Оригинал гар утсыг Хятадын хуурамч утаснаас ялгахад туслах зөвлөгөө

3

Статистик судалгаагаар таван утасны нэг нь Хятадад үйлдвэрлэсэн хуурамч утас байдаг байна. Ихэнхдээ Samsung, Nokia, Windows, Sony болон iPhone утсыг хуурамчаар хийдэг байсан бол сүүлийн үед бас Xiaomi-ийн Redmi утсыг ч хуурамчаар үйлдвэрлэдэг болжээ. Хуурамч утас авахаас сэргийлэх хамгийн сайн арга бол үйлдвэрлэгчийн тусгай дэлгүүрээс утас худалдан авах явдал юм. Хувь хүнээс оригинал утас худалдан авч болох ба үүний тулд жинхэнэ утсыг хуурамч утаснаас ялгах хэд хэдэн зүйл мэдэж байх нь таныг хуурамч утас худалдан авахаас хамгаалах болно.

Энэ удаа хувь хүнээс, албан бус дэлгүүрээс утас худалдан авахдаа анхаарах зүйлүүдийг танилцуулах ба энэ нь жижиг интернет дэлгүүрт ч бас хамаатай юм.

1. Меню-г орчуулсан орчуулгын чанар. Утасны менюг хэрхэн орчуулсанд анхаарах хэрэгтэй. Хуурамч утасны меню-д хятад ханз байж болох ба орчуулга нь маш бүдүүлэг, махчилсан байна.

2. IMEI. Утасны оригинал эсэхийг IMEI дугаараар мэдэж болно гэдэг үзэл бодол бий. Энэ нь хамгийн найдвартай арга биш бөгөөд та үүгээр яг оригинал утас гэдгийг мэдэхэд хэцүү, IMEI дугаар нь жинхэнэ утасны дугаарыг хуулсан байж болох юм. IMEI дугаарыг харахын тулд *#06# гэсэн үйлчилгээний кодыг хийж шалгах хэрэгтэй.

3. Утасны их биеийн гадаад байдал. Хувь хүнээс утас худалдан авахын өмнө оригинал утас зардаг албан ёсны дэлгүүрт очиж оригинал утсыг барьж үзэн камерын байрлал, их биеийг хийсэн материал зэргийг мэдэх хэрэгтэй. Хуурамч утасны их бие өөр байдаг ба метал тагны оронд хуванцар таг байх, янз бүрийн нэмэлт элемент байж болох бөгөөд нэг жишээ нь антен юм.

4. iPhone-ы App Store хэрхэн нээгдэж байгааг анхаарах. Хуурамч Apple–ын утасны үйлдлийн систем iOS нь Android болон Java хэлбэртэй байх ба App Store нэртэй ч нээхэд нэг бол Google Play эсвэл Java хэлбэртэй нээгдэнэ.

5. Samsung-ын үйлчилгээний код. Та *#7353# гэсэн тусгай код хийж үзнэ. Үүнийг хийснээр зарим үйл ажиллагааг шалгах боломжтой меню гарч ирнэ. Энэ код нь Android-д байхгүй боловч Samsung-ын инженерүүд үүнийг нэмдэг учир хуурамч утсан дээр энэ код ажиллахгүй.

6. iPhone авах гэж байгаа бол нөүтбүүктэй оч. Нөүтбүүк дээр iTunes байх хэрэгтэй бөгөөд зөвхөн оригинал iPhone энэ апп-тай холбогдон ажилладаг. Утсаа нөүтбүүктэй USB кабелаар холбох ба хэрвээ iTunes энэ утсыг танихгүй бол таны өмнө хуурамч утас байх магадлал маш өндөр гэсэн үг.

Бонус: илүү сайн шалгахад тус болох апп

Орчин үеийн хуурамч утсыг маш өндөр хэмжээнд хийж байгаа учир дээрх аргуудаар хуурамч утас хэмээн танихад хэцүү байх тал бий. Бүх л хуурамч утас муу орчуулгатай, гадаад байдлаараа ямар нэг байдлаар ялгардаг гэж ойлгож болохгүй. Гадаад төдийгүй дотоод бүтэц нь ч ялгахад хэцүү адил байх нь элбэг. Хэрвээ та тухайн утсыг дэндүү сайн мэддэг, оригинал утсыг нь эзэмшдэг биш бол ялгах боломж тун муу билээ.

Гэхдээ танд туслах өөр бусад арга бий.

  • Техникийн үзүүлэлтийг нь тусгай апп-аар шалга. Утсан дээрээ үйлдлийн систем, хүчийг нь шалгах AnTuTu Officer гэсэн апп суулгана. Энгийн бенчмарк танд тусалж чадахгүй байх магадлал өндөр бөгөөд хуурамч утас үйлдвэрлэгч нар тухайн загварын бүхий л үзүүлэлт болох шуурхай санах ой, камер, багтаамж зэргийг ямар ч алдаагүй мэт байхаар харуулж чаддаг билээ.

Ингээд доорх байдлаар шалгана:

  1. Худалдагчтай уулзахдаа бүрэн ажиллагаатай, интернеттэй холбогддог утас авч очно.
  2. Утсаараа Wi-Fi орчин үүсгэж нөгөө утсаа холбоно.
  3. Дээрх апп-ыг авах гэж байгаа утсандаа суулгаж ажиллуулж үзнэ.
  4. Авчирсан утсан дээрээ y.antutu.com сайтыг нээж QR-кодыг нь олно.
  5. Худалдан авах гэж байгаа утасны Start товч дээр дарж QR-кодыг нь скан хий

Худалдан авах гэж байгаа утас AnTuTu-ийн үзүүлэлтийг дамжуулж таны хуучин утсан дээр хуурамч утас уу, оригинал утас уу гэдэг мэдээллийг дамжуулна. Хэрвээ та дэлгэц дээр ногоон хүрээтэй «Good» гэсэн бичиг гарч, загвар нь зөв байвал энэ утас нь оригинал утас юм. Хэрвээ тойрог нь шар байвал тухайн апп-д энэ утасны тухай үзүүлэлтийн мэдээлэл хангалтгүй байна гэсэн үг. Энэ нь нэг бол тус утсанд гадны үйлдлийн систем, программ суулгасан эсвэл шив шинэ загвар байж болно. Харин апп маань улаан өнгөтэй тойрог гаргавал таны өмнө хуурамч утас байгаа гэсэн үг билээ.

  • Xiaomi Anti-Fake гэсэн үйлдвэрийн апп нь AnTuTu Officer-тай адил зарчмаар ажиллана: утсандаа суулгаад штрих кодыг нь шалгана. Апп ногоон хүснэгт гаргавал утас хэвийн, харин улаан өнгөтэй хүснэгт нь хуурамч утас гэдгийг илэрхийлнэ.

Танд хуурамч утсыг оригиналаас нь ялгах өөрийн гэсэн арга бий юу? Чухам юунд анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

57
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. С. Наргианч Хүү

    С. Наргианч Хүү

    2018/06/28 at 00:24

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *