Хиймэл оюун буюу Artificial Intelligence (AI) нь компьютерийн програм хангамжаар бүтээгдсэн, хүний сэтгэхүйг дуурайлгасан ба бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл бөгөөд хүний хийдэг аливаа үйл ажиллагааг удирдах зориулалттай. Анх “Хиймэл оюун ухаан” хэмээх нэр томьёог Жон Маккарти 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, “Ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан” гэж тодорхойлсон байдаг.

Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж байдаг програм хангамжийн төгс шийдэл юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг. Өнөөгийн компьютер тоглоомууд үүний тод жишээ юм. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай.

Хиймэл оюунд байвал зохих чадварууд гэж байдаг. Үүнд:

  • Өөртөө дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөрөө илэрхийлнэ
  • Өөрийн алдааг олж засварлана
  • Хүний сэтгэхүйгээс илүүг сэтгэнэ

Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг хийхээр ажиллаж эхэлжээ. Английн математикч Алан Тюринг 1947 онд анхны судалгаагаа танилцуулсан. Тэрээр машин бүтээхээс илүү компьютерийн програмчлалаар хиймэл оюуныг судлах нь хамгийн зөв шийдэл гэдгийг анх бодож олжээ.

Хиймэл оюун ухааны түүх

Хиймэл оюуны судалгааны салбар 1956 оны зун Дартмутын Коллежийн хотхонд болсон зөвлөгөөн дээр үүсгэн байгуулагджээ. Хиймэл оюуныг үндэслэгчид ирээдүйн шинэ салбарын талаар эерэгээр итгэж байв Херберт Саймон: “Машинууд 20 жилийн дотор хүний хийдэг ямар ч ажлыг хийх чадвартай байх болно” хэмээн таамаглаж байсан ба Марвин Мински “Үр хойчууд маань хиймэл оюун ухаан бүтээх асуудлыг бодитойгоор шийдвэрлэх болно” гэж бичин, түүнтэй санал нэгдэж байсан байна.

Цаг хугацаа өнгөрсөөр судалгааны ажил улам эрчимжиж, үр дүнтэй болж байв. 1997 оны 5-р сарын 11-нд Дийп Блү дэлхийн ноёлогч шатрын аварга Гарри Каспаровыг ялсан анхны шатарчин компьютер болсон. 2011 оны 2 сард “IBM”-ийн асуулт хариултын систем болох Ватсон нь асуулт хариултын шоу тоглолтонд Жеопардигийн хамгийн агуу хоёр ялагч болох Брэд Руттер, Кен Женнингс нарыг хол илүү ялжээ. “Xbox 360” болон “Xbox One”-д 3D биетийн хөдөлгөөний харилцан үйлчлэл үзүүлдэг “Kinect” нь хиймэл оюуны удаан хугацааны судалгаанаас бий болсон алгоритмыг ашигладаг ба ухаалаг гар утаснууд дахь ухаалаг хувийн туслахын үүргийг ч мөн гүйцэтгэдэг.

Хэрхэн ажилладаг вэ?

Машины хүртэхүй, ойлголт нь оролтоос мэдээлэгчийг оруулан ашиглах буюу тухайлбал камер, микрофон, мэдрэгч, дуу авианы локатор болон бусад этгээд сонин зүйлсийг оруулан ашиглах чадвар байдаг бол харин компьютерийн дүрслэл нь оролтын тусламжтайгаар дүрслэлд дүн шинжилгээ хийх чадвар юм. Өөрөөр хэлбэл хүртэхүй нь сонгосон объектыг хүлээн зөвшөөрөх буюу яриа болон нүүр, өнгөн талыг таних үйл явц юм.

Ватсон хиймэл оюунтай компьютер зөвлөх

2011 онд АНУ-д IBM корпораци телевизийн асуулт хариултын шоунд зориулж, Ватсон нэртэй 40 ширхэг энгийн комьпютерийг холбож супер хиймэл оюуны лавлах бүтээж, дотор нь олон мянган ном, бүх төрлийн нэвтэрхий толь, Википедиаг багтааж хүмүүстэй өрсөлдүүлэхэд хүнийг маш хялбархан ялжээ. 2014 оны байдлаар Ватсоныг эрүүл мэндийн салбарт идэвхтэй нэвтрүүлж, эмч, сувилагчид найдвартай лавлах/зөвлөхөөр ажиллуулж эхлэв. Слоан-Кэттэрингийн Хорт хавдар эмчлэх төв дээр сувилагчдын 90% нь Ватсоны зөвлөлгөө заавар дор ажиллаж эхэлжээ.

Хиймэл оюун ухааныг ухаалаг гар утсанд хэрхэн ашигладаг вэ?

Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид хиймэл оюуныг маш ихээр сонирхох болсон бөгөөд тэр ч үүднээсээ сүүлийн үед технологийн салбарт хувьсал авчирсан технологийг ашиглах хүсэлтэй компаниудын тоо олширсоор байна. 2018 он гарснаар “Artificial Intelligence” буюу хиймэл оюуны технологийг өөр дээрээ суулгасан гар утаснууд зах зээлд хүч түрэн орж ирэх болсон. Ингэснээр гар утасны хөгжилд шинэ дэвшил гарсан бөгөөд хиймэл оюуны технологи ухаалаг гар утсанд дараах байдлаар суурилдаг байна.

1. Камер

Хиймэл оюуныг гар утсанд суурилуулснаар камерын хүчин чадал эрс нэмэгдэж, илүү нягтрал сайтай, чанартай зургуудыг авах боломжтой болсон. Тухайлбал байгаль орчин, хоол, салют буудах мөч зэргийг тод, нягтрал сайтайгаар гар утсаа ашиглан зургийг нь авч болно. Түүнчлэн авсан зургаа хиймэл оюун ухааны технологийн тусламжтай автоматаар янзалж болдог байна.

2. Хэл орчуулагч

Гар утасны аппликэйшн нэг хэлээс нөгөө хэл рүү текст бичиж, орчуулах зориулалттай байдаг. Харин ухаалаг гар утсанд хиймэл оюун ухааны технологийг суулгаснаар бүх төрлийн хэлийг хүссэн хэл рүүгээ орчуулж болохоос гадна хамгийн гайхалтай нь интернетгүй байсан ч орчуулга хийх боломжтой гэнэ.

3. Хэрэглэгчийн төлөв байдал

“Artificial Intelligence”-ийн тусламжтайгаар гар утсан дээрх тохиргоонуудыг өдөр бүр тухайн хэрэглэгч өөрийн оролцоогүйгээр автоматаар хийх боломжтой. Та оффис дээрээ байхдаа гар утсаа чимээгүй горим дээр тавих, гэртээ “Bluetooth”-ээ асаах эсвэл зарим аппликэйшнуудыг хаах зэрэг үйлдлийг та биш, хиймэл оюун ухаан хийх болно.

4. Аюулгүй байдал

Apple компани iPhone X гар утсандаа хиймэл оюун суулгаснаар алгоритмын тусламжтайгаар хэрэглэгч Face ID ашиглан системийн түгжээг тайлах боломжтой болсон. Тухайн хэрэглэгчийн сахал болон нүдний шилийг ч гэсэн таних хүчин чадалтай гэнэ.

5. Дуу хураагуур

Siri, Google Assistant, Cortana болон Alexa зэрэг дуу хураагуур нь бүгд хиймэл оюун ухааны технологид холбогдож байгаа бөгөөд таны хэлсэн зүйлд хариу өгөх ухаалаг шийдэл болсон байна. Интернетээр дуу хайх, ямар нэгэн зүйл онлайнаар захиалах үедээ та дуу хураагуурыг ашиглан хэлэхэд л хангалттай.

Хиймэл оюун ухаан ашигласан ухаалаг гар утаснууд

Mi brand

“Xiaomi” брэндийн Redmi S2 болон Redmi Note 5 гар утаснуудад “Artificial Intelligence” буюу хиймэл оюун дээр суурилсан Face ID /нүүр царай таних технологи/ болон чанар сайтай зураг авах AI Portrait + AI Beauty технологи бүхий селфи камерыг суулгаж өгснөөрөө давуу талтай болжээ.

Тухайлбал Redmi S2 гар утасны хиймэл оюунд суурилсан 16 мегапиксел бүхий нүүрний камер нь селфи зураг авах сонирхолтой хүмүүст зориулсан бөгөөд зургийг автоматаар засч янзлах, ямар нэг обьектын хэлбэр хэмжээ, фокус, өнгө, дүрсийг тохируулж болохоос гадна селфи зураг авах үед нүүрний өө сэв /батга, толбо, сэвх гэх мэт/-ийг дарж, зурган дээр цэвэрхэн, үзэсгэлэнтэй гарах боломжийг олгодог.

Түүнчлэн хиймэл оюун ухаанаар ажилладаг “LED Flash”-ийг камерт суулгаж өгсөн нь харанхуй болон гэрэлтүүлэг муутай нөхцөлд зураг авах үед гар утасны гэрэлтүүлэг автоматаар ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна. Нүүр царай болон обьектын дүрс камерын дэлгэцэнд орж ирэх үед хиймэл оюун ухааны алгоритм буюу тооцоолох систем ажиллаж, ямар нэг засварлах шаардлагатай өө сэв болон бусад зүйлс байгаа бол тэдгээрийг илрүүлж, автоматаар тохиргоог хийж, засварладаг байна. Нэг ёсондоо өмнө нь та авсан зургаа тусгай аппликэйшн ашиглаж өөрөө янзалдаг байсан бол хиймэл оюунд суурилсан уг гар утас таны авсан зургийг автоматаар янзална гэсэн үг юм.

Дээрх гар утаснуудад суулгасан “Artificial Intelligence” буюу хиймэл оюун ухаан нь камерын хүчин чадлыг огцом сайжруулсныг дээр дурдсан. Хиймэл оюуны тусламжтайгаар гар утасны камер “Portrait mode” буюу ямар ч төрлийн зургийг илүү өргөн хэмжээтэй, чанартай авах болон “Beauty mode” буюу селфи зургийг төгс авах боломжтой гэсэн хоёр төрөлтэй. Тэр тусмаа “Beauty mode” нь таныг нүүр будалт хийгээгүй байсан ч гэсэн селфи зурган дээр нүүр будалт хийснээс ялгаагүй мэт сайхан гаргаж, бүх өө сэвийг дарах ач тустай. Нүд болон хамар, хацар, хөмсөг, уруулаа будаагүй байсан ч зурган дээр та үзэсгэлэнтэй гарна гэдэгтээ итгэлтэй байж болно.

Харин “Face ID” буюу нүүр, царайгаар гар утасны цоожийг нээх үйлчилгээ нь сүүлийн технологийн дэвшил болсон бөгөөд үр дүнд нь нууц код хийх, паттерн зурах эсвэл хурууны хээ мэдрэх системээс илүү амар хялбар аргаар гар утасныхаа цоожийг нээх боломжтой болсон. Нэг удаа нүүр царайгаа гар утсандаа таниулсан бол дараа нь сахал ургуулж, нүдний шил зүүсэн ч гэсэн таны царайг төвөггүй танина. Энэ нь таны гар утасны аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээлэл болон файлыг бусдад алдахгүй байх хамгаалалт юм. Учир нь энэ технологи ямар ч нөхцөлд зөвхөн таны л нүүр царайг танина. Нүүр царай таних технологи нь хэрэглэгчийн нүд болон нүүрэн дээрх бусад эрхтний байрлал, онцлогт үндэслэн гар утасны санах ойд бүртгэгддэг бөгөөд энэ үйл явцыг дээр дурдсан хиймэл оюун ухааны алгоритм тооцоолж, идэвхжүүлдэг байна. Нэмж хэлэхэд хамгийн сонирхолтой нь уг гар утасны нүүр, царай таних технологи нь эмэгтэй хүний нүүр будалтыг ч таних чадвартай гэнэ.

Хэрвээ та Redmi S2 болон Redmi Note 5 ухаалаг гар утаснуудыг авахыг хүсвэл:

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

Samsung S8, S8 Plus, Note 8

Samsung корпораци саяхан хиймэл оюун дээр суурилсан “Bixby” системийг танилцуулсан бөгөөд энэ нь хэрэглэгчийн зан, төлөв байдлын тусламжтайгаар гар утсыг автоматаар ажиллуулж, гар утас болон хэрэглэгчийн харилцааг эхлүүлдэг систем юм. Олон төрлийн аппликэйшнууд дээр ажиллах боломжтой.

Honor 10

The View 10 загварын гар утсанд “Kirin 970” процессорыг суулгаснаар хүчин чадал нь нэмэгдэж, олон үйлдлийг гайхалтай гүйцэтгэх боломжтой болсон. Хиймэл оюуныг мөн уг гар утсанд суулгасан учир царай таних технологи, чанартай, нягтралтай зураг авах боломж, орчуулагч болон дуу хураагууртай.

Apple iPhone X

iPhone X нь Apple компаний хамгийн сүүлийн үеийн мэдрэгч систем бүхий “A11 Bionic” чиптэй бөгөөд энэ нь хиймэл оюуныг таниж, хослон ажиллах боломжтой систем юм. Үр дүнд нь уг гар утас царай таних технологийг нэвтрүүлсэн байна.

Google Pixel 2, Pixel 2 XL

“Google”-ийн дээрх гар утаснуудад ч мөн адил хиймэл оюуны технологийг суулгасан. Ингэснээр уг гар утаснуудын зураг авах хүчин чадал эрс нэмэгдсэн гэж хэлж болно.

19
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *