The North Face – Брэндийн түүх

0

The North Face - Брэндийн түүх 5

[pullquote align=”left” background=”on”]Бидний шинэ санаачлага таныг амжилтын шинэ оргилд хөтөлнө[/pullquote]

Энэ брэндийн түүх 1965 оноос эхтэй юм, нэг гэр бүлийн хоёр (эхнэр Сьюзи, нөхөр Дуглас Томкинс) “The NORTH Face” нэртэй зөөврийн жижиг дэлгүүрийг Сан Францискод нээжээ. Томкинсын гэр бүл энэ нэрийг Эйгер уулын нэрийг хүндэтгэн өгсөн бөгөөд уулын спортын хэрэгсэл зардаг байв. Эйгер уул нь уулчдын хувьд авирахад дэлхийн хүнд ууланд ордог бөгөөд ширүүнд тооцогддог байна.

Дэлгүүрийн үндсэн чиглэл – туслах хэрэгсэл (үүргэвч, хамгаалалтын эд зүйлс … ), уулын спортын хувцас, уулаар зугаалах сонирхолтой хүмүүст зориулсан жижиг сажиг аяллын зүйлс багтана. Тэр үед уулын спортын төрөл ид хөгжиж эхэлж байсан бөгөөд Хойд Америкт ийм төрлийн дэлгүүр хуруу дарам цөөн байв. Дуглас, Сьюзи хоёр үйлчлүүлэгчдээр дутсангүй, гэр бүлийн бизнес нь өдрөөс өдөрт цэцэглэсээр байжээ.

The North Face - Брэндийн түүх 6

Томкинсын гэр бүлийг брэндээ найз Кеннет Клопод худалдахад юу нөлөөлсөн нь одоо болтол нууц хэвээр байгаа юм. Брэндийг худалдах хэлэлцээр 1968 онд хийгдсэн бөгөөд Кеннет брэндийг худалдан авах ажлыг маш эртнээс бэлдэж бэлтгэлтэй байсан гэж үздэг юм. Тэрнээс биш хэлэлцээр хийгдмэгц л Беркли спортын хэрэгсэл үйлдвэрлэх үйлдвэр нээж, брэндийн шинэ логог гаргаж ирнэ гэж байхгүй л болов уу.

Ингэж компанийн удирдлага солигдож чанарын дээдийг эрхэмлэсэн дэлхийн брэнд мэндэлсэн байна. Уг брэндэд зөвхөн спортынхон, уулчид итгээд зогсохгүй цэргийнхэн, аврах ангийнхан ч амь насаа даатгадаг болжээ.

The North Face - Брэндийн түүх 7

Үйлдвэр шинээр нээгдсэнээс хойш хөнгөн, цахилгаантай, нейлонон (тэр үед дөнгөж шинээр гарч ирсэн материал) үүргэвч үйлдвэрлэж эхэлсэн юм. Бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд элдэв төрлийн судалгаа шинжилгээний ажлыг ивээн тэтгэж аяллын явцад бараа бүтээгдэхүүнээ туршиж үздэг болов. Энэ ажлын хүрээнд инженер, зохион бүтээгч Бакминстер Фуллертэй хамтран ажиллаж шинэ технологийн майхан зохион бүтээжээ, энэ майхан нь цаг уурчдыг цаг агаарын хүнд нөхцөлд зохих хэмжилтээ хийхэд ямар ч талаараа тохирдог байна. Дараагийн алхам нь “VE-2-4” болон “VE-2-5” загварын майхан бүтээв: цаг агаарын ямар ч нөхцлийг даван туулах чадвартай аялагчдад зориулсан майхан.

The North Face - Брэндийн түүх 10

The North Face - Брэндийн түүх 2

70-аад оны дунд үеэс эхлэн Gore-tex гэх шинэ технологи мэндэлж, одоо ч тэргүүлсэн хэвээр яваа. “Амьсгалдаг” гэх тодотголтой энэ технологи мөн ус үл нэвтрэх материалыг ашигласан нь спортын ямар ч төрөлд гутал, хувцас хийх боломжийг олгосон юм.

The North Face хүрэм 80-аад оны эхээр үйлдвэрлэгдэж эхэлсэн. Энэ үед компани цанын, уулын спортын мэргэжлийн болон сонирхогчдын  хувцсыг сайжруулах ажил дээр идэвхтэй ажиллаж байсан. Гутал, өмд, хүрэм зэрэг нь хэрэглэгчдийн сэтгэлд хүрч байв. Загвар болгон нь дэлхийн алдартай оргил, байгалийн үзэсгэлэнт газрын нэрээр нэрлэгддэг нь ч учиртай ажээ.

The North Face - Брэндийн түүх 12

Тэдний хичээнгүй хөдөлмөрийн ачаар “sagarmartha” болон “LHOTSE”, “nuptse” болон “khumbu” мэндэлсэн юм. 90-ээд оны сүүлээр флис гэх шинэ материалтай хүрэм гаргаж эхэлжээ.

The North Face - Брэндийн түүх 4

Нийгмийн амьдралын өөрчлөлтийг байнга ажиглаж, судалж явдаг учраас бусад адил төстэй брэндүүдээс байнга тэргүүлж явдаг. Жишээ нь, гудамжны скейтбордыг хүмүүс сонирхож эхлэх тэр үед компани энэ төрлийн спортод зориулсан хувцас, хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдөр ч энэ л брэндийн хувцас, хүрэм бусад брэндүүдээсээ илүү найдвартайд тооцогдож борлуулалт өндөртэй байдаг байна.

Судалгаа шинжилгээний ажлыг ивээн тэтгэсний үр дүнд Nuptse сөдөн хүрэм хийсэн гэж үзэх бөгөөд энэ загвар нь хөнгөн, маш дулаахан.

The North Face - Брэндийн түүх 16

1996 он компанийн хувьд хувьслын үе байсан гэж хэлж болно. Тус брэндийн бүтээсэн хурдан хатдаг хиймэл даавуун материалыг жинхэнэ материалтай хольж Tekware цувралыг гаргаж чаджээ.

The North Face - Брэндийн түүх 17

2011 онд салхи үл нэвтрүүлэх маш нимгэн хүрэм хийсэн юм, 70 грамм ч хүрэхгүй жинтэй. Энэ жил тусгай давхарга бүхий бээлий гаргасан нь мэдрэгч дэлгэцтэй элдэв хэрэгслийг ямар ч төвөггүй ажиллуулж болно.

The North Face - Брэндийн түүх 18

2012 онд судалгаа шинжилгээний багийнханы тусламжтайгаар шинэ технологиор хийсэн Back to Berkeley үдээс үйлдвэрээс гарав.

Нүд булаам дизайн, бат бөх, найдвартай, өндөр чанар нь The North Face брэндийн нүүр царай.

The North Face - Брэндийн түүх 19

Энэ компани зөвхөн үйлдвэрлэл, худалдаа эрхлээд зогсохгүй мөн сайн санааны үйлсэд зүтгэгч, спортын элдэв арга хэмжээний ивээн тэтгэгч, байгаль орчныг хамгаалах Explore Fund сангийн үндэслэгч, судалгаа шинжилгээний ажил, ууланд авиралтын ажиллагааг ивээн тэтгэдэг – тэдний хийдэг ажлын зах зухаас дурдахад л ийм байгаа юм. Тэд аливаа судалгаа шинжилгээний ажлыг ивээн тэтгэхээ ил тод зарладаг, яагаад гэвэл энэ болгон нь шинэ төрлийн хувцас, гутал, аяллын туслах бараа бүтээгдэхүүн гаргахад шинэ санаа өгдөг гэж үздэг. Өнөөдрийн хувьд The North Face-тэй өрсөлдөх хэмжээний компани байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ.

The North Face - Брэндийн түүх 24

3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *