Агаарт замхрах мэт ор сураггүй алга болсон хүмүүс

0

Агаарт замхрах мэт ор сураггүй алга болсон хүмүүсЖил бүр Дэлхий даяар хэдэн мянган хүн алга болж байдаг. Гэвч тэдний олонхынх нь сураг гардаг. Харин цөөн хэд нь яг л агаарт замхарсан мэт ямар ч ор сураг, үлдэгдэл баримтгүйгээр алга болдог. Үүнд мэргэжилтнүүд ч хариу өгч чаддаггүй. Тэд учир битүүлгээр ор сураггүй алга болсон бөгөөд өнөө хэр нь тэдний юуны учир ийнхүү сураггүй алга болсон нууц тайлагдаагүй л байгаа юм. Нийтлэлийн маань дэлгэрэнгүйгээс хаанахын хэн гэгч хүн хэзээ алга болсон талаар уншиж мэдэх боломжтой.

Маура Мюррей
2004.2.9. Массачусетсын их сургуулийн 21 настай оюутан Маура Мюррей зарим багш нар болон хамтран суралцагчиддаа ойрын хамаатан нь нас барсан учир хотоос нүүхээс өөр аргагүйд хүрсэн тухай цахилгаан шуудан илгээсэн байна. Мөн шөнө Мюррейгийн машин АНУ-ын Нью Хемпшир мужийн Вудсвилле хотод мод мөргөж осолд оржээ. Гэтэл хачирхалтай давхцалаар хоёр хоногийн өмнө Мюррей мөнхүү газарт өөр нэгэн авто осолд орсон бөгөөд дэргэдүүр нь өнгөрч явсан автобусны жолооч туслахыг хүсэхэд бүсгүй татгалзсан байна. Автобусны жолооч утсаар тусламж дуудахад ослын газарт 10 минутын дараа ирсэн цагдаа нар бүсгүй сураггүй алга болсныг олж мэдсэн байна. Цагдаа нар ямар нэгэн ноцтой шинж тэмдэг олоогүй учир Мюррейг сайн дураараа гэртээ харьжээ гэж дүгнэжээ. Дараагийн өдөр нь Оклахома дахь Мюррейгийн хамаатан саднууд түүний аяархан мэгших дуутай дуут мессежийг хүлээн авсан гэнэ. Энэ явдлаас хойш 9 жил өнгөрөөд байгаа ч Мюррей хаачсан болон амьд эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Брайан Шаффер
 
Охайогийн их сургуулийн 27 настай физикч оюутан Брайан Шаффер 2006 оны 4-р сарын 1-ний орой Ugly Tuna Saloona нэртэй баар руу жаахан уухаар явжээ. Гэвч шөнийн 2 цагийн орчимд тэр сураггүй алга болсон байна. Гэрчүүдийн өгүүлснээр нилээд согтсон тэрээр найз бүсгүйтэйгээ утсаар яриад дараа нь хоёр залуу бүсгүйтэй хамт байгаа нь харагдсан гэнэ. Түүнийг бааранд байсныг гэрчлэх хүмүүс байгаа ч хэзээ баарнаас гарч явсан нь тодорхойгүй үлдсэнээр барахгүй баарны камерт үлдсэн бичлэгт Шаффер баар руу орж ирж байгаа нь бичигдсэн боловч гарч байгаа бичлэг огт байхгүй болсон байв. Брайан гурван долоо хоногийн өмнө ээж рүүгээ ярихдаа найз бүсгүйтэйгээ хамт амралтанд явах гэж байгаа тухайгаа хэлсэн учир түүний гэр бүлийнхэн болон найзууд нь түүнийг амралтанд явсан гэж бодож байжээ.
Жейсон Йолковски
 
2001 оны 7-р сарын 13-ны өглөө 19 настай Жейсон Йолковски ажилдаа явахаар Небраска мужийн Омаха хотын жижигхэн суурин дахь гэрээсээ гарчээ. Гэвч тэрээр эргэж ирээгүй бөгөөд нэгэн найз нь түүнийг сургууль руу хамт явахыг хүссэн ч тэр ирээгүй байна. Сургуулийн хянах камерт үлдсэн дүрснээс Жейсон сургууль дээр ирээгүй болох нь батлагдсан ч Жейсон хаачсан болох нь мөн амьд эсэх нь ч одоо хүртэл мэдэгдэхгүй байгаа юм. 2003 онд Жейсоны эцэг эх Жим, Келли нар ‘Жейсон төсөл’ нэртэй сураггүй алга бологсдыг эрж олох зорилготой ашгийн бус байгууллагыг байгуулсан юм.
Николь Морин
 
1985 оны 7-р сарын 30-нд Канадын Торонто хотын нэгэн пентхауст 8 настай Николь Морин хэмээх охин ээжийнхээ хамт амьдардаг байв. Мөнхүү өглөө Морин найз охиныхоо хамт байшингийнхаа нэг хэсэгт байдаг усан санд сэлэхээр явсан байна. 10 цаг хагаст Николь ээждээ баяртай гэж хэлснээс хойш 15 минутын дараа найз охин нь тэдний хаалгыг тогшин Николийг алга болсон тухай хэлжээ. Ингэснээр Торонтогийн түүхэн дэх хамгийн том цагдаагийн эрэн сурвалжлагуудын нэг болсон ч охиныг олж чадаагүйгээр барахгүй түүнтэй холбоотой ямар нэгэн баримтыг ч олж чадаагүй юм.
Брэндон Свансон
 
2008 оны 5-р сарын 14-нд 19 настай Брэндон Свансон Миннесотагийн Маршал дахь төрсөн гэр рүүгээ машинаар явж байв. Хөдөөгийн замд түүний машин шуудуу руу нисэж, залуу эцэг эх рүүгээ осол болсон тухай мэдэгдэн ирж авахыг хүссэн бөгөөд тэднийг ирэхэд нь хүү нь алга болсон байжээ. Аав нь түүн рүү залгахад Свансон Линда хотын ойролцоо явж байгаагаа хэлээд дараа нь хараал хэлж тэгээд холбоо тасарсан байна. Аав нь холбоо барих гэж хэд хэдэн удаа оролдсон ч болоогүй ба хожим нь цагдаа нар Свансоны эвдэрсэн машиныг олсон ч гар утас болон Свансон нарыг олоогүй юм.
Луи Ле Принс
 
Анхны хөдөлгөөнт зургийг авсан зохион бүтээгч Луи Ле Принс 1890 оны 9-р сард шинэ камерынхаа патентыг авахаар Нэгдсэн Вант улс руу буцахаар бэлтгэж байсан ба энэхүү аялалынхаа өмнө тэрээр гэртээ эргэн ирж, гэр бүл, найз нөхдийнхөөрөө зочлохоор шийдсэн. 9-р сарын 13-ны өдөр тэр ахынх руугаа явсан бөгөөд 16-ны өдөр эргэж ирэх ёстой байсан нь найзууд нь түүнийг галт тэргэнд байхгүй байгааг олж мэдсэнээр түүнийг сураггүй алга болсныг мэджээ. Түүний ачаа тээш болон цогцос олдоогүй ба түүнийг галт тэрэгний буудал дээр байхыг ахаас нь өөр хэн ч хараагүй аж.
Майкл Негрете
 
1999 оны 12-р сарын 10-ны өглөөний 4 цагт Лос Анжелес дахь Калифорний их сургуулийн шинэхэн оюутан 18 настай залуу эр шөнөжин найзуудтайгаа видео тоглоом тоглосон компьютерээ унтраажээ. 9 цагт түүнийг түрийвч болон түлхүүрээ орхиод өрөөнөөсөө гарч явсан хэмээн өрөөнийх нь хамтрагч хэлсэн ч түүнээс хойш Майкл сураггүй алга болжээ. Хамгийн сонирхолтой нь Майкл хөл нүцгэн гарсан ба гутал нь байрандаа үлдсэн байна. Нохойтой цагдаа нар хаа сайгүй хайсан ч нүцгэн хөлний мөр олоогүй аж. Харин эрэн сурвалжлагын үеэр нутгийн оршин суугчид үйл явдал болсон газрын ойролцоо 4:35 цагийн орчимд үл таних замын хүнийг харсан гэх боловч тэр нь хэн байсан нь танигдаагүй юм.
Барбара Болик
 
Америкийн Корваллис хотын оршин суугч 55 настай энэ эмэгтэй 2007 оны 7-р сарын 18-нд найз Жим Рамакерын хамт явганаар аялж байгаад байгалийн сайхныг харахаар үлдсэн байна. Жим түүнээс 6-9 метрийн алсад явж байхдаа түр зогсосхийн орчин тойрныг харсан ба Барбараг харснаасаа хойш минут хүрэхгүй хугацаанд дахин түүнийг хартал тэр байхгүй болсон байв. Барбарагийн алга болсон явдалд Жимийг сэжиглэж байсан ч энэ үндэсгүй болох нь тогтоогдсон хэдий ч Барбарагийн алга болсон шалтгаан өнөө хэр нь тодроогүй юм.
Майкл Гирон
 
2008 оны 8-р сарын 23-нд Майкл Гирон Теннессигийн Хаппи Уолли дахь ферм рүүгээ зүлэг хадахаар явжээ. Түүний зүлэг хадагч машин талбай дээр байхыг өглөө хөршүүд нь харсан бөгөөд дараагийн өдөр нь ч ганц ч толгой өвс хадаагүй түүний чиргүүлтэй машин байрандаа байсаар байхыг харсан байна. Бүтэн өдөр болсны дараа ч машин нь байрандаа байсаар байсан нь хөршүүдийнх нь анхаарлыг татаж, тэд машин дээр нь очиж үзэхэд машинд нь түлхүүр, хэтэвч, гар утас нь байсан ч 51 настай тэтгэврийн эрхэм тэнд байсангүй. Гурав хоногийн дараа цагдаа нар фермээс хагас км-ийн зайд түүний дөрвөн дугуйт мотоциклыг олсон ч Гироноос үлдсэн ямар нэгэн ул мөрийг олоогүй аж.
 
Эприл Фабб
 
Британий түүхэн дэх хамгийн хачирхалтай сураггүй алга болсон явдлуудын нэг нь 1969 оны 4-р сарын 8-нд болсон ба Мэттон хэмээх жижигхэн суурингийн сургуулийн сурагч 13 настай охин ойролцоох Раутон тосгон дахь эгчийнх рүүгээ явжээ. 14:06 цагийн орчимд хөдөөгийн замд ачааны тэрэгний жолоочийн харсан дугуй унасан охиныг Эприлийг байсан байж магадгүй гэж үздэг бөгөөд ачааны тэрэгний жолоочийн тэр охиныг харснаас хэдхэн зуун ярдын зайд талбайн дундаас 14:12 цагийн орчимд охины унадаг дугуйг олсон ч охин алга байсан байна. Мөрдөгчид энэ явдлыг хүн хулгайлах гэмт хэрэгтэй холбож үздэг ч 6-хан минутын хугацаанд ямар ч чимээ аниргүйгээр мөн ямар ч ул мөргүйгээр хүн хулгайлах гэдэг боломжгүй зүйл мэт санагддаг байна.
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *