Урагдсан трикогоо хаях гэж бүү яар! Дараах зүйлсэд ашиглаж болно

3

Хүмүүсийн дийлэнх нь хэрэглэж байгаа эд зүйлсээ хуучрах эсвэл дахин ашиглах боломжгүй болох үед шууд л хаядаг. Гэвч хаялгүйгээр өөр олон зүйлд хэрэглэх боломжтой байдаг байна. Жишээ нь урагдсан трико. Бид та бүхний мэдлэгт хувь нэмэр оруулах зорилгоор урагдсан триког өөр олон зүйлд хэрхэн ашиглаж болох талаар ашигтай санаануудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Төрөл бүрийн шавьжнаас хамгаалах

Лавандын ургамлын хатаасан навчинд элдэв төрлийн шавьж, цагаан эрвээхий үүрлэж, ургамлыг үхүүлэх эрсдэлтэй байдаг. Иймд та хатаасан ургамлаа хэвээр нь үлдээхийг хүсэж байвал урагдсан триконы тусламжтай сайтар ороож тавих хэрэгтэй. Мөн лавандын ургамлын хатаасан навч анхилуун үнэрээ удаан хадгалдаг ба айл гэрт сайхан үнэрийг бий болгодог байна.

 

2. Эд зүйлийг өнгө оруулах

Урагдсан трико ашиглан, тавилга болон бусад эд зүйлийг шинэ мэт өнгө оруулж болно. Үүний тулд та урагдсан триког порлоны оронд хэрэглэж, бохирдсон эд зүйлийг зүлгэхэд л хангалттай.

 

3. Тоос сорогчны хоолойд ашиглах

Таны тоос сорогчийн хошуу эвдэрсэн үед урагдсан трико ашиглаж, гэрийнхээ тоосыг соруулж болох ба үр дүнд нь санамсаргүй соруулсан ээмэг болон бусад жижиг эд зүйлийг буцааж гаргаж авахад илүү хялбар болох юм.

 

4. Анхилуун үнэртэнд ашиглах

Анхилуун үнэртэй ургамал, цэцгийг нунтаглаж, урагдсан триконд хийх ба унтлагын өрөө болон автомашин дотроо тавьснаар сайхан үнэрээ удаан хугацаанд хадгалах болно.

 

5. Шүүрний гэр хийх

Урт шүүрийг урагдсан трикогоор боовол дэрс нь амархан хугарч унахгүй байх ач тустай байдаг.

 

6. Улаан лоолийг уяхад ашиглах

Тариаланчид урагдсан триког хүнсний ногоо тарихдаа уяа болгон ашигладаг ба энэ нь үр дүнтэйгээс гадна оновчтой шийдэл болдог байна. Учир нь урагдсан триког уяа болгон ашигласнаар улаан лооль болон бусад төрлийн хүнсний ногоог хурдан хугацаанд ургахад эерэгээр нөлөөлдөг гэнэ.

 

7. Багсны гэр болгох

Урагдсан триког багсны гадуур ороосноор багсан дахь илүү будгийг шингээж, орчин тойрныг бохирдуулахгүй байх ач тустай байдаг.

 

8. Шумуулнаас хамгаалах тор хийх

Дулааны улиралд айл бүр шумуулнаас хамгаалах торыг цонхондоо хийлгүүлэх шаардлагатай болдог. Гэвч эдэлгээнээс хамаарч, хийлгэсэн тор амархан хуучирч, урагддаг. Энэ нөхцөлд хуучирч урагдсан хэсгийг трикогоор битүүлж асуудлыг шийдэж болно.

 

9. Цэцгийн савны амсрыг ороох

Цэцэг услах үед санамсаргүй байдлаар хэт их ус хийж, цэцгийн савнаас ус хальж асгардаг. Үр дүнд нь цонхны тавцан ус болж, зайлшгүй цэвэрлэх шаардлагатай болдог билээ. Тэгвэл энэ асуудлыг амар хялбар аргаар шийдвэрлэж болно. Цэцгийн савны амсрыг урагдсан трикогоор орооход хангалттай.

22
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Naran Dulam

    Naran Dulam

    2018/10/06 at 12:10

    Будаг шохой шүүдэг байлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *