
Коронавирус бол шилдэг бизнесийн төлөвлөгөө биш. Гэвч зарим нэг хүн чанаргүй хүмүүс энэ аюулт өвчнийг ашиглан бараа бүтээгдэхүүнээ үнэ хөөрөгдүүлэн зарж, хүмүүсээс ашиг олохдоо бүх анхаарлаа төвлөрүүлж сүнсээ чөтгөрт зарахаас ч буцахгүй байгаа нь худал биш.
Гэлээ ч энэ хэцүү цаг үед нэр нь түгэхгүй байгаа ч эгэл баатрууд бидний дунд оршсоор байгаад бид бас талархах хэрэгтэй. Харин тэрхүү аюулт өвчин цар тахлын хэмжээнд хүрч дэлхий нийт хяналтаасаа алдсан эдгээр өдрүүдэд хэсэг хүмүүс өөрийн бүх сэтгэл зүрхийг бусад хүмүүст туслахад зориулж байгаа нь олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байна. Ариун цэврийн цаасаа хуваалцах, хөгшчүүдэд зориулж маск, гар ариутгагч тараахаас эхлээд тоолж барамгүй сайхан зүйлс болж байгааг бид өнөөдөр харах болно. Ингээд энэ бүхнээс бид коронавирусыг хамтын хүчээрээ даван гарч чадна гэдэг бяцхан ч болтугай итгэлийг олж аваасаай гэсэндээ бид энэ нийтлэлийг бэлтгэлээ.
#1 Хятадад өвчний голомт дээр ажиллаж байсан эмч нар баг бүрэлдэхүүнээрээ Италийг зорьжээ. Жинхэнэ баатрууд!

#2 Хайрлах аргаа олж л таараа…

#3 Ач охин нь өвөөдөө сүй тавьсан сайхан мэдээгээ дуулгаж байгаа нь

#4 Италийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасаг бүрэн дүүрчээ

Италийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасаг ачааллаа дийлэхээ больжээ. Тийм болохоор нутгийн бизнес эрхлэгчид хамтран хэдхэн цагийн дотор хиймэл зүрхний хавхлага бүтээдэг 3D хувилагч худалдаж авч өглөө.
“Яг энийг бичиж байх хооронд, бидний өгсөн 3D хувилагчийн гаргаж авсан хавхлагын тусламжтайгаар 10 өвчтөн амьсгалтайгаа золгожээ”
#5 Өнөөдөр миний бараа авч, зардаг Фэйсбүүкийн групп дээр нэгэн эмэгтэй хичээл завсардсанаас хойш орхигдоод буй хүүхдүүдэд үнэгүй өдрийн хоол тараах гэж буйгаа мэдэгджээ.

Зураг: Би байшингийнхаа сэрүүхэн хэсэгт бяслагтай мак, самрын тос, жимсний чанамалтай хачиртай талх, зүсэж бэлдсэн алим, жүрж, жимсний шүүс, дэвтээдэг гоймон бэлдээд тавьчихлаа. Би эдгээр хоол хүнсийг хэрэггүй хаягдаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс ингээд үүднийхээ урд хэсэгт үлдээлээ. :) *Хэрвээ хүүхэд тань самрын тосны харшилтай бол жимсний чанамалтайг нь аваарай* над руу чат бичээрэй. Хэрвээ та манай үүдэнд ирвэл хонх дарж тогшилгүй шууд чат бичээрэй. Тэгэхгүй бол манай нохой их ууртай. Би эдгээр хоолыг бүгдийг нь бээлий өмсөж байгаад хийсэн шүү. Хуваалцаарай найзуудаа. Тэгж чадвал хэрэгтэй байгаа хүмүүс нь харах байх.
#6 Хөгшин хүмүүст үнэгүй

Шотланд дахь жижиг дэлгүүрийн эзэд болох Asiyah болон Jawad Javed нар 2000 франкын өртөг бүхий гар ариутгагч, маск зэргийг хөгшин настай хүмүүст үнэгүй тараахаар болжээ.
#7 Энэхүү архины үйлдвэр бүх түүхий эдээ гар ариутгагч үйлдвэрлэхэд зориулахаар болжээ. Тэгээд ч зогсохгүй үнэгүй тараахаар болсон байна.

#8 Хятад эмч нар Ухань дахь түр эмнэлгээс сүүлийн өвчтөнөө гаргаад эмнэлгийнхээ хаалтыг хийж байгаа нь. Өвчтөний тоо 15000-аас 15 болтлоо буурсан байна. Жинхэнэ баатрууд!

#9 Илүү их хүндэтгэл хүлээх ёстой жинхэнэ баатрууд

#10 Ноён Чен Ухань дахь хөл хорионы үеэр 65 тэжээвэр амьтдыг гэртээ байлгажээ. Засгийн газраас нэг гэрт нэг л тэжээвэр амьтан байх ёстой гэж заадаг бөгөөд хэрэв эзэн нь Covid-19-тэй нь батлагдвал бүх амьтдыг нь устгалд оруулдаг байна.
#11 Жинхэнэ баатрууд. Хятад дахь коронавирусын эсрэг ажилласан эмч нарын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Ираныг зорьжээ.

#12 Хөршүүдийн маань нэг үүдний маань гадаа ууттай ариун цэврийн цаас үлдээжээ. Яг одоо дэлхий ийм хэцүү байхад, дээрээс нь би ганц бие сэтгэл хуваагдах эмгэгтэй ээж хүний хувьд энэ их сэтгэлийг хараад нулимсаа барьж дийлсэнгүй.

#13 Испани улс хөл хорио тогтоосон энэ үед Фитнесийн дасгалжуулагч эр хөршүүдээ тагтан дээрээ дасгал хийхийг уриалж байна.

#14 Жижиг хүнсний дэлгүүр онцгой нэгэн сет бэлдэн хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлжээ

#15 Пенсильвани мужид амьдардаг нэгэн гэр бүл хүмүүст үнэгүй ариун цэврийн цаас тараажээ.

#16 Манай хөрш өөрийн байшингийнхаа урд байрлах жижиг номын сангаа ингэж өөрчилсөн байна

#17 Миний найз охин коронагийн өгзгийг өшиглөж байгаа жинхэнэ баатар

#18 Ачаа дүүрэн маск

Шанхайгаас АНУ-д анх удаа тээвэрлэгдэн ирж буй хамгаалах маск болон оношлуурууд. Америк ахан дүүс минь биеэ бодоорой.
#19 Иран дахь коронавирусын тархалттай тэмцэж буй сувилагчид. Жинхэнэ баатрууд.

#20 Миний сайхан сэтгэлтэй хөрш

Мэргэжилтнүүд гараа сайн угааж, бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй байхыг сануулсан. Тэгээд би өөрийн гараар хэрэгтэй байгаа хүмүүст зориулж энэ савангуудыг хийсэн юм. Та ч бас нэгийг авч болно шүү. Тэгээд гараа сайн угаагаарай. Хэрвээ дахиад хэрэгтэй бол надад мэдэгдээрэй.
#21 Женнд баярлалаа. Жинхэнэ хүн чанар л гэж энэ байх. Манай муж улсдаа Covid-19-ийн тархалтаараа улсдаа тэргүүлж байгаа.

Өндөр настай хөршүүд минь. Хэрэв дэлгүүр орох хэрэг гарвал надад мэдэгдээрэй. Би өмнөөс чинь дэлгүүр явж өгөхөд бэлэн байгаа шүү.
#22 Манай гудманд байрлуулсан энэ ширээ бол энэ хэцүү цаг үед боломжгүй байгаа хүмүүст туслах зориулалттай тусламжийн тавцан юм.

#23 Ryan Reynolds болон Blake Lively нар цар тахлын үеийн хямралд өртөж буй хүмүүст зориулан 1 сая доллар хандивлажээ.
Тэрээр энэ аюулт өвчинд орлого багатай, амьдралын чадамж муутай хүмүүс болон хөгшин настай хүмүүс өртөж байгаа учраас Blake бид 2 хувиасаа нэг сая доллар хандивлаж байна гэсэн байна.
#24 Хэн нэг нь шонгийн модонд ийм гар ариутгагч тогтоогоод явжээ.

#25 Миний 11 настай бяцхан босс надад вирустэй тэмцэх бяцхан цуглуулга явуулжээ.

#26 Зөвхөн өндөр настнуудад үйлчилж буй супермаркет

#27 Жижигхэн сэтгэл ч том зүйлийг бүтээнэ

80-аас дээш насныханд гар ариутгагч болон нүүрний маск үнэгүй
#28 Нэгэн эмэгтэй дэлгүүрт байсан хөгшин эрд зориулж маш их хүнс, бараа худалдан авч өгчээ. Учир нь хөгшин эр хэдхэн ширхэг лаазалсан хоол, архи худалдаж авсан байжээ.

#29 Хейлээс нэгэн эмэгтэй хөгшчүүд болон эмзэг бүлгийн хөршүүддээ тусламж хүргэх аяныг эхлүүлж бусад хүмүүсийг уриалсан байна. Тэрээр санаа сэтгэл нэгдсэн эдгээр хүмүүс маань аюулт өвчин дарагдсан ч бусдад туслах энэ үйлээ битгий зогсоогоосой гэж хүсч байна гэжээ.









Uvuliin Terguun Sar
2020/03/18 at 18:29
Oroin mend,zovoh tsagt nuhriin chanar,mus,setgel,hair halamj buh ym tanigdanaa gej…..buh saihan setgeltenguuded amjilt..👦👧👨👩👴👵👶
Diana Lha
2020/03/18 at 18:50
Iluu hun chanartai bolson yum shig sanagdaj bgaa
Hanna Ulziisuren
2020/03/18 at 19:08
hair bvh nvgliig daldalna gej byrhni nomond bnaa bie bie hairlawal yalna
Зочин
2020/03/18 at 20:00
Зовж хүнд байдалд орсон хүн илүү их тусалдаг манайхан харин өөрөөр хар амиа боддог хүмүүс их байсан нь энэ коран вирус гараад маш их ажиглагдаж байна бэлэн юманд сурсан хэрцгий яриатай тусалж чаддаггүй хариу нэхдэг их бүдүүлэг яриатай их хэрцгий хүмүүс байдаг гэдэг ойлголтыг дахин нэг дэлхийд таниулж чадлаа даанч ичмээр
Э. Дөлгөөн
2020/03/18 at 20:31
Baruuniihan yagaad ariun tsewriin tsaas tsuglulaad taraagaad awaad bn?
Puujee Zulaa
2020/03/18 at 20:44
Vgvi xeweeree l bg shvv
Tsetseg Tsetseg Sveta
2020/03/18 at 21:55
Ниит нь нэгиин төлөө .нэг нь ниитиин төлөө юугаар баян түүгээрээ л нэг нэгэндээ тусалж байна даа хөөрхиис дөө
Quit Hd
2020/03/19 at 02:13
zarim gants neg n od bolchih…
Tseegee Naran
2020/03/19 at 05:35
Manai zarim hudaldaanii baiguulag hund ued yaj iij baigaad l unee nemej ashig oloh gej ami tavij baih yum ene ni hun chanar u.
Baatarhuu Solongo
2020/03/19 at 09:50
Harin ch mgl chuudiin bi, minii l huuhed gsn bodliig baga ch gsn uurchilj chadaj bgaa bh…
Erdenechimeg Davaadorj
2020/03/19 at 10:55
🙏🙏🙏🙏👏👏👏👏👏
Ravdandorj Tserenpurev
2020/03/19 at 13:14
Зочин
2020/03/19 at 13:57
хараарай. Ийм үйлдэл хийсэн хүмүүс дунд нэг ч хар байхгүй байгааг.
дорж
2020/03/19 at 14:01
хараарай. Эдэн дунд нэг ч хар арьстан байхгүй байгааг. Гэтэл Хятад , ази хүмүүсийг биеэрээ вирус явж байгаа мэт хажиглаж байсан хүмүүс чинь тэр негрүүд шүү дээ
Э. Ариунаа
2020/03/19 at 14:44
Цаг үедээ хэрэг болохуйц зөв мэдээлэл тавьжээ .👏👏👏
Өнөрөө Өнөр
2020/03/19 at 14:52
Ganaa Cnuluungerel
2020/03/19 at 15:09
Tiim shvv
Хандсүрэн Хандаа
2020/03/19 at 16:59
Италчуудыг дэмжээд 30.000 ширхэг чацарганы жүүс явуулбал яах бол ?
Tuul Baaran
2020/03/19 at 18:16
Энн бол хүн төрлөхтний хамгийн сайхан зүйл сайхан сэтгэл юуг ч давна
Chadarbal Oyunchimeg
2020/03/19 at 21:14
Tiim dee. Muugaasaa sain ni havigui ih gedegt itgedeg
Chunag Chogsomjaw
2020/03/19 at 21:38
Энэ зургуудыг хараад хүн чанар гэдэг ийм л байдаг юм байна гэдгийг ухаарч байна даа. Гэтэл манай зарим маань үнэ нэмээд л, хонжоо хайгаад л. хэ хэ. Бидний Эдний хооронд нилээн хол зай байна аа даа янз нь …
Jamsran Erdenechimeg
2020/03/19 at 23:12
Heg ni niitiin tuluu gedeg de bid
Oyunchimeg Doljin
2020/03/20 at 10:12
Хvн хvнээ гэсэн сэтгэлийн буян мандтугай. Амжилт хvсье,
Narantuya Ch
2020/03/20 at 12:02
Гайхалтай.. хорвоо сайн хүмүүсөөр дүүрээн…
Bayarsaikhan Dambadarjaa
2020/03/20 at 14:36
Gaihaltai ene horvood saihan setgelten olon
Enkhsaikhan Lhagvaa
2020/03/20 at 19:50
зовох цагт нөхрийн чанар танигдана.
Buynaa Shagai
2020/03/20 at 21:07
Ямар том тагт вэ?
Puujee Bazar
2020/03/21 at 08:06
Nansaa Nansaa
2020/03/21 at 13:08