
Хөгжим бол бидний сэтгэл санааг өргөж, баясган цэнгүүлж байдаг зүйл. Хөгжим сонсох нь өвчнийг намдааж, бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг судалгаа баталсан. Японы техникийн шинэ шийдэл, тоног төхөөрөмжийн төслийн байгууллага болох Neurowear гайхалтай ухаалаг төхөөрөмжийг бүтээх ажилдаа шаргуу ороод байгаа аж. Мико /Mico/ хэмээн нэрлэгдсэн энэхүү ухаалаг чихэвч нь таны бодлыг уншсанаар тухайн үеийн таны зан байдалд тохирсон дуу хөгжмийг явуулдаг гэдгээрээ гайхалтай. Танд дууныхаа жагсаалтыг харан тэндээс сонголт хийх ямар ч шаардлага байхгүй. Зүгээр л чихэвчээ зүүхэд л болно. Мико чихэвчний таны духан дээр байрлах мэдрэгч нь таны бодлыг мэдэрснээр зан байдалд тань тохирсон, сэтгэл санааг тань өргөх дууг эгшиглүүлэх юм. Гайхалтай гэхээс өөр үгийг үл хэлүүлэх Мико чихэвчийг худалдаанд гарах хугацааг хүлээх л үлдээд байна.












