайруулснаар царайг илүү зөөлөн бас гэрэлтэй болгож өгдөг
  2. Зөв сонгосон бронзер нь шанааг зөв тодосгож өгнө
  3. Хурц өнгийн хувцас насыг илэрхийлэх жижиг сажиг өөг дарж өгөх бөгөөд нүд, үсний өнгийг тодосгож илүү залуу төрхтэй харагдуулна.

Залуу харагдах аргуудыг маш олон алдартнууд өөр өөрийнхөөрөө ашигладаг нь үнэн. Жишээ нь, Сайльма Хайекийн арга – өтгөн, эрүүл үстэй байхын тулд заавал үнэтэй салоны арчилгаа хэрэггүй, долоо хоног болгон өөрт тохирох маск тавихаас гадна торгон алчуураар үсээ орооход л болох ажээ.

13
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ннх

    2023/06/01 at 11:47

    гоё юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *