Та хоолоо яаж иддэгээ хэл, би таны тухай бүхнийг хэлж өгье!

2

Та хоолоо яаж идэх дуртай вэ? Удаан, жижигхэн хэсэг болгон хэрчээд, сайтар зажлаад эсвэл хурдан түргэн иддэг үү? Энэ ялгаа нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд таны хоол хэрхэн иддэгээр тань таны тухай бодож байгаагаас чинь илүү зүйл ойлгож болох билээ.

Таныг хоолоо хэрхэн иддэгээр тань таньж болох ерөнхий төлөвийн тухай та бүхэнд танилцуулъя.

Хоол идэх байдал

1. Та хурдан иддэг

Хэрвээ та хоолны ширээний ард 10 минутаас илүү суудаггүй, удаанаар тамшаалан идэж сураагүй бол та идэвхтэй, нэгэн зэрэг хэдэн газар байх сонирхолтой хүн юм. Бүхнийг амжуулж байх хэрэгтэй учир хоолонд цаг үрэх боломж  байхгүй гэсэн үг.

Хоол судлаачид ийм хүмүүсийг их өгөөмөр сэтгэлтэй, бусдын төлөө юу ч хийхээс буцдаггүй хүмүүс гэдэг. Тэд сайхан сэтгэл зүрхтэй, найдвартай найз нөхөд юм.

 

2. Та удаан иддэг

Та хоолныхоо жижиг хэсэг болгоныг амтлан удаан идэж тамшаалан байдаг бол та амьдралыг үнэлж мэддэг, жаахан зүйлээс баяр жаргалыг олж чаддаг нэгэн байна. Ийм хүмүүс яг одоогоороо амьдарч тухайн үеийн жаргалыг эдлэх дуртай. Тэд сайхан хоол, сайн хүмүүс, сайхан газарт дуртай. Тэдний хувьд амьдрал гэдэг бол нэгэн үе. Тэд үүнийг хэнээс ч илүү сайн ойлгодог хүмүүс.

 

3. Тавган дээрх хоол нь тодорхой эмх цэгцтэй байх

Хэрвээ тавган дээрх хоол тань эмх цэгцтэй, хоорондоо холилдсон байхад дургүй бол та бүхнийг урьдчилан төлөвлөх дуртай хүн. Та тайван, бодолтой, маш өндөр сахилга баттай хүн юм. Танд юу хэрэгтэйг өөрөө сайн мэдэх бөгөөд танд тавьсан тодорхой зорилго бий боловч түүнийхээ төлөө нүд анин дайран орох хүн биш. Та юу хийж болохыг, яаж зорилгодоо хүрэхийг мэдэх бөгөөд ер нь та бүх л зүйлийг төлөвлөдөг, түүндээ ч хүрдэг хүн байна.

 

4. Тавган дээрх хоол эмх замбараагүй

Хачир дээр котлет, хажуугаар нь сүмс нь урсаад… Энэ таны тухай байна уу? Тэгвэл та огцом түргэн зантай, эрх чөлөөнд дуртай, амьдрах асар их хүсэлтэй хүн. Та энэ амьдралдаа бүхнийг оролдож, амталж үзэхийг хүсдэг: шинэ адал явдал, шинэ хобби, янз бүрийн ажил мэргэжил гэх мэт. Гэхдээ та үүний хажуугаар өөрийн гол зорилго, тэргүүн ач холбогдолтой зүйлээ тодорхойлж чаддаг, эрүүлээр сэтгэдэг хүн байх нь.

 

5. Та хоолоо жижиглэн хэрчиж иддэг

Та ингэдэг үү? Ийм хүмүүс маш сайн зохион байгуулалттай, тогтвортой, ойлгомжтой зүйлд дуртай хүмүүс байдаг гэж хоол судлаачид ярьж байна. Тэд аливаа зүйлийг урьдчилан төлөвлөх дуртай, том хүсэл мөрөөдөлтэй хүмүүс. Ийм хүмүүс агуу их стратегичид байдаг бөгөөд тэдний төлөвлөгөө хазайхын аргагүй зөв хийгдсэн байна.

 

6. Та чанга дуугаар иддэг

Ийм хүмүүстэй таарч байсан байх. Чанга дуутай иддэг хүмүүс нь сэтгэлийн тэнхээтэй, бусдын үзэл бодлоос үл хамаарах хүмүүс байна. Тэд биеэ барихдаа тааруу байх тохиолдол бий бөгөөд харилцан ярилцах хүнээ гомдоох нь бий. Тэд ямар нэг зүйл хэлэх гэсэн бол хэлж байж л салах хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг хэл ам нь гүйцэгдэхгүй хүн гэж нэрлэдэг билээ.

 

7. Та тавагны оронд хумбагар аягыг илүүд үздэг

Таны хувьд хоолоо жижигхэн салат болон бусад зориулалттай хумбагар саванд хийж идэх нь илүү амар байдаг уу? Тэгвэл та онцгой, уран бүтээлч хүн байх нь. Таны сэтгэлгээ стандартад баригдахгүй, та мөнхийн эрэл хийж явдаг хүн. Та орчин тойрноосоо сэтгэл ханах ч илүү сайжруулах боломж хайсаар байдаг бөгөөд та өвөрмөц хүн болохоор олон хүний сонирхлыг татдаг байна.

 

8. Та хажуугийн хүний тавагнаас хоол аваад иддэг

Таны хувьд хил хязгаар гэж үгүй бөгөөд танд бүх л зүйлийг зөвшөөрсөн мэт байдаг хүн. Таны хувьд хувь хүний хязгаар гэж үгүй учир хүн болгонтой маш ойрхон харилцаатай байхыг хүснэ. Хүмүүс таны энэ нээлттэй занг үнэлж хүндэлдэг байна. Тиймээс таны бүх л харилцаа нь хайр энхрийллээр дүүрсэн байх ба та хүнтэй тэврэлдэж, нарийн нандин нууцаа ярилцаж байх дуртай  билээ.

 

9. Нэг таваг дээр нэг л төрлийн хоол байна

Салат нэг таваг дээр, хачир бас нэг таваг дээр… энэ таны тухай юу? Тэгвэл таныг сахилга баттай, зорилготой, дэс дараатай хүн гэж тодорхойлж болно. Таны бүх л зүйл төлөвлөгөөний дагуу явагдах бөгөөд та үүндээ дуртай. Зарим зүйлд жинхэнэ хуучинсаг үзэлтэн боловч хааяа таны зүрхэнд шинэ зүйлийн орон байр, зай бий болдог билээ.

 

10. Таны ямар ч хоол бутерброд болон хувирдаг

Хэрвээ та хоолоо нэг нэгнийх нь дээр давхарлан тавьж иддэг бол та конформист буюу даган зохицогч хүн байх нь. Та өөрийн бүтэлгүйтлийн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн, танд итгэж найдаж болох хүн. Та орчин тойрондоо маш хурдан дасан зохицно. Та зөрүүд, хатуу, бас урьдчилан таамаглаж болох хүн. Ойр дотныхонтойгоо харьцахад таны зөрүүд зан илүүддэг.

Сонирхолтой байгаа биз? Хэн нь хоол идэх байдлаар нь хүний зан аашийг тодорхойлж болдог гэж мэдэх билээ. Гэтэл ингэж болдог байна.

Таны хувьд хэр таарсан бэ? та ямар төрлийн зан ааштай хүн бэ? Энэ талаараа сэтгэгдэл дээр бичээрэй.

13
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *