Premier League Manchester City vs. Queens Park Rangers 13.05.2012

0

Premier League Manchester City vs. Queens Park Rangers 13.05.2012


Английн хөл бөмбөгийн багуудын дунд зохион байгуулагддаг Premier League-ийн 2011-12 оны аварга шалгаруулах тэмцээний ялагчийг тодруулахад гол нөлөөг үзүүлэх хоёр тоглолт энэ сарын 13-ны өдөр нэгэн зэрэг болсон нь Sunderland болон Manchester United, Manchester City болон Queens Park Rangers багуудын хооронд өрнөсөн билээ. Бид Sunderland болон Manchester United багуудын хооронд болсон тоглолтын бичлэгийг та бүхэнд хүргэсэн. Харин энэ удаад Manchester City болон Queens Park Rangers багуудын хооронд өрнөсөн тоглолтын бичлэгийг татаж авахаар хүргэж байна.Английн аваргын шалгаруулах энэхүү тэмцээн Manchester City-д 44 жил хүлээсэн аваргын цомыг нь авчирсан юм. Энэ тоглолтын өмнө Манчестер хотын хоёр баг Manchester United, Manchester City нар аль аль нь 86 оноотой Английн Premier League-ийг тэргүүлж байсан ба Manchester City гоолын зөрүүгээр тэргүүнд бичигдэж байсан билээ. Энэ тоглолтонд хожил байгуулвал аваргын цомын эзэн болох гайхалтай мөч Manchester City-г хүлээж байсан бол Queens Park Rangers-ын хувьд энэ тоглолт доод лиг рүү унахгүйн төлөөх тэмцэл байсан юм. Өөрийн Etihad цэнгэлдэх хүрээлэнд эхлүүлсэн энэхүү тоглолтын эхнээс л City санаачлагыг гартаа аван довтолж эхэлсэн бөгөөд тоглолтын 39 дэх минутанд Pablo Zabaleta нэг гоол хийж, онооны харьцааг 1:0 болгосон. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Djibril Cissé Manchester City-гийн хаалганд бөмбөг оруулж, оноог тэнцүүлсэн нь Manchester City-гийн байдлыг хүндрүүлсэн хэрэг болсон. Тоглолтын 55 дахь минутанд Joey Barton улаан хуудсаар торгуулснаар City-д давуу тал гарч ирсэн. Гэтэл тоглолтын 66 дахь минутанд Rangers-ийнхэн онооны харьцааг 2:1 болгож орхисон нь City-г найдваргүй байдалд орлоо гэсэн бодлыг бараг бүх хүнд төрүүлсэн юм. Тоглолтын үндсэн цаг дууссан ч шүүгч 5 минут нэмсэн нь Edin Džeko, Sergio Agüero нарын алтаар үнэлэгдэх аваргын гоолыг оруулах боломжийг Manchester City-д олгосон билээ. Ийнхүү Manchester City клуб 1968 оноос хойш анх удаагаа Английн Premier League-т түрүүлж, гурав дахь аваргын цомоо гардан авсан юм.

Татаж авах

Монгол сервер

[ File.mn ] [1.39 GB]

http://share.xopom.com/o5w0399ihejr/Premier_League_Manchester_City_vs_Queens_Park_Rangers_13.05.2012.part1.rar.html
http://share.xopom.com/rbnqaybwxmkv/Premier_League_Manchester_City_vs_Queens_Park_Rangers_13.05.2012.part2.rar.html
http://share.xopom.com/yk8fvatxddo1/Premier_League_Manchester_City_vs_Queens_Park_Rangers_13.05.2012.part3.rar.html

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/05/16 at 09:50

    tnks

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/05/16 at 14:25

    vnen aimar tglolt blson shvv

  3. Sk_knife

    2012/05/19 at 14:36

    10uula bj manchester city g yalhaa shahdag shuu harin ter jujigledeg aimr muuhai

  4. Зочин

    2012/06/01 at 00:22

    man city-n suga garuud chin surhii tsarailchaad qpr-r aluulsan shdee suga suga suga ene baidlaaraa bol hol yavahgui ee, ter mancini ni bur booj uheh gj bsanshd 5 minut sungaagui bol yuun avarga manatai city-nhan oorsondoo bish shuugchid bayarlah yostoi daraa jil man u esvel chelsea turuuleh bha :-?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *