Шинэ жилийн баярын ширээгээ чимэглэх 11 төрлийн гацуурны жор

0

Шинэ жилийн ширээгээ хэрхэн чимэглэх асуудал манай гэр бүлийн хувьд маш чухал. Баярыг үнэхээр сайхан угтахыг хүсэж байгаа бол ширээн дээрх хоол амттай төдийгүй сайхан харагдах ёстой. Шинэ жил болохоос сарын өмнөөс би ширээгээ хэрхэн чимэглэх талаар бодож эхэлдэг.

Ямар шалтгаанаар баярын ширээ засах гэж байгаа нь хамаагүй, ширээний гол чимэглэл гоёмсог хэрчиж тавагласан ногоо, бяслаг, хиам зонхилно. Хэрвээ та бэлдэхэд хэцүү хоолны жор хайхыг хүсэхгүй байгаа бол зочдоо “гацуурхан”-аар дайлахыг санал болгож байна. Энэ жилийн миний ширээний засалтыг ирсэн зочид магтана гэдэгт хувьдаа итгэлтэй байгаа шүү.

Зүссэн хоол хүнсийг хэлбэржүүлэх

Гацуурыг юугаар ч хийж болно – бяслаг, хиам, жимс, ногоо, тэр ч бүү хэл жигнэмэгээр хүртэл. Карказ нь бүдүүн утас, картон эсвэл лууван байна, шүдний модонд шургуулна.

Та бүхэндээ шинэ жилийн гацуурыг санагдуулам хувилбаруудыг бэлдлээ. Гоёмсог гацуур хийхэд энгийн мөртлөө ирсэн зочдыг алмайруулж орхино.

 

1. Өргөст хэмхээр хийсэн гацуур

Өргөст хэмхээ хэрчээд нарийн модонд зооно. Гацуурыг улаан амтат чинжүү, улаан лооль, бяслагаар чимэглэх боломжтой.

 

2. Хавтан дээрх гацуур

Шинэ жилийн гацуур модыг заавал шилэн таваг эсвэл поднос дээр хийх хэрэггүй, хавтгай модон дээр ч хийж болно.

Би лав өөрөө энэ хувилбарыг сонгосон.

 

3. Бяслаган гацуур

Бяслагаа нимгэн хэрчээд өргөст хэмхийн гацуурын адил хийнэ.

 

4. Гацуур хэлбэртэй ногооны салат

Гоёмсог бас амттай харагдаж байгаа биз?

 

5. Амттай гацуур

Баярын ширээний сайхан хувилбар.

 

6. Ногоо зүсэх хувилбар

Зүсэж бэлдсэн ногоо болон жимсийг таваглах хэд хэдэн хувилбар байна. Таны шинэ жилийн ширээг чимэглэх нь мэдээж.

 

7. Жимстэй шинэ жилийн гацуур

Жимс, жимсгэнээр гацуур хийхэд маш өнгөлөг болно. Сууринд алим, лууван бэлдэнэ, жимсээ нарийн модонд хатгана.

Алимандаа урт мод хийж луувангаа шургуулна. Луувандаа харин шүдний моднууд хийнэ. Ингээд л шүдний модондоо жимс, жимсгэнээ хатгаж эхэлнэ.

 

8. Гүзээлзгэний гацуур

Цаасан картоныг шоколадаар бүрээд шоколаданд дүрсэн гүзээлзгэнээ наана (цавууг шоколадаар орлуулж байгаа хэрэг).

 

9. Сүшинд дурлагсдад

Уламжлалт шинэ жилийн хоолноос гадна сүши бэлдэхээр шийдсэн бол – энэ аргыг анхааралдаа аваарай.

Дээрээс нь лууван, хүрэн манжингаар хийсэн одоор чимэглэнэ.

 

10. Цагаан хоолтнуудад

Ногоогоор гацуур хийх сайхан арга. Хоёр дахь хувилбарын хувьд бодоод байх ч зүйл алга – ногоогоо уртаар нь тавиад л тод өнгийн ногоогоор чимэглэж орхисон байна.

 

11. Амттай гацуур

Цагаан гаатай жигнэмэгт дуртай бүх хүмүүст тохирно. Таван хошуу жигнэмэг өөр өөр хэмжээгээр болгоно. Нэг талыг нь ногооноор будаад л гацуураа барьж эхэлнэ дээ.

Зайрмагны вафлиар гацуур хийх гэж байгаа бол танд вафлин аяга, крем, M&M’s-ийн үрлэн чихэр хэрэг болно.

 

Зөвлөгөө

Баярын ширээ засах – олон хүний хувьд дуртай бөгөөд тааламжтай ажил нь байдаг. Ойр дотны хүмүүсээ зөвхөн амттай хоолоор дайлаад зогсохгүй гоёж чимэглэж, тавагласан ширээгээр сэтгэлийг нь сэргээхийг хүснэ.

Ямар ч гэрийн эзэгтэй өөрөө хүсвэл уран бүтээлч чадвараа гаргаж чадна. Жирийн зүссэн жимс, ногоо хүртэл урлагийн бүтээл болж байгааг та харлаа. Ингэхийн тулд та уран сайхнаар сэтгэж зоригтойгоор хэрэгжүүлэхэд л хангалттай.

24
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *