Амьд сам хорхойгоор шүдээ цэвэрлэдэг шумбагч хүү

0

Амьд сам хорхойгоор шүдээ цэвэрлэдэг шумбагч хүү13 настай Рассел Ламан /Russell Laman/ хүү Индонезийн Бали арлын орчимд эцэг Тим Ламан /Tim Laman/-ы хамт шумбаж явах зуураа дараах гайхмаар зурагнуудыг авахуулжээ. Анх харахад хүү амьд сам хорхойг залгих гэж байгаа юм шиг харагдах боловч үнэн хэрэгтээ сам хорхойнууд хүүгийн шүдийг цэвэрлэж байгаа юм. Урьд нь загаснууд амаа ангайхад сам хорхойнууд шүдийг нь цэвэрлэж байгааг ажигласан Рассел үүнийг өөрийн биеэр туршихаар шийдсэн нь энэ аж. Сам хорхойнуудын дэргэд очиж амаа нээсэн Расселын шүдний завсар байсан хоол хүнсний үлдэгдэл болон хор хөнөөлтэй микро организмуудыг сам хорхойнууд маш сайн цэвэрлэж өгчээ. Массачусетс мужийн Лексингтон хотын оршин суугч Рассел хэлэхдээ “Тэд миний амны орчмоор хүрч, гижиг хүргэж байсан ч энэ нь тийм муухай байгаагүй. Надад яг л бяцхан шүдний эмч нар шүдийг маань цэвэрлэж байгаа юм шиг санагдсан.” гэсэн байна. Эдгээр сам хорхойнууд нь усан доор хамт амьдардаг бусад загас болон амьтдын амны хөндийг цэвэрлэж амьдардаг бөгөөд далайн ёроолын хаднаас ургасан далайн хөвөнгийн орчимд байрлан далайн амьтдыг ирж шүдээ цэвэрлүүлэхийг нь хүлээдэг. Хүүгийн аав Тимийн хувьд хүүгээрээ ихэд бахархаж байгаа нь “23 метрийн гүнд сам хорхойнуудад зориулан амаа ангайна гэдэг их тайван шумбагчдын хийх зүйл. Би хүүдээ дор хаяж 30 секунд л амаа ангайхад болно гэж хэлсэн. Харин хүү маань 40 орчим секундын хугацаанд амьсгалаа түгжин тайван байж чадсан.” гэсэн үгсээс нь харагдаж байгаа юм.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *