Энэ улсад эмэгтэй хүн байна гэдэг үнэхээр амаргүй гэдгийг батлах, Хойд Солонгосын загвар болон гоо сайхны талаарх 5 баримт

0

Солонгосын гоо сайхны нууц гэхээр бид гоёмсог сав баглаа боодолтой нүүрний будаг, ямар ч өөгүй харагдах охид бүсгүйчүүдийг төсөөлдөг. Харин хилийн цаана байгаа улс орны хувьд байдал ямар байдаг бол? Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн гоо сайхны тухай бид тэр болгон мэдэхгүй. Бид БНАСАУ-ын охид бүсгүйчүүдийн тухай судалж үзлээ. Дэлхийн хаалттай цорын ганц улсад гоо сайхны тухай багахан ч гэсэн ойлголтыг авч чадсан юм.

1. Хойд Солонгост гоо сайхны бүтээгдэхүүний хэд хэдэн алдартай брэнд байдаг

© Alexander DemianchukTASS / Getty Images

Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэвийн бөгөөд тогтвортой явж байна. Пхеньян болон Синыйжуд байрлах үндсэн хоёр үйлдвэр тус улсад хамгийн томд бас шилдэгт тооцогдоно. Энэхүү үйлдвэрүүд нь арьс арчилгааны бүтээгдэхүүн, үнэртэн үйлдвэрлэж улс эх орныхоо хэрэгцээг хангадаг. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдэгдсэнээр, энэ төрлийн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд чанарын хувьд ч шаардлага хангаж байгаа гэнэ. Түүнчлэн, тус улсын эмэгтэйчүүд бүгд хэрэглэх боломжтой гэж дурдсан байна.

Пхеньяны гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр зөвхөн Хойд Солонгостоо ч алдартай биш. Уг үйлдвэрийн удирдлага томоохон зорилт урдаа тавин ажиллаж байгаа ажээ. Дэлхийн зах зээлд өөрсдийн үйлдвэрлэж байгаа Unhasu брэндийг таниулах зорилготой байгаа аж. Тэдний төлөвлөгөө ямар нэгэн хэмжээгээр биелж байгаа бололтой. БНАСАУ-д үйлдвэрлэсэн нүүрний тос, маск зэрэг нь дэлхийн зарим нэг улсад хэдийнээ зарагдаж эхлээд байгаа юм.

Гэхдээ эдгээр гоо сайхны бүтээгдэхүүний чанарыг доктор Сун-ук Нам няцаах байр суурьтай, тэрээр Сөүл дэх Солонгосын их сургуулийн Хойд Солонгос судлалын танхимын эрхлэгч юм. Сун-ук Нам БНАСАУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний тухай ном бичиж байгаа бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн арьс арчилгааны бүтээгдэхүүний цуглуулгатай ажээ. Үүнд: цайруулах үйлчилгээтэй 65 төрлийн тос, эссенци, нүүр цэвэрлэх хөөс зэрэг орсон. Энэ бүх бараа бүтээгдэхүүнийг судалгаандаа ашиглахаар нэгэн оюутнаасаа худалдаж авсан гэдэг.

Профессор Намын онцлон хэлснээр, Хойд Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүн чанарын хувьд муу ажээ. Ихэнх нь хурц үнэртэй, хэтэрхий зууралдаж зунгааралдсан эсвэл сав баглаа боодлын таглаа нь гүйцэд биш тул хадгалалтын горим алдагдахад хүрч байна.

Хойд Солонгост зөвхөн том хотын эсвэл чинээлэг айлын эмэгтэйчүүд л гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой. Хөдөө тосгонд амьдардаг эмэгтэйчүүд эсвэл ядуу амьдралтай охид, бүсгүйчүүд өөртөө ийм зүйл худалдаж авах чадалгүй. Гэхдээ улс эх орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх томоохон баярт тохиолдуулж гоо сайхандаа анхаарах боломж олддог аж. Жишээ нь, “Нарны өдөр”-өөр эмэгтэйчүүдэд арьс арчилгааны жирийн бүтээгдэхүүн, тухайлбал, саван эсвэл лосьон зэргийг үнэгүй тараадаг ажээ.

 

2. Гоёлын будалтын хувьд долоон дор

© Eric Lafforgue / Art In All Of Us / Corbis / Getty Images

Хойд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл үндсэндээ арьс болон үс арчилгааны бараа бүтээгдэхүүнд чиглэсэн. Залуужуулах тос, тэр ч бүү хэл цусны эргэлтийг сайжруулах тусгай бүтээгдэхүүн хүртэл бий. Харин дэлгүүрийн лангуун дээрээс уруулын болон зовхины будаг бараг л олж харахгүй дээ. Яагаад гэвэл тус улсад тод, хурц нүүр будалт хориотой. Будаж болно, гэхдээ тодорхой хязгаартай будна.

Одоо Өмнөд Солонгост амьдарч байгаа Данби Ким (нэрийг нь өөрчлөв) –ийн ярьснаар, хойд солонгосын үгийн санд гоёлын будалттай холбоотой үгс байхгүй ажээ. Жишээ нь, уруулын будгийг энэ бол “уруул буддаг зүйл”, харин туяаг “хацрыг улаан болгодог зүйл” гэж ярьдаг байна.

 

3. Тус улсад загварыг тодорхойлогч өөрийн гэсэн төлөөлөл бий

© 4TEN_Official / Twitter © ALEXANDER NEMENOV / Contributor / AFP / Getty Images

Залуу нийслэлийн охид, бүсгүйчүүд сүүлийн үеийн загварын хэв маягийг поп дуучид, хамтлагаас хуулбарладаг, жишээ нь Moranbong байна. Улсдаа алдартай хамтлагт тооцогдоно. Хойд Солонгосын эстрадын одод өмнөдийнхнөөс ялгаатай байх нь ойлгомжтой.

Дотоодын арьс арчилгааны бүтээгдэхүүн олж авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй (гэхдээ мэдээж Пхеньянд амьдардаг бол шүү дээ), охид бүсгүйчүүдэд гоо сайхнаараа өрсөлдөх хүсэл бий. Гэхдээ энэ байдал Хойд Солонгосын бьюти-салбарыг хөгжүүлэх хүчин зүйл болж чадахгүй л байна.

 

4. Гадаад үзэмжинд чанд стандарт тавьдаг

© Carl Court / Getty Images

Хойд Солонгост жийнс худалдаж авах эсвэл этгээд үсний засалт хийлгэх боломжгүй гэдгийг бид урьд нь бичиж байсан. Хорио цээр бидний төсөөлж байснаас ч их. БНАСАУ-ын иргэний гадаад үзэмж “тус улсын амьдралын хэв маягтай яв цав тохирч байх ёстой” ажээ. Үүнд ч хяналт тавьдаг:

  • Үсний өнгө болон урт (үс будуулах хориотой, харин үсний засалтын хувьд эмх цэгцтэй байх ёстой, эмэгтэйчүүдийн үсний уртын хувьд мөр дөнгөж давсан), төрөлхийн шулуун бол зориудаар буржийлгах хориотой
  • Гоёл чимэглэл (хэтэрхий их байж болохгүй)
  • Нүүр будалт (цайвар ягаан эсвэл бор туяатай, улаан өнгө тас хориотой)
  • Эмэгтэйчүүдийн банзалны урт (хэтэрхий богино байж огт болохгүй)

 

БНАСАУ-д загварын сэтгүүл гардаг, тус улсын иргэн ямар харагдах ёстойг таниулан сурталчилдаг байна

© MCMULLAN CO/SIPA/EAST NEWS © Aram Pan / YouTube

Мөн тус улсад загварын үзүүлбэр ч зохион байгуулагддаг. Мэдээж Барууны үзүүлбэртэй харьцуулах утгагүй, гэсэн хэдий ч тус улсын хувьд загварын томоохон арга хэмжээ яах аргагүй мөн.

 

5. Нүүр будалтыг хянагч цагдаа хотын гудамжинд байнга эргүүл хийдэг

© Eric Lafforgue / Art In All Of Us / Corbis via Getty Images

Гадаад үзэмжтэй холбоотой дүрмийг хэрхэн баримталж байгааг тус улсад чанга хянаж шалгадаг. Нүүр будалтыг хянагч цагдаа нар хотын гудамжинд эргүүл хийнэ, гудамжаар явж байгаа болгоныг ажиглаж хянадаг байна. Тус улсад амьдарч байсан Нара Кангийн ярихдаа: “Нүүрээ будах тоолонд л тосгоны хөгшчүүл намайг өөдгүй амьтан гэж дууддаг байлаа. Хотын гудамжаар алхахад 10 минут тутамд хянагч цагдаатай таарна. Тэд биднийг хэрхэн харагдаж байгааг нарийн шалгадаг байж билээ” гэжээ.

© Oleg Znamenskiy / Shutterstock

Хянагч цагдаа нар гудамжинд яваа хүмүүсийг субъектив талаас нь дүгнэнэ. Хамгийн гол шалгуур нь барууныхан шиг харагдах ёсгүй. Хэн нэгэнд бусдаас өчүүхэн ч гэсэн онцгой зүйл ажиглагдвал торгууль ногдуулж төлөхийг шаардана. Үүнээс гадна шийтгэл нь нийгмийн тустай ажил хийлгэх, олны өмнө гаргаж жигшээх хүртэл арга хэмжээ авч болох ажээ.

Хё-Су (нэрийг өөрчлөв) ярьснаар, хянагч цагдаа нарын баривчилсан “гэмт хэрэгтэн”-д оногдуулах шийтгэлийн нэг бол түүнийг нийгэмд нэр хүндтэй хүнтэй уулзуулах гэжээ. Энэ уулзалтын үеэр “гэмт хэрэгтэн”-ий дутагдлыг ярилцаж хэлэлцдэг байна. Жишээ нь, түүний багш нийгэмд нэр хүндтэй нэгэн бөгөөд ийм төрлийн уулзалтанд оролцдог. Багшийнх нь үзэж байснаар бол урт үс бүсгүйчүүдэд маш том асуудал гэнэ. Хэрвээ “гэмт хэрэгтэн” дахин хянагч цагдаад баригдвал нийгмийн нэр хүндтэй хүнтэй уулзах уулзалт тогтмол болж нэмэгддэг ажээ.

 

Бүсгүйчүүд шинэ трендийн тухай хэрхэн олж мэддэг вэ?

БНАСАУ-ын хилийн цаана моод хэрхэн өөрчлөгдөж байгааг тус улсын иргэд тэр болгон мэдэх боломжгүй. Гэхдээ “Эрх чөлөөний флаш” гэх тусгай хөтөлбөр бий. USB-д өмнөд солонгосын кино, гэрэл зураг, дуу зэргийг хуулбарлаж хаалттай улсын 900,000 гаруй оршин суугчдад түгээдэг байна. Заримдаа флашаа ундааны сав зэрэгт нуухаас өөр аргагүйд хүрдэг, ингэж байж л хаягласан эзэндээ очих боломжтой.

 

Гоо сайхан бол эрх чөлөөнд хүрэх зам

© ED JONES / AFP via Getty Images

Хилийн чандаас авчирсан гоо сайхны бүтээгдэхүүн өндөр үнэтэй ч (Өмнөд Солонгосоос авчирсан нэг тушь будагны үнэ 2 долоо хоногийн нормын будааны үнэтэй дүхүйц) эрэлт хэрэгцээ ихтэй байна.

Өдгөө Өмнөд Солонгост амьдарч байгаа Чу Янгийн (тэрээр гоёл чимэглэлийн дизайнераар ажиллаж байгаа нэгэн) ярьж байгаагаар бол, хойд солонгосын бүсгүйчүүдийн дунд хувьсал гарч байгаа гэжээ. Залуу хүмүүс өмнөдийн теле шоуг үзэж сонирхож байна, тэдний хэв маягийг дуурайх болжээ. Энэхүү өөрчлөлт нь гадны соёлыг зүгээр ч нэг өнгөц хуулбарлаж байгаа хэрэг биш гэж Чу Ян найдаж байгаагаа ч хэлж. Энэ бол залуу үе өөрчлөлтөд бэлэн байгааг илтгэж байгаа хэрэг юм.

13
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/06/18 at 10:50

    өмнөд со шиг хиймэл хуурамч улс болох гэж их зүтгээд юүхэв. төрийн хатуу байдал нь зөөлөрбөл зүгээр юм:

  2. Naranchimeg Munaa

    Naranchimeg Munaa

    2020/06/18 at 17:14

    Zov yum bish u

  3. Hahaha

    2020/06/18 at 17:55

    Erun bgagara bh zvgeershd darwaitlo budag awgai nariig torgodog ne ih dajgv yum be heregjvvlbel nvvree ugaasan matar awgaigasa zochihgv amar bhda

  4. Haahaaahaaa

    2020/06/18 at 17:57

    Nvvree budaad yahvde gajiguda iimerhv dvrem juramtai uls ch saihan yumaa darwaitlo zuzaan budsan awgai narig torgodog boljul saihanl yum bn chaawos ter zuzaan budgiin ideed vnsja hvne uruvdmuuriin te

  5. Tsagaan Tug Enkhbaatar

    Tsagaan Tug Enkhbaatar

    2020/06/18 at 21:29

    Сэтгэл мэдрэлийн өвчтөнгүүд амьдардаг газар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *