Microsoft-оос танилцуулсан сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүнүүд

0

Энэ удаад Surface загварын дөрвөн ч төхөөрөмж болон зарим нэг программын шинэчлэлийг танилцууллаа.

Ганц хоёрхон хоногийн өмнө Нью-Йоркод болж өнгөрсөн Microsoft-ын хэвлэлийн хурлаар Surface-ийн шинэ үеийг танилцуулснаас гадна Windows 10-ын шинэчлэлийг сүр дуулиантай танилцууллаа. Ингээд илүү чухал гэсэн танилцуулгуудыг толилуулж байна.

Surface Pro 6

Microsoft-ын гибрид таблетын шинэчилсэн загвар. Гадаад өнгө төрхөөрөө өмнөх загвараасаа хар өнгөөр л ялгагдана. Үндсэн өөрчлөлт нь хэрэглээнд оршино. Төхөөрөмжийн хүчин чадал харилцан адилгүй буюу 7-р үеийн Intel Core i5 эсвэл Core i7 программаар хангагдсан.

Үйлдвэрлэгчдийн өөрсдийнх нь мэдэгдсэнээр бол хурдан үйлдэл нь 67%-иар нэмэгдсэн ажээ. Хөргөх системд маш их анхаарал хандуулсан, дөрвөн цөмт чипийн хувьд ч гэсэн одоо халах эрсдэл байхгүй гэж хэлж болно. Surface Pro 6-ийн RAM нь 8 эсвэл 16 ГБ,  SSD-санах ой нь 128, 256, 512 ГБ эсвэл 1 ТБ-ын хүчин чадалтай байж болно.

Дэлгэц энэ удаад өөрчлөгдөөгүй буюу 12,3 инчийн 2736*1824 пиксел бүхий IPS-матриц PixelSense бүхий дэлгэцтэй. Зайны хүчин чадлын хувьд цэнэглэхгүйгээр 13,5 цаг үргэлжлэн ажиллаж чадна. Оролтуудын хувьд ч мөн адил өмнөх хувилбартайгаа адил: USB Type-A 3.0, аудиопорт 3,5 мм, microSDXC картын оролт, mini-DisplayPort болон цэнэглэгч орох Surface Connect.

Мөн Surface Pro 6 нь 8 болон 5 Мп камертай, хоёр ч микрофонтой, стереодинамик, Wi-Fi 802.11ac модультай бөгөөд Bluetooth 4.1 хувилбартай аж. Уг загварыг 10 дугаар сарын 16-наас эхэлж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Core i5, 8 ГБ RAM болон 128 ГБ-ийн SSD-тэй хувилбар нь 899 доллараар зарагдах төлөвтэй байна.

 

Surface Laptop 2

Surface Laptop 2 гэх шинэ загвар бас л хар өнгөтэй гэхдээ 8 дугаар үеийн Intel Core процессороор тоноглогдсон. Өмнөх загвартай нь харьцуулахад хүчин чадал 85%-иар нэмэгджээ.

Intel Core i5 нь 8 ГБ-ийн шуурхай санах ойтой, SSD-диск нь 128 ГБ-ээр тоноглогдсон. Хамгийн дээд хүчин чадал гэвэл Intel Core i7, 16 ГБ RAM, 1 ТБ-ын SSD дисктэй.

Сенсор бүхий дэлгэцтэй, 13,5 инч, 2256*1504 пикселийн өргөтгөлтэй, конраст нь 1500:1. Шинэ оролтууд нэмэгдээгүй буюу USB 3.0 Type-A, аудиопорт болон mini DisplayPort хэвээрээ үлджээ. Цэнэглэхгүйгээр 14,5 цаг ажиллах чадалтай.

Худалдаанд 10 дугаар сарын 16-наас гарах бөгөөд Surface Laptop 2-ын үнэ 999 доллараас эхэлнэ.

 

Surface Studio 2

Microsoft-ын энэ удаагийн сайжруулсан загвар дэлгэцийн байрлалыг өөрчлөх шарниран механизмаа хадгалж үлджээ. Гэхдээ дэлгэц 38%-иар илүү тод бөгөөд контраст нь 22%-иар  нэмэгдсэн байна. Дэлгэц хуучнаараа буюу 28 инч, 4500*3000 пикселийн үзүүлэлттэй. Нэгэн зэрэг 10 хүрэлтийг дэмжинэ, мөн Surface Pen үзэг, Surface Dial удирдлагаар ажиллах боломжтой.

Intel Core i7-7820HQ-оор тоноглогдсон, шуурхай санах ой нь 16 эсвэл 32 ГБ-ийн сонголтттой, мөн SSD-диск нь 1 эсвэл 2 ТБ байх боломжтой. График хүчин чадал нь 50%-иар нэмэгдсэн нь хүчтэй видео карт болох NVIDIA-ийн ач тус гэж үзэж байна. Хувилбараасаа шалтгаалаад 6 Гб-ийн санах ойтой GeForce GTX1060 эсвэл 8 ГБ-ийн GeForce GTX1070 сонголтуудыг олгожээ.

Оролтуудын хувьд 4 × USB Type-A 3.0, USB Type-C, Gigabit Ethernet, аудиопорт болон SDXC картын оролтууд байна. Мөн Wi-Fi 802.11ac ба Bluetooth 4.1-ийг дэмжинэ. Нүүрэн талдаа 5Мп-ийн вэб камертайгаас гадна Windows Hello-ийг дэмжих ажээ.

Surface Studio 2 чухам яг хэзээнээс худалдаанд гарах нь тодорхойгүй байна, ямартай ч 499 доллараас эхэлсэн үнэ зарлагджээ. АНУ-д урьдчилсан захиалга хийгдэж байгаа болно.

 

Surface Headphones

Surface Headphones-ийн анхны загвар бөгөөд дуу хоолой дэмжих Cortana-гаар тоноглогдсон. Шуугиан дарах системийг ашигласан байна, үүнийг чихэвчний зүүн талын аяганцарыг эргүүлж тохируулж болно. Баруун талынхаар дуу авиаг чангалж сулруулах ажээ.

Чихэвчийг толгойноос авангуут дуу хөгжим автоматаар түр зогсоно. Surface Headphones-ийг утсаар дамжуулж залгаж болохоос гадна утасгүй холбоосоор ч ажиллуулж болох ажээ. Нэг цэнэглэлтээр шуугиан дарагчийг идэвхжүүлээд 15 цаг орчим ажиллах хүчин чадалтай.

Чихэвчний өнгийн сонголт ганцхан саарал байгаа нь бусад төхөөрөмжийн хар өнгөтэй хослуулахад төдийлөн нийцээгүй мэт. Surface Headphones чихэвчний үнэ 350 орчим доллараас эхэлж байна. АНУ болон Их Британид худалдаан гарах хугацааг Зул сарын баяраар гэж төлөвлөжээ.

 

Your Phone

Microsoft компани хэд хэдэн төхөөрөмж танилцуулснаас гадна мөн программын шинэчлэлийг ч мөн танилцуулсан юм. Эдгээрийн нэг бол Android ухаалаг утсаа Windows компьютертойгоо “найзлуулж” дэлгэц хуваалцах программ.

Уг программыг 10-р сард зах зээлд гарах Windows 10 дээр байгаа Your Phone аппликейшний тусламжтайгаар ажиллуулж болно. Үнэндээ эхний ээлжинд гэрэл зураг зөөх эсвэл текст мессеж авч хариулж л чадах юм.

iPhone утастай хүмүүсийн хувьд вэб-хуудас шидэлцэж болно, бүр уншиж байгаад зогссон хэсгээ ч дэлгэцээр хуваалцах ажээ. Уг программын үйлдлүүд хэзээ шинэчлэгдэхийг одоогоор тодорхой хэлж чадахгүй нь харамсалтай.

8
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *