Яагаад бид зарим хүмүүст өөрийн эрхгүй сэтгэл татагддаг вэ? Энэ нь сэтгэл зүйн дараах 8 шалтгаантай холбоотой

1

Хүний гоо сайхан нүдээр илэрдэг гэж бид боддог. Харин олон удаагийн судалгааны үр дүнгээс харахад энэ нь ташаа ойлголт ажээ. Шулуухан хэлэхэд үнэн тэг дунд нь байгаа юм. Бусдад аятайхан харагдах нийтлэг стандарт гэж үнэхээр бий, гэхдээ үүнээс гадна бидний өөрсдийн хүсэл сонирхол маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Бид энэхүү сэдвээр арай дэлгэрэнгүй судалгаа хийж үзсэн бөгөөд чухам ямар хүнд өөрийн эрхгүй сэтгэл татагддагийг мэдсэн юм.

1. Хүүхэн хараа

Хүүхэн хараа сэтгэл хөдлөлийг дагаж өөрчлөгддөг, жишээ нь, аз жаргалтай байгаа үед хүүхэн хараа томордог байна. Зарим нэг судалгаанаас харахад, бид том хүүхэн хараатай хүмүүсийг илүү дур булаам гэж үздэг, яагаад гэвэл тэд биднийг сонирхож байна гэж ойлгодогтой холбоотой ажээ. Итали хүүхнүүд нэгэн хортой ургамлын тусламжтайгаар хүүхэн хараагаа зориуд томруулдаг үе байсан (олон жилийн тэртээ), тэд сүйт хархүүдээ сайхан харагдах зорилгоор ийн өөрсдийгөө хордуулдаг байв.

 

2. Бэлхүүсний харьцаа

Бэлхүүс болон гуяны харьцаа нь эмэгтэй хүний бие галбирын гоо сайхныг илэрхийлэх чухал үзүүлэлт байлаа. Бэлхүүс болон гуяны харьцаа хэдий хэр их (бэлхүүс нарийсаж ирэх) байна төдий чинээ эрчүүдэд илүү их таалагддаг болохыг хэд хэдэн удаагийн судалгаагаар тогтоожээ.

 

3. Нүүрний харьцаа

Нүүрний зөв харьцаатай хүн бусдад илүү их таалагддаг болохыг судалгаагаар баталжээ, яагаад гэвэл хүний нүд зөв харьцааг амархан хүлээж авдаг байна. Бас нэг шалтгаан нь гэвэл зөв харьцаатай нүүр царайг бид өөрийн эрхгүй сайн гентэй холбож үздэг ажээ.

 

4. Нийтлэг төрх

Судлаачдын үзэж байгаагаар бид илүү нийтлэг төрхтэй хүнд сэтгэл татагддаг. Энэ нь ч олон талын үндэслэлтэй. Энэ нь нэг бол биологийн шалтгаантай, эсвэл бидний тархи нийтлэг нүүр царайг илүү ойр дотно хүлээж авдагтай холбоотой.

 

 

5. Хоолны дэглэм

Эрчүүдийн хоолны дэглэм эмэгтэйчүүдийн сэтгэлийг татахад нөлөөлдөг болохыг нэгэн судалгаа харуулжээ. Жимс, ногоо идээд удаагүй байгаа эрчүүдийн үнэрийг талх, гоймон идсэн эрчүүдийнхтэй харьцуулахад хамаагүй зөөлөн байсан бөгөөд эмэгтэйчүүдэд илүү таалагдаж байв.

 

6. Дуу хоолой

Эмэгтэйчүүд намдуу, зөөлөн дуу хоолойтой эрчүүдэд дуртай байгааг судалгааны үр дүнгээс харж болно.

 

7. Үнэр

Эмэгтэй хүний үнэр эрчүүдийн сэтгэлийг татаж чадах эсэхэд үнэхээр нөлөөлдөг байна. Гэхдээ тодорхой үнэрийн хувьд л хамаатай. Энэ нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн даавартай холбоотой. Эмэгтэй хүн овуляцийн үед (эм бэлгийн эс ялгарч гарах үе) илүү дур булаам байдаг болохыг судалгаагаар баталсан. Энэ үед эмэгтэй хүний даавар ихээр ялгардаг ажээ.

 

8. Амт

Үнсэлцэж байхдаа бид их хэмжээний бактер солилцдог, судалгаанаас харахад энэ нь бас л нөлөөтэй гэнэ. Тухайн хүнд бид хэр таалагдаж байгааг ойлгоход нэмэртэй ажээ. Хүний амт бидэнд нэг бол таалагдана, нэг бол таалагдахгүй.

Хүнтэй танилцахдаа та юуг нь хамгаас түрүүнд анзаарч хардаг вэ?

10
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/19 at 16:27

    Хариулт.таны танилцах бүсгүй чинь хэлж өгөх байх

  2. Ochiroo Davaa

    Ochiroo Davaa

    2020/06/20 at 02:13

    Яг шүү бүр… зарим эмэгтэй хүмүүсийн яг юу нь таалагдаад байгааг заримдаа өөрөө ч ойлгохгүй үе байдаг хаха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *