Гар утас бидний өдөр тутмын хэрэглээ, харилцаа холбооны хэрэгслээс гадна амьдралын минь салшгүй нэг хэсэг болж чаджээ.

Харагдах байдал үзэмжээс гадна багтаамж, хэмжээ, дэлгэцийн нягтаршил, дуудлагын чанар гээд олон шалгуурыг харж бид утсаа сонгодог. Бидний хэрэглээнээс хамаарч мянга мянган гар утас төрөл бүрийн давуу талыг шингээн өдрөөс өдөр бүр мэндэлж байгаа билээ. Тэр олон утсан дундаас өөртөө тохирсон, сэтгэлд нийцсэн гар утсыг олж авна гэдэг бас л чамгүй аялал, ажил болдог.

Та нэгээс олон утасны дугаартай юу? Олон тусдаа гар утаснуудыг халаасандаа, цүнхэндээ хийж явах гэдэг бас л төвөгтэй байдаг, тийм биз?

Тэгвэл Xiaomi хоёр нано сим карт хийж ашиглах боломжтой Redmi Note 5A prime загвараа гаргаад удаагүй байна. Арын хэсгийг нээх шаардлагагүй, хажуу талдаа симний оролт байх ба мөн нэмэлтээр Micro SD картны оролт нэг дор байрладаг. 32GB багтаамжтай учраас мянга мянган зураг, видеог утсандаа хадгалах боломжтой. Гэвч хэрвээ та гар утсаараа зураг авах үнэхээр дуртай эсвэл ажлын хэрэгцээгээр гар утсыг тултал нь ашиглаж, олон янзын аппликэйшн суулгаж, ном, бичиг баримт гээд олон зүйлсийг утсан дээрээ хадгалдаг бол нэмэлт карт зайлшгүй хэрэгтэй болох нь дамжиггүй. Энэ тохиолдолд “microSD” карт ашиглан багтаамжаа 128GB хүртэл нэмэх боломжтой.

Гар утасны нүүрэн талын камер 16 мигапикселийн нарийвчлалтай байна гээд та төсөөл дөө?! Тэр ч битгий хэл яг камерынхаа дэргэд гэрэлтэй учраас харанхуй эсвэл бүүдгэр гэрэлтэйд сельфи хийх боломжгүй гэж санаа зовох хэрэг ердөөсөө ч гарахгүй. Урд талын гэрлийг асаан авсан зураг бүрийн чанар мэргэжлийн камераас ч илүү хурц, тод гарахаас гадна нүүр царайг автоматаар тодорхойлж, фокуслах, эффект оруулах, өө сэвийг нь далдлах гээд олон нэмэлт функц энэ утасны камерт байгаа нь тун гайхалтай хэрэг. Камераа нээх, фокусаа тааруулах, зургаа авахад ердөө 1-2 секунд л хангалттай гэхээр хичнээн хурдан болох нь танд ойлгогдож байгаа байх. Арын камер л гэхэд 13 мигапиксель, бас л гэрэлтэй.

Хүн болгон л өөрийнхөө зургийг авах дуртай байдаг болохоор Redmi Note 5A Prime гар утас хүн бүрийн хэрэгцээг нь төсөөлж байгаагаас нь ч илүү хангаж чадна.

Гэрэл гэснээс нэг зүйлийг онцлоход дуудлагыг бид ихэнхдээ гар утсандаа тохируулсан аяар, уулзалттай үед бол утасныхаа чичиргээгээр мэддэг. Ажлын уулзалт хийж байхад гар утсанд дуудлага ирээд чанга дуугарах, чичрэх хичнээн эвгүй байдаг билээ дээ? Яг энэ хэрэгцээг Xiaomi мэдэрч утасны дээд хэсэгт жижиг гэрлийг хийж өгчээ. Танд дуудлага ирэхэд та гэрэл асч анивчиж байгаагаар нь мэдэх нь байна шүү дээ, догь биш гэж үү? Зөвхөн дуудлагаас гадна хуанли дахь хадгалсан үйл явдлуудыг танд сануулах зэрэг бусад олон функц болон аппликэйшнтэй энэ гэрэл хоршиж ажиллана.

Мөн сонирхолтой нэг зүйл нь гэвэл хуруу уншигч товчлуур нь гар утасны ард талд байрласан учраас хэрэглэхэд улам эвтэйхэн болгож өгчээ. Гадна харагдах байдлаасаа их энгийн, cонгодог загвартай, 7,7 мм-ийн зузаантай, ердөө 153 грамм жинтэй, 1280×720 пикселийн 5,5 инч хэмжээтэй дэлгэцтэй, видео, кино, клип үзэхэд маш тохиромжтой.

Өндөр хүчин чадалтай батерейтай, бүтэн өдрийн туршид утсаа ашиглахад утасны батерей хангалттай хүрэлцдэг, тодруулбал 10 цаг тасралтгүй видео бичлэг үзэх, 12 цаг тоглоом тоглох, 21 цаг ном сэтгүүл зэргийг унших боломжийг уг ухаалаг утас бүрдүүлж өгчээ.

Мөн зарим гар утасны багтаамж дүүрэх эсвэл том том аппликэйшн зэрэг ажиллуулахад шууд л гацаж, удааширч эхэлдэг. Харин уг утас маань огт гацаж удааширч таны хэрэглээг хязгаарлахгүй бөгөөд өндөр хүчин чадал бүхий Qualcomm Snapdragon 435 octa-core процессортой холбоотой юм.

Бидний өдөр тутмын амьдралд утасны цэнэг, сүлжээгээ сайн барьдаг байдал, багтаамж сайтай, зураг сайн авдаг утас үргэлж хэрэг болж байдаг болохоор хүн бүр л хэрэгцээ хангаж чадах гар утас хайдаг. Иймд гарт эвтэйхэн 13 ба 16 пиксел камер болон хоёр талдаа “LED” гэрэлтүүлэгчтэй, 2-хон цагийн цэнэглэлтээр бүтэн өдрийн турш цэнэгээ барьдаг 32 гигабайтын багтаамж дээр ахин багтаамж нэмж болдог, үнийн хувьд ч боломжийн энэхүү гар утсыг танд ч бас санал болгож байна.

Redmi Note 5A Prime гар утас 490 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа ба хэрвээ та уг утсыг зээлээр авахыг хүсвэл зээлийн эдийн засагч таны зээлийг ердөө 20-хон минутын дотор л дэлгүүр дээр нь шийдвэрлээд өгөх юм байна.

Зээлийн үйлчилгээ

Зээлийн нөхцөл:

Урьдчилгаа төлбөр

          0₮

Зээлийн хэмжээ

   490,000₮

Зээлийн хугацаа

       6 сар

Сард төлөх дүн

     92,000₮

Зээлээр бүтээгдэхүүн, төхөөрөмж авахад бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Хорооны тодорхойлолт /ТҮЦ машинаас авч болно, дэлгүүрийн 2-р давхарт байрлаж байгаа/
  • Ажлын үнэмлэх эсвэл ажлын газрын тодорхойлолт
  • Нийгмийн даатлын дэвтэр /Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа, сүүлийн 6 сар бөглөгдсөн байх/
  • Нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаа /ТҮЦ машинаас авах, дэлгүүрийн 2-р давхарт байрлаж байгаа/
  • 1 хувь цээж зураг

Манай дэлгүүрийн 2-р давхарт ТҮЦ машин байрлаж байна

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/redmi-note-5a

 

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *