Архи таны тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

2

Хүссэн хүсээгүй ч архи бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Ямар нэг баярт үйл явдал, жирийн нэг хоол идэх, зочидтой уулзах… гэх мэт бараг бүх л үйл явдлыг архитайгаар тэмдэглэж байна.

Шинжлэх ухаан архи тархинд хэрхэн нөлөөлдөг талаар

Кофе болон цайнд байх кофейн хэмээх идэвхжүүлэгчийг бодвол архи нь хүний идэвхийг сулруулагч депрессант гэж ангилагддаг. Архи уух үед хүн эрч хүч мэдэрч, идэвхтэй болдог ба биднийг сулруулах ёстой энэ архи нь яагаад биднийг тийм идэвхтэй болгож байна вэ?

Архи нь депрессант болохын хувьд хүний тархины нейротрансмиттер болон амино-тосон хүчилд нөлөөлөх замаар хүний сэтгэл, үйл хөдлөл, зорилго чиглэлийг идэвхжүүлэх болон бусад байдлаар нөлөө үзүүлдэг байна.

Архи нь идэвхжүүлэгч байдлаар нөлөөлөх

Архи бол зөвхөн депрессант төдий зүйл биш юм. Архи болон бусад согтууруулах ундаа хэрэглэх үед цусан дахь алкоголь ихсэх нь идэвхжүүлэгч байдлаар нөлөөлөх ба доорх өөрчлөлтүүд илэрнэ: норадреналины хэмжээ ихсэх, духны өмнөд атирааны идэвхжил буурах, цаг хугацаа мэдрэх тархины хэсгийн ажиллагаа суларна.

Архи нь депрессант буюу сулруулагч байдлаар нөлөөлөх

Архи уухаа болих үед цусан дахь алкоголийн хэмжээ буурч тархийг амраан, тайвшруулах нөлөө үзүүлж эхэлдэг. Яагаад хүмүүс хэдэн хундаганы дараа эсвэл ширүүхэн найрын дараа “тасарч” унадгийн нууц нь энэ билээ.

Архи хүний сүсэг бишрэлд нөлөөлөх нь

Олон янзын шинжилгээ судалгаагаар архи нь янз бүрийн сүсэг бишрэлд мөн янз бүрээр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Кентуккигийн Их Сургуулийн судлаачдын шинжилснээр архи ууж байгаа хүн хэдий чинээ их сүсэг бишрэлтэй байна, төдий чинээ догшин, ширүүн болдог байна.

8
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ulziikhuu Shirendev

    Ulziikhuu Shirendev

    2018/01/12 at 20:39

    Bolorkhuyag Bat-Ochir

  2. Ulziikhuu Shirendev

    Ulziikhuu Shirendev

    2018/01/12 at 20:39

    Bolorkhuyag Bat-Ochir

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *