31 настай нэгэн Америк бүсгүй хамгийн том амтай хүнээр тодорч Гиннессийн амжилтыг шинэчлэн тогтоожээ

0
  • Коннектикут мужид оршин суудаг 31 настай Саманта Рамсделл амаа 9.5 см ангайлгаж чаддаг ажээ.
  • Тэрээр ийнхүү амаа хамгийн том ангайлгаж чадсан эмэгтэй хэмээн нэрлэгдэж, Гиннессийн амжилтыг эвджээ.
  • Нэгэн цагт түүний бусдаас нуухыг хичээдэг байсан хэтэрхий том хэмжээтэй ам нь өдгөө түүнийг алдар нэрд хүргэжээ.

Тик Ток сүлжээнд 1.7 сая дагагчтай, 31 настай нэгэн бүсгүй амаа хамгийн том ангайлгасан эмэгтэй хэмээн нэрлэгдэж, Гиннессийн амжилт эвджээ. Тэрээр АНУ-ын Коннектикут мужид оршин суудаг бөгөөд амаа маш том ангайлгаж чаддаг гэдгээрээ алдартай.

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдааны төлөөлөгч хийдэг тэрбээр ийнхүү саяхан тэрбээр албан ёсоор Гиннессийн амжилтыг эвдэж, амаа хамгийн том ангайдаг эмэгтэй нэрийг хүртжээ.

Тэрээр хэтэрхий том амтай гэдгээсээ санаа зовдог байсан бол одоо тэрээр үүнээсээ санаа зовох бус өөрийнх биеийн хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг гэж боддог бол гэдгээ хуваалцжээ.

Тэрээр өөрийнх нь бусдаас ялгарах гол онцлог бол түүний ам гэж үздэг ажээ.

Тэрбээр өөрийн маш том ангайж чаддаг амаараа бусдын анхаарлыг цахим орчинд ихээр татдаг байв.

Иймээс ч түүнд Тик Ток сүлжээгээр олон төрлийн хоол идэж үзүүлээч гэсэн хүсэлт олноор ирдэг байжээ.

Тэр ч хүмүүст бүтэн хайрсан боорцгийг бүхлээр нь амандаа хийж идэж байгаагаа харуулж байв.

Тэрээр хэрэв биеийн аль нэг хэсэг нь бусдаас өвөрмөц том хэн нэгэнд зөвлөгөө өгөх боломж тохиосон бол Гиннессийн амжилт бүртгэх багийнхантай холбогдоорой гэж зөвлөх байлаа. Тэр бүх зүйл тань бусдад тэр бүр заяагаад байдаггүй онцгой тал гэж хүлээж аваасай гэж хүсч байна хэмээжээ.

Саманта анх өөрийн дуулж буй бичлэгээ цахим сүлжээнд байршуулдаг байсан ч олны анхаарлыг төдийлөн татаж чадаагүй бөгөөд түүний онцгой том ам нь түүнийг олны танил болоход ингэж ихээр нөлөө үзүүлнэ гэж бодож ч байгаагүй гэжээ. 2019 онд тэрээр ердөө 300 дагагчтай байсан бол өдгөө Тик Ток сүлжээнд 1.7 сая дагагчтай болж чаджээ.

Гиннессийн амжилтын эзэн Саманта.

Өдгөө тэрээр амаа хамгийн том ангайж чаддаг эмэгтэй гэдгээрээ алдартай.


Аймшигтай том мэт санагддаг байсан ам нь түүнд Гиннессийн амжилт эзэмших боломж олгосонд тэрээр туйлын баяртай байгаа аж.2

Түүний ам 9.5 см том ангайдаг байна.

31 настай Саманта бүсгүй өөрийн авъяасаа үзүүлж буй нь дээрх зурагт харагдаж байна.

Түүний пончик идэж буй бичлэг Тик Ток сүлжээнд олны анхаарлыг ихээр татаад буй юм.

Тэрээр Тик Ток сүлжээнд өөрийн хаягийг 2019 оны намар нээсэн ч 2020 оны 4 сар хүртэл төдийлөн идэвхтэй хэрэглэдэггүй байжээ.

Мөн тэрээр биеийн аль нэг хэсэг нь бусдаас өөр, хэтэрхий том хүмүүст зөвлөгөө өгөхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

 

Тэрээр тэдэнд Гиннессийн амжилт эвдэх боломж та бүхэнд байгааг хэлмээр байна хэмээжээ.

Тэрээр 2020 оны 11-р сард өгч байсан нэгэн ярилцлагадаа “Би дуулаачийн дамжаанд явж байгаа. Түүнчлэн комеди маань ч сайн болж байгаа гэж бодож байна. Бичлэгүүдээ цахим сүлжээгээр ч цацаж эхэлсэн. 2019 оны намар Тик Ток хуудас нээсэн ч цар тахлын улмаас хөл хөдөлгөөн зогсох хүртэл төдийлөн их ашигладаггүй байлаа. Тэгээд л хөл xорионы үеэр хийсэн хөгжилтэй бичлэгүүд, элэглэж хийсэн дуунууд маань алдаршиж эхэлсэн” хэмээн ярьж байжээ.

Өдгөө 1.7 сая дагагчтай болсон тэрээр хүүхэд насныхаа зургийг олон нийттэй мөн хуваалцжээ.

Саманта бүсгүй ийнхүү өөрийн биеийн өвөрмөц онцлогын ачаар олны танил болж чаджээ.

2020 оны намар өгсөн ярилцлагадаа тэрээр сүүлийн 2 жилийн туршид 20 кг хассан нь өөртөө итгэх итгэлийг олж авахад тусалсан хэмээж байв.

Түүний хийж байсан хамгийн алдартай бичлэгүүдийн нэг нь нэгэн үзэгчийн өөрийнхөө амнаас айдаг уу гэсэн асуултад хариулт өгсөн бичлэг аж.

Түүний аманд бүтэн алим ч чөлөөтэй багтдаг.

Түүний бас нэгэн олны анхаарлын төвд орсон бичлэг бол амандаа 10 ширхэг зефир багтаасан бичлэг байжээ.

Өөрийнхөө амнаас айдаг уу гэсэн үзэгчийн асуултад тэрээр, “Би бага зэрэг санаа зовж явдаг байсан. Гэхдээ нэгэнт л миний биеийн нэг хэсэг учраас би огтхон ч санаа зовохоо больсон” хэмээн хөгжилтэй бичлэг хийсэн нь түүнд нэг сарын дотор 100,000 дагагч нэмж байжээ.

Саманта анх цахим сүлжээндээ өөрийн дуулж байгаа бичлэгийг нийтэлдэг байжээ.

2019 онд тэрээр ердөө 300 дагагчтай байсан бол өдгөө тэрээр Тик Ток сүлжээнд 1.7 сая дагагчтай болоод буй юм.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *