Тест: Та жирийн хүн шиг сэтгэдэг үү эсвэл этгээд сэтгэлгээтэй юу?

4

20-р зуунд сэтгэл судлаач Э.П.Торранс (Ellis Paul Torrance) болон Ж.П.Гилфорд (Joy Paul Guilford) нар хүмүүсийн оюуны чадамжийг судалж нэгэн сонирхолтой тестийн систем боловсруулжээ. Уг систем туршилтанд орж байгаа хүний оюуны чадвар, оюуны ухааны түвшинг тогтоох зорилготой. Урьд өмнө нь уг тестийг цэргийнхэнд ашигладаг байсан бол өнөөдөр сургуулийн хичээлийн хөтөлбөрт оржээ.

Ингээд та бүхнийг өөрийнхөө сэтгэхүй, оюун ухааныг шалгахыг урьж байна.

Доор 10 зураг танд санал болгоно. Анхааралтай ажиглан хараад юу дүрсэлснийг хэлээрэй. Хэрэв хариулт нь ойлгомжтой санагдвал зургийг цааш үргэлжлүүлэн харах хэрэггүй.

Үр дүнг нийтлэлийн сүүлд хараарай.

Бусад тесттэй харьцуулахад зөв, буруу хариулт гэж байхгүй. Эдгээр зурагнаас чухам та юу олж харж байгаагаар таны сэтгэлгээ хэр өргөн цар хүрээтэй болохыг л тодорхойлно.

 

Хариултыг үзнэ үү

  1. Жирийн хүн бол энэ зурагнаас тавиур дээр тавьсан лаа, мөн шилний амсарт гацсан онгойлгогч олж харна.
  2. Тойрог дотор байгаа гутлын мөр гэж харсан уу? Харин бусад хүмүүс, шүхрээр газардаж буй хүнийг хардаг (доороос нь).
  3. Луужинтай адилхан. Харин өөрөөр сэтгэдэг хүн харахдаа үүрэндээ байгаа өлсгөлөн бялзуухай ээжийгээ дуудан амаа ангалзуулж байна гэж хардаг (дээрээс нь харахад).
  4. Зам дээрх шавар шалбааг. Үнэн хэрэгтээ анааш (2-р давхрын цонхоор харагдах байдал).
  5. Өнгөц харахад юутай ч адилхан харагдахгүй. Хэрвээ сайтар ажиглавал баавгай модноос бууж байна. Үнэндээ зөвхөн сарвуу нь л харагдаж байгаа юм.
  6. Машины дугуй харсан уу? Сомбреротой мексик хүн эргэлдэн бүжиглэж байгааг харна (дээрээс нь).
  7. Жирийн хүн бол тал зүсэм хиам эсвэл гутлын мөр. Мөн туннелээс гарч ирж байгаа галт тэрэг гэж хардаг (урдаас нь).
  8. Эрвээхэй зангиатай эрэгтэй цамц харсан уу? Зарим нь цахилгаан шатан дээр зогсож байгаа үйлчлэгчийг харна.
  9. Машинд дурлагсад хурд заагч, харин физикчид-барометр хардаг. Харин этгээд сэтгэлгээтэй хүмүүс цаснаа явагчийг харна (дээрээс нь).
  10. Ихэнх хүмүүс “хэн нэгэн ямар нэгэн зүйлийн ард нуугдсан” гэж харна. Харин зарим нэг хүмүүс нохойтой хилчид нуувчны цаана нуугджээ гэж хардаг байна.

 

Хэрвээ зураг болгоноор таны төсөөлөл дараах байдлаар гарсан бол:

1-2 хувилбартай хариулт: та дэлхийн хүн амын ихэнх хувийн адил жирийнээр сэтгэдэг. Эсвэл та тестийг нухацтай авч үзэлгүй шууд хариултыг үзсэн нэгэн. Хэрвээ хоёр дахь хувилбар бол та сэтгэлгээ сайтай гэж үзэж болно, яагаад гэвэл сониуч зан нь хүний оюуны өндөр чадвартайг илтгэх ажээ.

3-5 хувилбартай хариулт: хэрвээ таны хариултууд утга агуулгаараа тэс өөр бөгөөд хариултыг бодож шөнөжингөө суугаагүй бол танд баяр хүргэе. Та өргөнөөр сэтгэдэг бөгөөд ямар нэгэн асуудалд бүтээлч талаас нь ханддаг байна. Та бол уулыг ч эргүүлэх чадалтай. Та асуудлыг зөв арга замаар шийдэж чадна.

6 болон үүнээс дээш: таны хичээл зүтгэлийн өмнө бүгд сөгдөнө. Таны чадварыг магтахад ч багадна шүү, танд сэтгэлгээний зах хязгаар гэж байхгүй. Бид малгайгаа аван мэхийн ёслоё, танд.

43
ТэнэглэлТэнэглэл
16
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Udval Uduka

    Udval Uduka

    2018/02/09 at 17:21

    Нарангэрэл Г.

  2. Udval Uduka

    Udval Uduka

    2018/02/09 at 17:21

    Нарангэрэл Г.

  3. Udval Uduka

    Udval Uduka

    2018/02/09 at 17:21

    Нарангэрэл Г.

  4. DiJi Taivnaa

    DiJi Taivnaa

    2018/02/09 at 23:44

    all 203.34.37.35:27013 orooroi goy server shvv

  5. Ц. Доогий

    Ц. Доогий

    2018/02/10 at 08:57

    Galaa Smile

  6. Ц. Доогий

    Ц. Доогий

    2018/02/10 at 08:57

    Galaa Smile

  7. Altanzul Dashdavaa

    Altanzul Dashdavaa

    2018/02/10 at 20:08

    chiiden.

  8. Altanzul Dashdavaa

    Altanzul Dashdavaa

    2018/02/10 at 20:08

    chiiden.

  9. Зочин

    2024/01/21 at 21:29

    9. цаснаа явагч бишээ, цасан хүн (лууван хамартай)…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *