Нэгэн эмэгтэй гар ариутгагч бодисоор гараа цэвэрлэчихээд нүдээ санамсаргүй нухсанаас болж, нүднийхээ эвэрлэг бүрхэвчийг үрэвсүүлжээ

0

Өдөр ирэх тусам Covid-19 вирусын халдвар улам ноцтой нөхцөл байдалд хүрч байна. 3-р сарын 15-ны байдлаар гэхэд Малайз улсад 428 хүн вирусын халдвар авсан нь батлагджээ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд хүн бүр олон нийтийн газар очихоос зайлсхийж, маск зүүж, гараа тогтмол угааж байгаа. Гэсэн хэдий ч, зарим хүмүүс хайхрамжгүйгээсээ болоод эрүүл мэндээ хамгаалах биш, эсрэгээрээ өөртөө хор хохирол учруулж байгаа тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.

Тайвань эмэгтэй гараа гар ариутгагчаар ариутгачихаад, санамсаргүй нүдээ нухсанаас болж нүднийхээ эвэрлэг бүрхэвчийг ноцтойгоор гэмтээжээ. “Chine Press” эх сурвалжийн мэдээлж буйгаар Zhuang гэх эмэгтэй нүд нь хуурайшсан юм шиг санагдах үед нүдээ нухдаг буруу зуршилтай гэнэ. Гараа гар ариутгагчаар дөнгөж цэвэрлэснийхээ дараа тэр гараа чийглэг байгааг мартаад, нүдээ нухсан байна.

Huffpost

Хэсэг хугацаанд тэр хэвийн байсан бөгөөд удалгүй нүд нь чимчигнэж байгаа юм шиг мэдрэмж төржээ. Zhuang тэр даруйд нь нүдээ усаар угаасан боловч, нүдэнд нь илэрч байсан зовиур зүгээр болохгүй байв. Нөхцөл байдал нэг л биш байгаа юм шиг санагдмагц тэр эмнэлэгт очиж үзүүлтэл, нүднийх нь эвэрлэг бүрхэвч үрэвссэн байжээ. Аз болоход үрэвслийн эсрэг тос түрхсэний дараагаар түүний нүд нь зүгээр болсон байна.

 

 

Эмч нар уг вирусын тархалттай холбоотойгоор нүүрэндээ гараараа хүрч болохгүй гэдгийг сануулсаар байгаа билээ. Учир нь вирусын халдвар ам, хамар болон нүдээр дамжин хүний биед халдварлах эрсдэлтэй юм. Мөн гараа ариутгасны дараа нүүрэндээ хүрч болохгүй бөгөөд эс бөгөөс үрэвсэж, харшил үүсэх аюултайг сануулж байна!

Эрүүл мэнддээ анхаарах нь чухал боловч, хайхрамжгүй үйлдлээс болж эрүүл мэндээ хохироохгүй байхыг таниас хүсье!

5
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oyungerel Luwsanpurew

    Oyungerel Luwsanpurew

    2020/03/18 at 22:21

    Enkhbold Munkhbat

  2. Oyungerel Luwsanpurew

    Oyungerel Luwsanpurew

    2020/03/18 at 22:22

    Ankhaar

  3. Oyungerel Luwsanpurew

    Oyungerel Luwsanpurew

    2020/03/18 at 22:22

    Tsolmon Erdeneochir

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *