Энэ маск хамгийн гүн үрчлээг ч арилгаж чадна! Нууц орц нь коллагений ялгаруулалтыг эрчимжүүлдэг ажээ

2

Насны онцлогоос шалтгаалж гарах үрчлээ хэнийг ч баярлуулахгүй. Бид шилдэг гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэнэ, өндөр үнэтэй гоо сайхны салоноор үйлчлүүлнэ – мэдээж сайхан харагдахын тулд, хамгийн гол нь үрчлээнээсээ салах гэж л энэ бүгдийг хийнэ.

Арьсны эсэд агуулагдах коллаген гэх бодис арьсны уян хатан чанарыг хангаж байдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ цаг хугацааны эрхэнд коллагены ялгаруулалт багасч арьс өнгөө алдах, үрчлээ сууж эхэлнэ.

Та бүхэндээ коллагений ялгаруулалтыг нэмэгдүүлэх нэгэн маскыг танилцуулахаар бэлдлээ.

 

Замгаар бэлдсэн маск

Орц:

  • 4 ширхэг замаг
  • 2 ц.х желатин
  • 0,5 ц.х нимбэгийн шүүс
  • 2 дусал А амин дэм

Бэлдэх арга

1. 4/1 стакан буцалгасан бүлээн усанд желатинаа хийж хагас цагийн дотор дэвтээнэ.

2. Замагны бэлдмэлээ хийж уусгана. Нимбэгийн шүүс, А амин дэмээ хийж сайтар хутгана.

3. Желатинтай бүх бэлдмэлээ хольж бэлдэнэ. Маскаа хамрын ухлаадас орчим илүү их түрхээрэй.

4. 15 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ.

Замаг, желатинтай маск бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ нүд орчим түрхэхгүй. Маск тавьсны дараахан арьс чангарч байгаа нь мэдрэгдэх бөгөөд зөөлөн, уян хатан болно. Өөрөөр хэлбэл та хормын дотор л залуужна.

Ногоон-цэнхэр өнгийн замаг нь эрт дээр үеэс Хятад, Хойд Америкад түгээмэл хэрэглэгддэг байжээ. Манай зах зээлд саяханаас л гарч эхэлсэн бөгөөд зөвхөн гоо сайханд ч бус эрүүл мэндээ дэмжихэд ч хэрэглэнэ.

Замаг – ногоон цэнхэр өнгийн усны ургамлыг хатаасан био нэмэлт хүнс юм. Дэлхийн цөөн тооны нууранд л ургана – Мексик, Хятад, Төв Африкийн Чад нуур.

Ногоон-цэнхэр өнгийн замагт 2000 гаруй микро элемент, эрдэс бодис, амино хүчил, амин дэмээр баялаг – эрүүл мэнд, гоо сайхан нэн ашиг тустай.

Эмийн сангуудаар таблет, капсул болон нунтаг хэлбэрээр зарагддаг. Дотор хэрэглэх гэж байгаа бол капсул болон таблет хэлбэрээр сонгоорой, харин нунтаг замгийг гоо сайханд хэрэглэх нь илүү тохиромжтой.

Найз бүсгүйчүүдтэйгээ энэхүү нийтлэлийг хуваалцаарай. Хэрвээ залуужуулах маск танд үнэхээр таалагдсан бол сэтгэгдэл хэсгээр бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Эх сурвалж

18
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Odnoo Odontuya

    Odnoo Odontuya

    2018/01/13 at 21:50

    Hed we

  2. Ariuntuya Sumya

    Ariuntuya Sumya

    2018/01/14 at 10:22

    Hna bdag yum be hed be

  3. Хагарцан нүүртэй ха хаха.х

  4. Baaska Tsevgee

    Baaska Tsevgee

    2018/01/16 at 09:51

    haana bdag we awi he we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *