Хамгийн том 10 цахим гэмт хэрэг

1

Хакерууд буюу цахим ертөнцийн гэмт хэрэгтнүүд интернэт, компьютер ашиглан мөнгө хулгайлдаггүйг та ойлгох хэрэгтэй. Тэд банк руу эсвэл засгийн газрын байгууллага руу халдсанаар хэрэглэгчдийн мэдээлэл болон төрийн нууцыг хулгайлдаг. Харин хулгайлсан мэдээллээ зарах үгүй нь тэдний хэрэг байдаг байна.

Оросын хакерууд

2014 оны 8 дугаар сард бүлэг хакерууд 1.2 тэрбум хэрэглэгчийн нэр болон нууц үгийг хулгайлжээ. Ингэснээр 420 мянган вэб хуудсууд хохирол амссан юм. Уг үйлдлийг Орос улсын хакерууд үйлдсэнийг тогтоосон ба уг халдлагад өртсөн сайтууд дунд Fortune 500 гэх мэт томоохон сайтууд байжээ. Гэсэн хэдий ч халдагчид чухал мэдээлэл хулгайлаагүй байсан учир тэдний дайралтыг анхааруулга хэмээн авч үзэж байгаа юм.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 1

Sumitomo Mitsui банкны халдлага

2004 онд хакерууд Японы Сүмитомо Мицүи банк руу халдсан байна. Тэд keylogger гэх багажийг ашиглан банкин дахь данснуудын нууц үгийг хулгайлжээ. Тэд үүгээрээ 420,000,000$-ын ашиг олсон ч тэр их мөнгийг хэрхэн хуваарилж зарцуулахаа мэдэхгүйгээс болж баригджээ.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 2

Зээлийн картуудаас авсан 45,000,000$

Энэ удаад хакерууд зээлийн картын тусламжтайгаар их хэмжээний мөнгө хулгайлжээ. Тэд их хэмжээний мөнгө агуулагдах зээлийн картуудын доторхи мөнгөн дүнг өөрчилсөн байна. Дараа нь тус картанд байрлуулсан мөнгөө мөнгөний машинаас авах аргаар банк санхүүгийн байгууллагуудыг дээрэмджээ.  Дээрэмчид 8-уулаа байсан ба хоёр нь мөнгөний машинаас нэг дор 2.7 сая $ авах гэж оролдоод баригджээ.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 3

Nordea Bank-ны хэрэг

Энэ удаа гэмт хэрэгтнүүд банкны хэрэглэгчдийн компьютерээр дамжуулан данс руу нь халдсан байна. Тэд хэрэглэгчийг өөрийн данс руу нэвтрэх агшныг ашиглан хуурамч “хуудас ачааллаж байна” гэсэн дүрсийг дэлгэцэн дээр нь гаргаж данснаас нь мөнгө авсан юм. Энэ аргаараа тэд 943,000$ олжээ.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 4

3-ын эсрэг 1

Soldier нэртэй хакер SpyEye нэртэй программын ачаар Америкийн 3 том банк болох Chase, Wells Fargo, Bank of America-аас өдөрт 17,000$-ыг хулгайлж байжээ.  Тус хакер 3,500 данс руу нэвтэрсэн ба нийт 3,200,000$-ыг хулгайлжээ.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 10

Bitcoin-ы хулгай

Крипто-ханш болох Bitcoin нь төв банкны оролцоогүйгээр үйлдвэрлэгддэг цахим мөнгөний төрөл юм. Хэдий тус мөнгө цахим ч гэсэн хаа нэгтээ хадгалагдах ёстой гэдгийг хакерууд мэдэж байсан тул байрлах агуулахыг олж 4,100 bitcoin буюу 1,300,000$ хулгйлж чадсан байна. Харин биегүй мөнгийг хайж олох тун хүндрэлтэй юм.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 5

Аризона мужийн тогтмол халдлагууд

Аризона муж бусад Америкийн мужуудаас илүү ихээр хакеруудын халдлагад өртдөг байна. Магадгүй энэ нь тухайн мужид хакеруудын бүлэглэл нуугдаж байж болохтой холбоотой байх. Аль эсвэл энэ нь зүгээр л нэг тохиолдол байх. Ямартаа ч Аризона мужийн 100,000 хүн тутмын 149 нь цахим халдлагаас болж хохирсон байдаг байна.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 6

Өсвөр насны нацистууд

FBI энэхүү бүлгэмийг барих гэж хэдэн жил зарцуулсан байна. Нийт 411,000 зээлийн картын эзэд мөн 47 байгууллага халдлагад өртсөн ба эцэс сүүлд нь гэмт хэрэгтнүүдийг барихад хамгийн хөгшин нь ердөө 22 настай байжээ. 28 хүн буруутгагдаж баригдсан ба ихэнх нь өсвөр насныхан байсан байна.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 7

TJX жижиглэн худалдааны дээрэм

2006 онд TJX жижиглэн худалдааны серверийг хакердсан ажээ. Үүнд нийт 94 сая хүний зээлийн картын мэдээллийг хулгайлагдсан юм байна. Сүүлд энэ хэргийг хийсэн хакер Альберт Гонзалес болон өөр 11 хакер баригдсан аж. Бүлгийн тэргүүн 40 жил шоронд суух ял авжээ. Мөн TJX ийм халдлагаас хамгаалах firewall-гүй байсан нь тогтоогджээ.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 8

Heartland Payment Systems-ийн хакердалт

Heartland Payment Systems нь Америкийн компаниудын мөнгөн гүйлгээ хийдэг систем юм. Үнэт мэдээллийг хулгайлахын тулд системийг ашигласан удаа хэд хэд гарч байжээ. Мэргэжилтнүүд компанийг хамгаалалт хурдан суулга гэсэн боловч хакерууд аль хэдийн 134 сая кредит картны мэдээллийг хулгайлж амжжээ. Хэдий бидний хэлсэнээр Альберт Гонзалес баригдсан байсан ч энэ халдлагыг тэр удирдаж байжээ.

Хамгийн том 10 цахим гэмт хэрэг 9

3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/19 at 14:42

    owoo garuud ymdaa bank deeremdeh gej ochij deeremddeg arga baihaa boliod haa neg nuuts gazraas interneettei baihd l dansiig huu hamhiin bna

  2. Зочин

    2022/03/20 at 18:26

    27

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *