
Засвар олон хүний хувьд – аймшигтай үйл явдал. Эмх замбараагүй байдал, хөл тавих зайгүй хог шороо, ханын цаас сонгох асуудал – энэ бүгд хагас галзуурлын байдалд авчирна. Гэхдээ маргаангүй ганц л давуу тал бий – эцсийн үр дүн! Туулж гарсан аймшигт амьдралыг эцсийн үр дүн л зөвтгөнө. Гялалзах өнгө, сэтгэл сэргээм дизайн, тав тух танд баяр баясал авчрах нь гарцаагүй. Хэнд ч тааламжтай мэдрэмж төрнө биз дээ?
Засварын “тамлал”-ыг давж чадсан хүмүүсийн бусадтайгаа хуваалцсан гэрэл зургийг сонирхоцгооё. Тэд мөрөөдлийнхөө гэртэй болж чаджээ. Тэдний үр дүнг хараад та ч гэсэн засвар хийхээр зориглох ч юм билүү, хэн мэдлээ. Барилгын дэлгүүр орж орон гэрээ өөд нь татах цаг ирсэн байх аа, одоо.
Засварын дараа хоолны өрөө яаж өөрчлөгдсөнийг хар даа

Угаалгын өрөөний гайхалтай өөрчлөлт

5 долоо хоног засвар хийсний дараа

Перфекционистын диваажин. Бүх зүйл өөр өөрийн байрандаа

Энэ угаалгын өрөөнд багагүй хүч шингэжээ

Хуучнаас шинэ рүү

Төлөвлөгөө ёсоор бол чийгтэй ханын цаасыг хуулж, ханыг нь гялс будаад ажлын өрөө болгох ёстой байлаа

Хар өнгөтэй гал тогоо юу? Яагаад болохгүй гэж

Манай зочны өрөө

Засвар хийчихлээ

Гал тогооны өөрчлөлт

Зочны өрөөний засварын өмнө болон дараа нь

Сэтгэл зүйчийн ажлын өрөөний өөрчлөлт

Дизайнаар оролдлоо, хуучин тавилгаа өөрчилсөн

Гал тогооны өрөөний өөрчлөлт

Засвар намайг 10 жилээр хөгшрүүлчих шиг боллоо. Гэхдээ сэтгэл ханамж 100 хувь

Эндээс та бүхэн засвар хийхээр шийдэж орон гэрээ танигдахгүй болтол өөрчилж чадсан өөр бусад жишээнүүдийг сонирхож болно.







