
Голландын гэрэл зурагчин Ингрид Мейеринг, Марион Дуимель нар шивээс хөгширсөн хойно ч гэсэн сайхан харагдаж, хувь хүнийг илэрхийлэх, мөн өөртөө нарийн утга учир агуулж байхыг баталсан нэгэн төсөл хэрэгжүүлжээ. Гэрэл зурагчид 65 наснаас дээш шивээстэй хүмүүсийн гэрэл зураг авах ажилдаа гурван жил зарцуулсан бөгөөд өнөөдөр төслийнхөө үр дүнг танилцуулсан байна. “TatooAge” төсөл – залуудаа төдийгүй өтөл насандаа ч шивээс хийлгүүлсэн хүмүүсийн түүхийг өгүүлнэ.
Томас

Төрсөн огноо: 1949
Анхны шивээс: 1978
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 2015
Бусад хүмүүс миний тухай юу гэж бодох нь надад огт хамаагүй. Би зориглосон, хил хязгаарыг давсан, энэ бүгдээсээ би эрх чөлөөг мэдэрдэг юм.
Кор

Төрсөн огноо: 1950
Анхны шивээс: 1980
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 2017
Шивээстэй бол та олны дундаас ялгарна. Би одоо тийм ч нүцгэн бас халзан биш болсон. Хачирхалтай нь, сүүлдээ биедээ зураг зурах хоосон газар хайж эхэлдэг юм байна, эхэлсэн бол ер нь л зогсож чадахгүй дээ.
Ян

Төрсөн огноо: 1946
Анхны шивээс: 1957
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 2016
Мэс заслын дараа хонгилоор явж байсан юм. Эмч над руу: “Би зургаа үзмээр байна” гэж хашхирч билээ. Тэр намайг зураг гэж дуудсан нь тэр.
Тоос

Төрсөн огноо: 1936
Анхны шивээс: 2015
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 2016
Заримдаа би бүхний дээр суугаад хүмүүс намайг яаж хүлээж авч байгааг ажигладаг юм. Над руу хачин харах хүн ч бий, гэхдээ үүнийгээ хэн ч чангаар хэлж зүрхлээгүй.
Крис

Төрсөн огноо: 1953
Анхны шивээс: 2007
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 2016
Энэ бол миний өвөг дээдсийн шивээс, өөр бусад шашин шүтлэгийн улмаас хоригт ортол өвөг дээдэс минь хийлгүүлж ирсэн сүнс сүлдийг илэрхийлсэн шивээс. Энэ бол миний үндэс угсаа.
Ян

Төрсөн огноо: 1954
Анхны шивээс: 1972
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 2017
Би 17 насандаа жижигхэн зангууны шивээс хийлгүүлж эхэлсэн. Ингээд л амтанд нь орсон доо.
Ребха

Төрсөн огноо: 1942
Анхны шивээс: 1956
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 1956
Тэр үед залуучуудын дунд моод байж дээ. Тэгэхэд би 14 настай байсан юм, манай тосгоныхон бүгд л нүүрэндээ гоё ганган чимэгтэй байхыг хүсдэг байлаа. Гэр бүлд байгаа бүх эмэгтэйчүүд, тэр дунд ээж нар, эгч нар, үеэлүүд бүгд нүүрэндээ шивээстэй. Үнэхээр манай соёлын нэг хэсэг. Шивээсээ арилгуулах тухай би хэзээ ч бодож байсангүй. Энэ бол миний нэгээхэн хэсэг юм. Намайг үхэн үхтэл надтай цуг байх эд.
Ричард

Төрсөн огноо: 1946
Анхны шивээс: 2017
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 2017
Эхнэр Ольгатайгаа 50 жил цуг амьдарч дээ. Бидний дундаас хоёр охин төрсөн. Харамсалтай нь, бага охин маань энэ амьдралаас даанч эрт яваад өгсөн юм. Дараа нь эхнэр маань өвдөөд, зургаан долоо хоногийн дараа өөд болсон. Би өөрийгөө шивээсэнд дурлагч гэж огт хэлж чадахгүй. Гэхдээ би гар дээрээ эхнэр болон охиныхоо зургийг шивүүлсэн. Тэднийгээ дурсахаар сэтгэл тайван болдог юм.
Жек

Төрсөн огноо: 1938
Анхны шивээс: 1999
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 1999
Би багш хийдэг байсан юм, нэг удаа оюутнуудтайгаа шивээсний тухай яриа өрнүүлж билээ. Хэн нэгэн анги дундаас надаас:”Жек, та шивээстэй юу?” асуухад би хариуд нь: “Үгүй ээ, шивээс хийлгэх шалтгаан надад гараагүй л дээ” гэж хэлсэн. Төгсөлтийн баяраар оюутнууд маань надад шивээс хийлгэх эрхийн бичиг бэлэглэлээ. Тэд хэлэхдээ: “Жек, та одоо шивээс хийлгэж болно. Бид таны хувьд ямар үнэ цэнтэй байсныг та насан туршдаа санах болно шүү дээ.” Би ч тэр үедээ их баярлаж, өөрийгөө тогос шиг л төсөөлж билээ. Оюутнуудаас тийм бэлэг авах шиг сайхан зүйл хаана байх вэ, тийм ээ? Оюутнуудынхаа ачаар шивээстэй болсон цорын ганц багш хүн би байх аа.
Тилли

Төрсөн огноо: 1949
Анхны шивээс: 2017
Хамгийн сүүлд хийлгэсэн шивээс: 2017
Төрсөн өдрөөр ач охин маань надад: “Муурын кафе ормоор байна уу? Эсвэл хоёулаа хосоороо шивээс хийлгэх үү? Та бид хоёрын дунд онцгой холбоо бий, би энэ мэдрэмжийг дурсгал болгон үлдээмээр байна” гэсэн юм. Би шивээсэнд нэг их дуртай хүн биш л дээ, гэхдээ надад үнэхээр их таалагдсан. Ер нь олон хүнд таалагддагийг би дараа нь л ойлгосон хүн дээ.
Харин эндээс дэлхий дээрх хамгийн өндөр настай тату мастертай танилцана. Тэрээр 90 гаруй жил шивээс хийж байгаа нэгэн юм.







