Хорвоод мэндлэхээс нь өмнө хүүхдээ ухаантай болгох 8 гайхалтай арга

3

Эрүүл амьдралын хэв маяг хүүхдийг хүчтэй, эрүүл саруул болж өсч торниход чухал нөлөө үзүүлдгийг та сайн мэдэх байх. Харин хүүхдийг төрөхөөс нь өмнө ухаалаг нэгэн болгох боломжтой талаар сонсож байсан уу? Ээж бүр хүүхдээ ухаалаг, хүчтэй болгохыг хүсдэг. Хүүхдийг хорвоод мэндлэхээс өмнө ухаантай болгох тийм ч хэцүү зүйл биш. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, ашигтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх болон бусад аргуудыг ашиглахад хангалттай.

Таны хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сайнаар нөлөөлж, хүүхдийг тань хорвоод мэндлэхээс өмнө ухаантай болгох аргуудыг танилцуулж байна.

1. Дасгал хөдөлгөөн

Магадгүй дасгал хөдөлгөөн хийх нь таны хэвлийд байгаа хүүхдийг ухаантай болгоход туслана гэдэгт та итгэхгүй байх. Гэвч энэ үнэн. Эмэгтэй хүний ихэс томорч, их хэмжээний хүчилтөрөгч болон шим тэжээл зайг эзлэн, хэрэггүй бодисыг гадагшлуулах нь хүүхдийг ухаантай болгох ач тустай. Үүний тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй.

 

2. Тохирох хөгжим сонсох

Хөгжим сонсох нь хүүхдийг тайван, хүлээцтэй нэгэн болгож төлөвшүүлнэ. Бүүвэйн дуу, сонгодог хөгжим болон хүүхдийн дуунууд болж өгвөл сайн сонсоорой. Мөн эхэд нь таалагдсан хөгжим хэвлийд нь байгаа үр хүүхдэд нь ч гэсэн таалагддаг.

 

3. Хүрч мэдрэх

Хэвлийд тань бүрэлдэж буй бяцхан хүүхэд маш мэдрэмтгий байдаг бөгөөд 8 долоо хоногтойгоосоо эхлэн таныг хүрч буйг мэдэрч эхэлнэ. Харин хангалттай хугацаа өнгөрсний дараа тэр таныг хэвлийдээ хүрэх үед хариу үйлдэл үзүүлж хөлөөрөө өшиглөх болно. Хэвлийдээ хүрэх нь түүнтэй харилцаа холбоо үүсгэж, хүүхдийг ухаантай болгоход түлхэц болж өгдөг байна.

 

4. Загас болон загасны тос хэрэглэх

Загас нь тархины үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй тослог ихтэй омега-3 болон “DHA” гэсэн хоёр төрлийн хүчлийг өөртөө агуулдаг. Хэрэв та жирэмсэн үедээ загас болон загасны тос хэрэглэвэл үр дүнд нь таныг дагаад хүүхдийн тань тархи ч гэсэн хөгжиж, ухаантай болох боломжтой.

 

5. Стрессээс ангижрах

Хэт их стресс нь хэвлийд бойжиж байгаа хүүхдийн амьдралд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг. Түүнчлэн хүүхдийн тархины хөгжлийг удаашруулдаг байна. Иймд аль болох тайвширч, сайн амрах хэрэгтэй болохыг анхаарна уу.

 

6. Йод хэрэглэх

Йод хүүхдийг хорвоод мэндлэхээс өмнө тархины IQ-г сайжруулдаг. Үүнд мөн эхийнх нь хооллолт чухал. Хүүхдийн тархины өсөлт хөгжилтөнд йод хамгийн шилдэг шим тэжээл болдог байна.

 

7. Үлгэр ярьж өгөх

Хэвлий дэх хүүхэд хорвоод мэндлэхээсээ 10 гаруй 7 хоногийн өмнө эхийнхээ ярьж байгаа зүйлийг сонсох чадвартай болсон байдгийг судалгаагаар олж тогтоожээ. Тэр ч бүү хэл сонссон зүйлдээ хариу үйлдэл үзүүлж хөдөлдөг байна. Хүүхдийг эхийнхээ ярьж буйг ойлгоход хэвлий дэх сав тусладаг бөгөөд аль болох хүүхдэдээ зориулан үлгэр уншиж өгч байгаарай.

 

8. Витаминууд хэрэглэх

Витамин Д болон фолийн хүчил нь мэдрэлийн систем болон нуруу нугасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй байдаг. Мэдрэлийн системийн үйл ажиллагаа сайн байх нь тархины хөгжлийг нэмэгдүүлдэг.

12
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sodnom Ariunaa

    Sodnom Ariunaa

    2018/06/27 at 01:16

    Т. Маргад-Эрдэнэ

  2. Б. Банкуулаа

    Б. Банкуулаа

    2018/06/28 at 00:07

    Лхагвадорж Наранбаатар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *