Зогьсох, чих шуугих, үе мөч шархирах, хамар исгэрэх зэрэг нь таны эрүүл мэндийн байдлыг илтгэнэ. Та заавал уншаарай!

2

Хэн нэгний хажууд гэдэс хоржигнож дуугарахад ичгэвтэр байдалд ордог. Бие махбодь ямар нэгэн зүйл болж байгааг бидэнд ямар нэгэн дохиогоор дамжуулж мэдэгдэж байгаа хэрэг юм.

Бие махбодийн ямар нэгэн дуу чимээ үнэхээр хэрэгтэй, бидэнд тус болох юм шүү. Тэр л дуу чимээ нь бидэнд илгээж буй дохио юм.

Ихэнх тохиолдолд хал балгүй, гэхдээ байнга давтагдаад байвал эмчид үзүүлэх шаардлагатай.

Эдгээр дуу чимээ юу илэрхийлнэ вэ?

Чих дүнгэнэх

Концерт үзэж суухад эсвэл ажлаа хийгээд сууж байхад чих дүнгэнэж байна уу? Хэрвээ тогтмол ойрхон дүнгэнээд байвал анхааралдаа авна уу.

Чих гэмтсэн, үрэвссэн эсвэл хөгшрөлтийн үйл явцаас шалтгаалж байнга шуугиад байж болно. Чих нь дуу чимээ хүлээж авангуутаа долгионыг тархинд хүргэх үүрэгтэй. Харин гэмтсэн чих долгионыг үргэлжлүүлэн тархинд өгсөөр байдаг ажээ.

Үүнээс гадна энэхүү шинж тэмдэгтэй давхар толгой эргэж өвдөж байгаа бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Магадгүй зарим нэг төрлийн мэдрэлийн өвчинтэй холбоотой байж болно.

 

Үе мөч шархирч дуугарах

Үе мөчийг чийглэх шингэн байдаг. Огцом хөдөлгөөн хийхэд шархирч дуугарч болно, жишээ нь суугаад огцом босоход.

Хэрвээ энэ үед маш их өвчин мэдрэгдэж байвал бэртэл гэмтэл авсан байж болно, мөн хөдөлгөөний дутагдлыг илтгэх талтай. Эдгээрээс гадна остеоартиритийн эхний үе шат байж болохыг анхаарна уу.

 

Хамар исгэрэх

Хамар тань исгэрч дуугараад байвал амьсгалын зам чийгшил дутагдаж байгааг илтгэж байна. Мөн хамрын хөндийн гэмтэл байж болзошгүй. Эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай, гэмтэл бол мэс ажилбар хийхээс өөр аргагүй.

 

Зогьсох

Зогьсохыг болиулах олон арга хэрэглэж үзсэн үү, жишээ нь ус уух, амьсгалаа барих. Яагаад зогьсдогийг та мэдэх үү?

Өрц огцом цочирсноос үүдэн амьсгал хий татагдахад зогьсдог байна.

Хэсэг хугацааны турш амьсгалаа баривал та зогьсохоо болино. Яагаад гэвэл их хэмжээний нүүрс хүчил уушгины өрцийг сулруулдаг байна.

Хэрвээ удаан хугацаагаар, жишээ нь 48 цагийн турш зогьсож байгаа бол эмчид заавал үзүүлээрэй, учир нь мэдрэлийн өвчлөлтэй холбоотой байж болно. Мөн цус харвахын эхний шинж тэмдэг байж болох тул анхааралгүй орхиж болохгүй. Энэ тохиолдолд зогьсохын зэрэгцээ амьсгал хүндрэлтэй болдог ажээ.

16
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. М. Болороо

    М. Болороо

    2018/01/13 at 17:16

    Ss higed ogch chix shugx talr

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *